| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03837/И |
| Дугаар | 191/ШШ2025/10698 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10698
| 2025о 11 с 27ө | Дугаар 191/ШШ2025/10698 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Л.Болортуяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн******* /******* дугаар гадаад паспорттай/,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн******* /******* дугаар гадаад паспорттай/,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн******* /******* дугаар гадаад паспорттай/,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн ******* /******* дугаар гадаад паспорттай/, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,,,, тоотод оршин суух, /рд: /-д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,766,595,029 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч******* , ,******* , /цахимаар/, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С *** , Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л , иргэдийн төлөөлөгч Д , орчуулагч Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын иргэн нь БНХАУ-ын иргэн******* , Өвөрмонголын өөртөө засах орны иргэн нарт *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 100x110 м.кв газар эзэмшиж, ашиглах эрхтэй, уг газар дээр мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай, 5 тонны гүн хөлдөөгч, 60 тонны хөргөлтийн зоорь барьсан, өдөрт 50 бод, 500 бог нядалж хадгалах хүчин чадалтай, нийт 240 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах боломжтой, гадаадад мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй, мах соловсруулах үйддвэрийг ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хэлбэрээр монгол мөнгөөр 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр үнэлж, ОХУ-д хамт суралцаж байсан дотны найзаасаа худалдан авч гадаадын хөрөнгө орууллалттай компани болгож, хятад улсын хөрөнгө оруулагч нарын нэр дээр бүртгүүлж өгнө гэж, зуучлалын хөлсөнд монгол мөнгөөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг өөрөө авч, Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээл бүтэх хүртэл хугацаанд компаний 50 хувийн хувьцааг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихлаа, би 2 жилийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагааг өөрөө удирдаж, ажиллуулаад ашгийг нь та нарт өгнө, үйлдвэрлэл явуулж гадаадад мах экспортлоход зарцуулах хөрөнгө хэрэгтэй гэж хэлж, хятад мөнгөөр 1,000,000 /нэг сая/ юань, нийт 1,100,000,000 төгрөг 1,000,000 юань буюу юанаар тооцоход 5,135,389 /таван сая нэг зуун гучин таван мянга гурван зуун наян есөн/ юанийг 2013 оны 11 сараас 2014 оны 01 сар хүртэл хугацаанд авсан юм. А. нь үйлдвэрийн жинхэнэ эзэнтэй нь худалдан авагч биднийг уулзуулахаас зайлсхийж, Энэ үйлдвэр бол миний дотны найз нэг хүний өмч байгаа юм. Найз маань гадаадад яваа, их ажилтай тул та нартай уулзах боломжгүй, намайг энэ үйлдвэрийг та нарт худалдаж болно гэсэн гэж хэлдэг байсан ба 2014 оны 01 сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тоот регистрийн дугаартай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд А. өөрийгөө 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар баримт үзүүлж түүнд нь бид итгэж, үйлдвэр авах зриулалтаар болон үйл ажиллагаа явуулах зориулалтаар дээрхи мөнгийг А.т өгсөн болно. А. нь эхлээд гадаадын хөрөнгө оруулагч бидний нэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж бүртгүүлнэ гэж бидэнд ойлгуулж байсан боловч бүртгүүлээгүй. Гадаадын хөрөнгө оруулагч нарын нэр дээр бүртгүүлээгүй шалтгаанаа 100 хувийн хувьцаа эзэмшигч, өмчийн эзэн найз маань Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр олгодог хөнгөлөлттэй зээл авахаар төсөл бичсэн, түүнийхээ хариуг гараад зээлээ бүтэхээр шууд үйлдвэрийг та нарт хүлээлгэж өгнө гэсэн, зээл бүттэл компанийн хувьцаа 100 хувь Монгол хүний нэр дээр байх ёстой юм байна. Тэгээд төсөл бичсэн найзынхаа нэр дээр 50 хувийн хувьцааг үлдээж, 50 хувийг нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ, та нар надад итгэ, би 2 жилийн хугацаанд үйлдвэрийг өөрөө ажиллуулаад ашгийг нь 100 хувь та нарт өгье, яаралтай ажлаа эхэлье гэж тайлбарлаж, хэлж ойлгуулсан. Бид түүнд нь итгэсэн. Бидний зүгээс гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулъя гэхэд А. та нар надад итгэ, миний өвөө БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан, би өөрөө өндөр боловсролтой ОХУ-д дээд сургууль төгссөн, гэрчлүүлэхэд их мөнгө төлдөг, өгсөн авсан баримтаа би бичээд өгье, бас миний дансанд орсноор баталгаажна шүү дээ гэж хэлсэн бөгөөд түүнд итгэж Монгол Улсад эрхлэх бизнест******* 2,000,000 юаний хөрөнгө оруулалт, мөн******* 2,000,000 юаний хөрөнгө оруулалт, ******* 1,000,000 юаний хөрөнгө оруулалт, Өвөрмонголын өөртөө засах орны иргэн 400,000 юаний хөрөнгө оруулалт,******* 600,000 юаний хөрөнгө оруулалт тус тус хийж, нийт 6,000,000 юаны хөрөнгө оруулалт хийсэн.
Гэтэл А. нь бидний хөрөнгө оруулалт хийсэн энэ мөнгийг итгэл олж авах замаар залилан мэхэлж авсан болохыг хожим мэдсэн.******* нь 2014 оны 04 сараас эхлэн А.т наймаагаа буцаж, нийт хөрөнгө оруулсан юаниа буцааж авахыг шаардахад найзын маань бичсэн төслийн зээл одоохон бүтэх гээд байна жаахан хүлээчих гэж гуйдаг байсан. Хөрөнгө оруулагч бид ярилцаад, хөрөнгө оруулалтын мөнгө, гарсан зардлаа буцааж авах шийдвэрт хүрэхэд бидний мөнгийг 2015 оны 5 сар, 6 саруудад буцааж өгнө гэж бичиг хийж өгсөн. Дараа нь амлалтын бичиг, тайлбар, гэрээ, тодорхойлолт гэсэн бичгүүд гараараа бичиж өгч биднийг хүлээлгэсээр байгаад дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал өвчний хорио цээр тавигдаж бид нутаг руугаа буцсан. Хорио цээрийн байдал өөрчлөгдөж 2023 оны 6 сард Монгол улсад ирж А.аас хөрөнгө оруулалт,хийж худалдаж авсан махны үйлдвэрээ хятад хөрөнгө оруулагч нарын нэр дээр шилжүүлж авах, эсвэл 6,000,000 юаниа буцааж авахаар ирж түүнд шаардлага тавихад Би та нарын мөнгийг өгөхөөр үйлдвэрээ нэг хүнд зарчихсан чинь, тэр хүн намайг залилчихлаа гээд нэг бичиг үзүүлснийг нь Орчуулгын товчоо оръё гэхэд А. дургүйцээд байсан тул тэр бичгийг нь булааж аваад бид нутагтаа ирж орчуулга хийлгэж уншихад А.ын бидэнд ярьж хэлж байсан бүх зүйл худлаа байсан. Биднээс 2014 оны 1 сард авсан 6 сая юаниас 3 сая 760 мянган юань буюу 1 тэрбум төгрөгийг үйлдвэрийн үнэнд өгчих бүрэн боломж байхад Монгол мөнгөнд шилжүүлснээр нийт 400,000,000 төгрөгийг Н. , Ж. гэдэг хүмүүст өгөөд үлдсэнийг нь өөрөө авч ашигласан байсан. Үйлдвэр А.ын найз ганц хүний өмч гээд байсан нь худлаа болж, Н. , Ж. , Н. гээд олон хүний өмч байсан болохыг бид 2023 оны 2 дугаар хагаст олж мэдсэн. Ингээд А.т залилуулсан гэдгээ мэдэж, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Мөрдөгч байгууллагаас шалгаад тогтоосон баримтаар ХХК нь 2012 онд Налайх дүүрэгт татвар төлөгчөөр бүртгүүлсэн, энэ оны 9 сараас хойш нэг ч сард татвар, нийгмийн даатгал төлөөгүй байгаа нь биднээс хөрөнгө оруулалт хийлгэж авсан их хэмжээний мөнгөөр махны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй болохыг харуулж байгаа. БНХАУ-ын хөрөнгө оруулагч бидний зүгээс 2019 оны 11 сараас 2023 оны эхэн үе хүртэл, өвчний тархацаас шалтгаалаад хоёр улсын хооронд хилээр нэрвтрэх боломжгүй байснаас А.т залилуулсан талаар Монгол Улсын хуулийн байгууллагад хандах боломж байгаагүй, нөгөө талаар А.ын 2019 оны 08 сарын 09-ний өдөр бидэнд хийж өгсөн тодорхойлолт зэргээр бидний мөнгө авах эрх үүснэ гэж үзсэн. Тэгээд ковид 19 цар тахлын хөл хорио бүрэн тавигдсаны дараа Монгол Улсад ирж, 2023 оны 10 сараас эхлэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гэмт хэргийн талаар мэдээлэл өгч өөрсдийн А.т залилуулсан эсэхээ тогтоолгохоор шалгуулсан. Бидний гомдлын дагуу 2023 оны 11 сарын-ны өдөр дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэг нээж шалгаад А. нь биднээс 2014 оны 01 сарын 11-ний байдлаар 1 тэрбум 100 сая монгол төгрөг, нэг сая юанийг махны үйлдвэрийг хувьцаагаар нь худалдаж авч өгнө гэж хэлж авсан боловч бидэнд худалдсан ХХК-ийн махны үйлдвэрийг 2018 оны 09 сарын 26-нд Х. 1,5 тэрбум төгрөгөөр үнэлж худалдсан болохыг тогтоогоод, А.ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 187 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг хэрэгт бусад хөрөнгө оруулагч нарыг болон өөрсдийгөө төлөөлж хохирогчоор тогтоогдсон*******,******* бид нар 2024 оны 11 сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг гардан авч 2023 оны 11 сарын 14-ний өдөр өөрсдийн сонгосон өмгөөлөгч Г., С. нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулж, хавтаст хэргээс мөрдөн байцаалтын ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн зарим нотлох баримтуудыг өөрсдийн зардлаар хуулбарлан авсан ба тухайн хуулбарлан авсан нотлох баримтуудыг энэхүү нэхэмжлэлд нотлох баримтаар гаргаж өгч байгаа болно. Үйлдвэрийг худалдан авах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь сайжруулах үүднээс хөрөнгө оруулагч бид маш олон удаа Монгол уруу ирж, буцаж маш их зардал хохирол гаргасан. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн******* ,******* ,******* , бид А.т холбогдуулан гэм хорын хохирлыг тухайн үед хүн тус бүрийн хөрөнгө оруулалтад оруулсан 5,600,000 юань, бусад зардалд 116 696 юань буюу 56,475,029 төгрөг болж байх бөгөөд нийт 5,716,696 юанийг 2025 оны 4 сарын 15-ны Монгол банкны юанийн төгрөгтэй харьцах ханшаар тооцоход 2 766 595 029 / хоёр тэрбум долоон зуун жаран зургаан сая таван зуун ерэн таван мянга хорин есөн/ төгрөг болж сайна. Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжпэгч тус бүрээр задлан авч үзвэл:
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн******* ,******* ,******* , хөрөнгө оруулсан 600,000 юань, хөрөнгө оруулснаас хойш Монгол улсад 47 удаа ирж буцсан ба бүх визний зардал 28,200 юань, унаа тээврийн зардал 66,364 юань буюу нийт 694,564 юань, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн******* хөрөнгө оруулсан 2,000,000 юань, хөрөнгө оруулснаас хойш Монгол улсад 11 удаа ирж буцсан бүх визний зардал 6 600 юань, унаа тээврийн замын зардал 15,532 юань, нийт 2,022,132 юань, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн******* хөрөнгө оруулсан 2,000,000 юань, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн хөрөнгө оруулсан 1,000,000 юань тус тус нэхэмжилж байгаа болно 2013 оны 11 сард анх ХХК-нийн махны үйлдвэрийг 1,000,000,000 төгрөгөөр авахаар А.т зуучлалын хөлсөнд 100,000,000 төгрөг төлөхөөр Монгол мөнгөний үнэн дүнгээр тохирсон хэдий ч бид тухайн үед өөрийн улсын төлбөрийн хэрэгслэл болох юаныг монгол мөнгө рүү хөрвүүлж төлбөрийн хэрэгсэл болгож байсан учраас тухайн нэг тэрбум нэг зуун сая төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцож, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар Монгол банкны валютын ханшаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч бид өөрсдийн гаргасан бүх юанийг А.т итгэж махны үйлдвэр худалдан авах хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилгоор өгсөн боловч тэр бидний итгэлийг алдаж залилсан нөхцөл байдал нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас шалгасан шалгалтын үр дүнгээр тогтоогдсон тул А.ын хууль бус үйлдлийн улмаас бидэнд учирсан гэм хорын хохирол, тухайн үйлдлээс үүдэн гарсан зардал, хор уршгийг Монгол Улсын Иргэний хууль тогтоомжийн хүрээнд бид нэхэж гаргуулан авах эрхтэй гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч бид нар өөр өөрсдийн нэхэмжилж байгаа юанийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар Монгол банкны юанийг төгрөгтэй харьцуулсан ханш буюу нэг юанийг 483,95 төгрөгөөр тооцож бүгд ижил ханшаар нэхэмжилж байгаа болохыг дурдаж байна. А.аас нэхэмжлэгч БНХАУ-ын 4 иргэн бидний хэн аль нь хөрөнгө оруулалтын зардлаас 800,000 юань аваагүй болно гэв.
Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие 2013 оны намар БНХАУ-ын иргэд******* , нарын санал болгосны дагуу хамтарч Монгол Улсаас ямааны мах худалдан авч Вьетнам болон Гонг Хонг уруу зарах бизнес хийхээр болсон. Махны үйлдвэрийн хувь худалдан авч ямааны мах бэлтгэсэн. Энээд зориулж миний данс уруу 1,100,000,000 төгрөг, 1,000,000 БНХАУ-ын юань шилжүүлсэн. Үйл ажиллагааг******* , нар хянаж явуулж байв. Даанч 2014 оны 2-р сард Монгол Улсад шүлхий онц халдварт малын өвчин дэгдсэн тул манай улсын хил хаагдсан билээ. Үүнээс болж бид нарын бизнес дампуурсан. Махны нэг хэсгээр 50,000 лаазалсан жигнэсэн мах Хатан сүйх үйлдвэрт хийлгэсэн. Мөн ямааны мах хатаасан.******* , нар 1,000,000 юанийн лаазалсан болон хатаасан махыг авч явсан. Бид 3 хамт ажиллаж байсан болохоор үлдсэн 1,100,000,000 төгрөгийг******* , бид 3 хамтран хариуцлага хүлээх ёстой.
Иргэн А. нь БНХАУ-ын иргэн *** , *** нартай хамтарч Монгол улсад хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэн талаар ярилцаж, ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн тодорхой хэмжээний хувьцааг худалдаж авахаар тохиролцож улмаар А.ын нэр дээрх Голомт банкны дансанд 1,100,000,000 төгрөг, мөн БХНАУ-ын мөнгөн тэмдэгт 1,000,000 юань буюу өнөөдрийн тооцооллоор 1,583,950,000 /нэг тэрбум таван зуун наян гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрх шилжүүлсэн төгрөгөөс ХХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг худалдаж авхад 400,000,000 төгрөг /дөрвөн зуун сая төгрөг/-ийг, нарт шилжүүлсэн байдаг. Улмаар 50,000 ширхэг жигнэсэн мах үйлдвэрлэж нийт үнэ, өртөг нь 500,000 юань болсон байдаг. Мөн хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн буюу хатаасан махны үнэ 500,000 юань болсон бөгөөд хатаасан махыг БНХАУ-ын иргэн******* , нар авч БНХАУ уруу экспорт худалдаа хийж гаргасан байдаг. Хамтарч ажиллаж байх үед буюу 2014 онд Монгол Улсын тодорхой бүс нутагт Шүлхий өвчин гарч хил хаагдан хамтарч хийж байсан махны бизнес буюу үйл ажиллагаа нь зогссон байдаг. Хөрөнгө оруулалтын үлдсэн 700,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн******* , бид гурав хамтарч хүлээх ёстой гэж иргэн А. илэрхийлдэг бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайлбартаа дурдсан байна. Дээрх үйл явдал болсныг БНХАУ-ын иргэн******* нь 2025 оны 10 сарын 23-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хэлж мэдүүлэг өгсөн нь нотлох баримтаар авагдсан байна. Түүнчлэн БНХАУ-ын иргэн******* , ,******* , нар болон Монгол Улсын иргэн А. нар нь Монгол-БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХК-ийг 100,000 ам.долларын дүрмийн сантайгаар байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Дээрх хамтарсан компани нь ХХК-д 419,317,382 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нэмж оруулж тус компанийн дүрмийн санг нийт 2,795,449,211 төгрөг болгож, хувьцааны 41,932 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 15 хувийг эзэмшиж байсан мэдээлэл байдаг. Нэхэмжпэгч нар нь шүүхэд гаргаж өгсөн холбогдох нотлох баримтийг ИХШХШТХуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу бүрдүүлээгүй байх бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах, үнэн зөв байх шаардлага хангагдаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагад эргэлзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А. нь мөнгийг хувийн дансаар шилжүүлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч өмнөх хэрэгт амлалтын бичиг гаргаж өгч байсан. Буцаан төлөх санаагүй, шүүхэд өөрийн биеэр хариуцлага хүлээхээс зайлсхийж төлөөлөгч явуулсан. Өөрийн гэм буруугүйг нотлох нотлох баримт, нотолгоог гаргаж өгөөгүй байна. Баримт нотолгоог үндэслэн гэм буруугүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтыг шүүхээр гаргуулахаар шаардаж байгаа нь шүүхийн процессыг сунжруулах сэдэлтэй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 15-132, 176-177, 188-210, 217-235, 240-241, 247-250, 2-р хавтаст хэргийн 1-38-р тал
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 2-р хавтаст хэргийн 55-81-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. БНХАУ-ын иргэн******* ,******* ,******* , ******* нар хариуцагч А.т холбогдуулан******* -аас өгсөн 600,000 юань, ирж очих замын зардал 94,564 юань, нийт 694,564 юань буюу 336,134,248 төгрөг,******* -аас өгсөн 2,000,000 юань, замын зардал 22,132 юань, нийт 2,022,132 юань буюу 978,610,781 төгрөг,*******-аас өгсөн 2,000,000 юань буюу 967,900,000 төгрөг, ******* -аас өгсөн 1,000,000 юань буюу 483,950,000 төгрөгийг тус тус гаргуулах буюу нийт 2,766,595,029 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч тал хамтран ажиллахаар тохирч махны бизнес хийсэн, хамтарч ажиллахын тулд компани байгуулсан, **** ХХК-ийн 15 хувийн хувьцааг худалдан авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4. А. нь Налайх дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийг үйлдвэр, газрын хамт худалдан авахад зуучилж өгнө хэмээн,,, нараас 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын хооронд 1,100,000,000 төгрөг, 1,000,000 юанийг тус тус авсан боловч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ХХК-ийн хувьцааны 50 хувийг Бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, хохирогч нарын үйлдвэрийг худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийг төлөх боломжтой байсан боловч төлөхгүйгээр, мөн хохирогч нарын эзэмшилд ХХК-ийг шилжүүлэхгүйгээр компанийн эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бусдад шилжүүлж хохирогч*******,******* нарыг залилсан болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, А.ын мөнгө хүлээн авсан талаарх тодорхойлолт, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна. /1хх-21-29, 51/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
4.1. Нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан нь хариуцагч А.ын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн тооцооллыг ...******* 600,000 юань,******* 2,000,000 юань,******* 2,000,000 юань, ******* 1,000,000 юань, нийт 5,600,000 юанийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцсон... гэж тайлбарлаж байна.
4.2. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг үүссэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 1,100,000,000 төгрөгийн хохирлыг юаниар тооцох үндэслэлгүй.
4.3. А.ын мөнгө хүлээн авсан талаарх тодорхойлолт, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай тогтоол зэрэгт А.ыг 1,000,000 юань, 1,100,000,000 төгрөгийг залилан мэхэлсэн гэж тодорхойлсон байх тул хохирлыг уг дүнгээр тооцох нь зүйтэй.
4.4. Эрүүгийн хэрэгт нэр бүхий 4 нэхэмжлэгч 1,100,000,000 төгрөг, 1,000,000 юанийн тооцооллоо тус бүрээр тооцож мэдүүлээгүй байх тул А.ыг нэхэмжлэгч нарт 1,000,000 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 483.95 төгрөгөөр тооцоход 483,950,000 төгрөг, 1,100,000,000 төгрөг, нийт 1,583,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцох үндэслэлтэй байна.
4.5. Нэхэмжлэгч нарын иргэний хэрэгт нэхэмжилсэн нийт 5,600,000 юанийг нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжилсэн юанид харьцуулж, хохирлын хувийг дараах байдлаар тооцож гаргуулахаар шийдвэрлэв.
4.7. Дээр дурдан нийт хохирол 1,583,950,000 төгрөгийн 10.8 хувь нь 171,066,600 төгрөг, 35.7 хувь нь 565,470,150 төгрөг, 17.8 хувь нь 281,943,100 төгрөгийг тус тус эзэлж байна.
4.8. Дээрх тооцооллоор, хариуцагч А.аас 565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* -д, 565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* -д, 281,943,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д, 171,066,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* -д тус тус олгох үндэслэлтэй.
4.9. Иргэдийн төлөөлөгч А. гэм буруутай, мөнгийг хувийн дансаар шилжүүлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэгт амлалтын бичиг гаргаж өгч байсан. Өөрийн гэм буруугүйг нотлох баримт болон нотолгоог гаргаж өгөөгүй байна гэх дүгнэлт гаргасан.
4.10. Иргэдийн төлөөлөгчийн гэм буруутай, хохирлыг төлөхийг зөвшөөрсөн гэх дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч******* хөрөнгө оруулснаас хойш Монгол Улсад 47 удаа ирж буцсан, визний зардал 28,200 юань, унаа тээврийн зардал 66,364 юань, нийт 94,564 юань буюу 45,764,248 төгрөг, нэхэмжлэгч******* хөрөнгө оруулснаас хойш Монгол улсад 11 удаа ирж буцсан бүх визний зардал 6,600 юань, унаа тээврийн замын зардал 15,532 юань, нийт 22,132 юань буюу 10,710,781 төгрөг, нийт 56,475,029 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
4.11. БНХАУ-ын иргэн******* ,******* нар эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхөөр 2023 оны 10 сарын 23, 2024 оны 06 сарын 21-нд тус тус 2 удаа Монгол Улсад ирж мэдүүлэг өгсөн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч замын зардал, визний зардалд төлсөн гэх бэлэн мөнгөний баримт нь орчуулгагүй байх тул хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй.
4.12. БНХАУ-ын иргэн******* 45 удаа,******* 9 удаа ирэхдээ хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр ирсэн гэж үзэхээргүй байх тул үүнтэй холбоотой зардлыг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нар 2 өмгөөлөгчтэй оролцсон атлаа нотлох баримтыг хуульд заасан шаардлага ханган өгөөгүй тул шүүх 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар орчуулга хийлгэх шаардлагагүй гэж үзсэн болно.
4.13. Хариуцагч талын БНХАУ-ын иргэн ,******* нартай хамтарч бизнес хийсэн, гуравуулаа хохирлыг хариуцах ёстой гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Хариуцагч А. 1,100,000,000 төгрөг болон 1,000,000 юанийг хамтарч бизнес хийхэд зарцуулсан гэх тайлбартайгаа холбогдуулан дансны хуулга, санхүүгийн баримтыг өгч мэтгэлцээгүй.
4.14. Иймд хариуцагч А.аас 565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* -д, 565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* -д, 281,943,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 171,066,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* -д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,182,645,029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
5. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,990,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан нийт дүн 1,583,950,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.аас 565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *** -д, 565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн******* -д, 281,943,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* -д, 171,066,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн*******- д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,182,645,029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,990,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,077,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.БОЛОРТУЯА
А.МӨНХЗУЛ