2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10664

 

           

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од байрлах, “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,од оршин суух, овогт гийн   /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,761,424.27 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч С. нь манай “*******" ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 15,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгчийн хаяг тодорхойгүй зээлээ төлөхгүй удсан тул Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосон.

Гэтэл зээлдэгч С. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4, 3.5, 3.6, 3.13 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч С.гаас:

  1. Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 2,512,306 төгрөг төлж, үлдэгдэл 14,487,694.32 төгрөгийг,
  2. 2023 оны 01 дүгээр сарын 30-аас 2025 оны 10 дугаар сарын 10-ыг хүртэл 981 хоногийн үндсэн хүү 13,370,273 төгрөгөөс 3,820,129 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,550,143.81 төгрөгийг,
  3. Нэмэгдүүлсэн хүү 670,952 төгрөгөөс 17,565 төгрөгийг төлж, үлдэгдэл 653,386.14 төгрөгийг,
  4. Хариуцагчийг эрэн сурвалжилсан ажиллагааны зардал 70,200 төгрөг

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 22,761,424.27 төгрөгийг гаргуулж өгнө үү, Улсын тэмдэгтийн хураамжид 271,757 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.д холбогдох 22,761,424.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч  С. нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 12 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

  1. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,896,785 төгрөг
  2. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,896,785 төгрөг
  3. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,896,785 төгрөг
  4. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  5. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  6. 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  7. 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  8. 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  9. 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  10. 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  11. 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  12.  2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,896,785.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл /хх2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх6/, зээлийн гэрээний хуулбар /хх7-/, барьцааны гэрээний хуулбар /хх8/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх9/, зээл хүсэгчийн анкет /хх12/, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх13/, шаардах хуудас хх14/, харилцагчтай холбогдсон тэмдэглэл /хх15-19/, хүсэлт /хх20/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17556 дугаар захирамжийн хуулбар /хх21-22/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 4 сарын 4-ний өдрийн 2818 дугаар захирамж /хх23-25/, хүү тооцооллын хүснэгт /хх27/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2.Нэхэмжлэгч  “*******” ХХК  нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  22,761,424.27 төгрөг  гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  С. нь нэхэмжлэлийн шаардлага   22,761,424.27 төгрөгийг нэхэмжлэгч  “*******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,896,785 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх35/

4. Нэхэмжлэгч  “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ийн /рд:/, ийн Адилзул /рд:/, гийн /рд:/ нарт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ. /хх2/

 

Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 135,878.5 төгрөгийг, мөн улсын орлогоос 135,878.5төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага 22,761,424.27 төгрөгийг нэхэмжлэгч  “*******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу

  1. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,896,785 төгрөг
  2. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,896,785 төгрөг
  3. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,896,785 төгрөг
  4. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  5. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  6. 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  7. 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  8. 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  9. 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  10. 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  11. 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,896,785 төгрөг
  12.  2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,896,785.27 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 135,878.5 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 135,878.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч  “*******” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД