Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00319

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00319

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************** хаягаар оршин суудаг Х овогт Н.Маас ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.М нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1987 онд Завхан аймгийн *** сумын 10 жилд 8-р анги төгссөн. Ингээд 1987 оноос 1990 он хүртэл ТМС төгсөж, Завхан аймгийн ***** аж ахуйд томилогдож ажиллаад, хувьчлагдаж **** ХК-д ажиллаж байгаад **** газар шилжиж ажиллаж байсан тул ажилласан жид тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *** сумын ****** ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Х овогт Н.М нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын **************** ажилчнаар, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын **************** малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ********** сумын ********** ХК-д малчнаар, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр, 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ********** сумын 10 жилийн сургуульд галчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-Х овогт Н.М ******  дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Завхан аймгийн ********** сумын ***** багийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаартай: Н овогтой М нь /********/ ам бүл 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ********** сумын ********* багт мал маллан амьдардаг нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,

-Н.Мд 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 303638 дугаартай нээж олгосон: ...1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ***** ХААн ТМДС-ийн тэжээл бэлтгэгч механикжуулагчийн 1а ангид элсүүлэн суралцуулав, 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ***** ХААн ТМДС-ийн тэжээл бэлтгэгч механикжуулагчийн ангийг төгсөж Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан ********** сум ***********н тэжээлийн үйлдвэрт ажилчнаар, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Тэжээлийн үйлдвэрийн ажилчнаас чөлөөлж малчнаар томилон ажиллуулав, 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөр газар шилжин ажиллах болсон тул малчнаас чөлөөлөв, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус 10 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр томилон ажиллуулав, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөр газар шилжиж ажиллах болсон тул тус сургуулийн үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ********** ХК-ний 9-р салаанд тогоочоор томилон ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийг хаав... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Завхан аймгийн ********** сум дахь ***********н даргын 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаартай: ...ТУШААХ нь: ...16. Н овогтой Мыг 04-р сарын 10-наас үйлдвэрийн ажилчнаас чөлөөлж малчнаар... гэсэн ажилд авах ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн ********** сум дахь ***********н даргын 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаартай: ...ТУШААХ нь: ...Хоёр: ...Н овогтой М ...07 дугаар сарын 20-ноос малчнаас ...чөлөөлсүгэй... гэсэн ажилчин ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн ********** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн ********** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай: ...Тус сургуулийн түүхийн багш Т.Э жирэмсний амралт авсан, сахиул Э, галч М нар түр чөлөө авсан чөлөөтэй байсан багш С ажилдаа орох болсон зэрэг шалтгааныг үндэслэн оронд нь хүн ажиллуулах шаардлагатай байгааг харгалзан ТУШААХ НЬ: ...Н.М 1993 оны 11-р сарын 08-наас галчаар тус тус томилон ажиллуулсугай... гэсэн багш ажилчдыг түр томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 25090002006197 дугаартай: ********** сумын ********** ХК **** регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, 1995 онд татан буугдсан байна гэсэн лавлагаа,

-Н М нь 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-***********, эрхэлдэг ажил-нормчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Харин нэхэмжлэгч Н.М нь 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Х овогт Н.М нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын **************** ажилчнаар, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын **************** малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ********** сумын ********** ХК-д малчнаар, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр, 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ********** сумын 10 жилийн сургуульд галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Маас ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Н.М нь 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын **************** ажилчнаар, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын **************** малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ********** сумын ********** ХК-д малчнаар, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********** сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр, 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ********** сумын 10 жилийн сургуульд галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН