| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/08054/И |
| Дугаар | 191/ШШ2025/10642 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин байрлах *******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,од оршин байрлах “” ХХК /рд:5457912/-д холбогдох
450,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Ц.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Илч Хужирт” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг Уурхайн үйл ажиллагаанд ашиглахаар зээлээр авсан.
Уг зээлийг олгохдоо хамтын харилцаа, танил талын итгэлцэл дээр тулгуурлан “*******” ХХК-аас “” ХХК-д шилжүүлжээ. “” ХХК-аас төлбөрөө төлөхийг манай байгууллагаас амаар, бичгээр болон уулзаж шаардаж байсан боловч мөнгийг эргүүлж төлсөнгүй.
1. “Илч Хужирт” ХХК-аас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 68 тоот дугаартай албан бичгээр “450,000,000 төгрөгийн зээлийг 2025 оны 06-р сарын 25-ны дотор төлж барагдуулах" тухай баталгаа үйлдэж өгсөн боловч мөнгийг баталгаанд заасан хугацаандаа мөнгийг төлсөнгүй. Ийнхүү “Илч Хужирт” ХХК нь “*******” ХХК-ийг санхүүгийн нөхцөл байдлаар хохироосоор байна.
2. Иргэний хулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг “... зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг.... хүлээнэ”, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэг “... зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж талуудын үүргийг тус тус хуульчилсан. Гэтэл “Илч Хужирт” ХХК нь хуулиар тогтоосон үүргээ зөрчиж, хэлж ярьснаа биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг үндэслэн 450,000,000 (Дарван зуун тавин сая) төгрөгийг хариуцагч “Илч Хужирт' ХХК-аас гаргуулж “*******” ХХК- д олгоно уу.
1.1. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 450 сая төгрөг зээлсэн. Зохигч хамтран ажиллаж байсан танил тал тул мөнгийг шилжүүлсэн. Талууд тооцоо нийлж байгаад 2025.6.10-нд 450 сая төгрөг төлөх талаар албан тоот өгсөн. Гэтэл мөнгийг албан тоотод заасан хугацаанд төлөөгүй. Иргэний хуулийн 281.1-д заасан үүргийг зөрчсөн. Иймд 450 сая төгрөг гаргуулна. Хариуцагчийн төлөөлөгч зээлийн гэрээ байхгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж байна. Гэтэл хариуцагчийн албан тоот дээр уурхайн үйл ажиллагаанд зээлсэн 450 сая төгрөгийг хүүгийн хамт төлнө гэсэн байдаг. Зээлийн гэрээг амаар байгуулж болно. Бичгээр байгуулсан бол хүү алданги тооцно. Амаар тохиролцсон боловч хариуцагч нь хүү төлөхөөр тохиролцсон. Гэвч бид хүү нэхэмжлээгүй.
1.2. Хариуцагчийн төлөөлөгч шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлгосон. Хуваарийн хувьд дараа тохирч болох тул зөвшөөрөл баталж өгнө үү гэв.
2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь манай компаниас 450.000.000 /дөрвөн зуун тавин сая/ төгрөг авахаар тус тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Манай Илч Хужирт ХХК нь дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эргэн төлөгдөх хуваарь гарган төлж барагдуулах саналыг хүргүүлж, иргэний маргааныг эвлэрлийн гэрээ байгуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
2.1. Хэрэг хэлэлцээд эхэлсэн. Хариуцагч нь эвлэрэх саналаа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул хариуцагчийн төлөөлөгчийг хэрэг танилцах эрхээр хангасангүй. Эвлэрэн хэлэлцэх хугацаа олгосонгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хууль зүйн үндэслэлийг тодорхойлж чадсангүй. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд зээлийн гэрээг бичгээр байгуулсан баримт байхгүй. Дансаар мөнгө шилжүүлсэн нь зээл гэдгийг нотлохгүй. Уурхайн ажилд зориулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Зээлийн үүрэг шаардаад байгаа юм уу эсхүл өгсөн зүйлээ буцааж шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Төлбөрийн баримт /хх8/, хариуцагчийн албан тоот /хх9/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх10/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 450,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүрэгт 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн боловч түүний төлөөлөгч нь хэрэг танилцах, эвлэрэн хэлэлцэх эрхээр хангаагүй, хэрэгт зээлийн гэрээ авагдаагүй, мөн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үндэслэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед хариуцагчийн төлөөлөгч нь эвлэрэн хэлэлцэх санал гаргасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь боломжгүй гэж тайлбарласан тул энэ талаар хүсэлт хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн болно. Түүнчлэн хариуцагч нь 2 төлөөлөгчтэй бөгөөд нөгөө төлөөлөгч нь хэргийн материалтай танилцсан тул дахин хэргийн материал танилцах гэдэг нь шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ талаар шүүгчийн захирамж гарсныг дурдах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч нь 450,000,000 төгрөг гаргуулах үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 450,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь Капитрон банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх8/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шилжүүлгийн зориулалтыг хариуцагчийн хүсэлтээр бусдаас авсан бараа материалын төлбөр гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй бөгөөд энэ талаар дээрх төлбөрийн баримтад тусгагджээ.
Хариуцагчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаар албан тоотоос үзэхэд энэхүү мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх9/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зээлийн гэрээг хүү, алданги шаардаагүй тохиолдолд заавал бичгийн хэлбэрээр байгуулах шаардлага тавигдахгүй.
Улмаар тооцоо нийлсэн баталгаанаас үзэхэд энэхүү мөнгөн хөрөнгө буцаан төлөгдөөгүй байна. /хх10/
Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсанаар 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 450,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,407,950 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 50 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч “*******” ХХК /рд:*******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД