| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00845/И |
| Дугаар | 304/ШШ2025/00710 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00710
Хариуцагч: Б***** аймаг, О******* суманд оршин суух Д.Н*******эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай 304/2025/00845/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.С*******
Хариуцагч Д.Н*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.С*******ын хариуцагч Д.Н*******эд холбогдуулан гаргасан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Э.С******* нь хариуцагч Д.Н*******тэй 2023 оны 12 сараас 2024 оны 12 сар хүртэлх хугацаанд ойр дотны найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд энэ энэ хугацаанд Д.Н*******эд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч Д.Н******* бид энэ хугацаанд хамтын амьдралтай байсан, бидний хооронд мөнгөн гүйлгээ их байсан, би ч мөнгө шилжүүлдэг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Н*******эд 2024 оны 06 сарын 07-нд 1,700,000 төгрөг хувийн хэрэгцээнд нь зориулж, 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг хувийн хэрэгцээнд нь зориулж, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөг охиных нь сургалтын төлбөрт гэж нийтдээ 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байх тул гаргуулна. Д.Н******* бид хоёр нэг үе найз нөхдийн харилцаатай байсан учир мөнгө хэрэгтэй болохоор нь мөнгө өгдөг байсан. Би энэ хүнээс 1000 төгрөг илүү авах санаа байхгүй. Би ч тухайн үед Төрийн банкны Булган салбарын эдийн засагчаар ажиллаж байсан. ...100,000₮, 500,000₮, 1,000,000₮, 10,000,000₮, 5,000,000₮ гэх мэт мөнгөнүүдийг Д.Нандинхишиг болон түүний төрсөн дүү, үр хүүхдүүд рүү явуулдаг байсан. ...Тэр битгий хэл би өөрөөсөө зардлаа гаргаж нутаг орноо үзүүлээд явж байсан. Яг л өгсөн авсан мөнгөө л нэхэмжилж байгаа. Миний Хаан банкны данс бол 5007058800, Төрийн банкны данс нь 555555555598 гэх дугаартай байгаа. Тэгээд би дээрх данснуудаас Д.Н*******ийн Худалдаа хөгжлийн банк дахь 4061133586 тоот данс, дүү Лхагважаргалын ХААН банк дахь 5270388075 данс руу мөнгөө шилжүүлдэг байсан гэв.
Дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж, дэлгэрэнгүй тайлбар хэрэгт ирүүлсэн.
4.Хариуцагч Д.Нандинхишиг нь 2024 оны 05 дугаар сард манай охиноос 100,000,000₮ төгрөг миний Төрийн банкны 120000197148 дансанд орж ирсэн. Визэнд орох зорилгоо дансны гүйлгээний дүн нэмэгдүүлэх гэж нилээдгүй мөнгө өөр хоорондоо шилжүүлдэг байсан. Би Э.Содномжамжийн нэхэмжилж байгаа 5,000,000₮ төгрөгийг төлөхгүй. Бид хоёр хамт амьдарч байсан үеийн хэрэглээний зардлууд юм. Э.С******* өөрөө Сэлэнгэ аймгийн Хөтөлийн постны хажуугийн бетонон шонг мөргөж осол аваар гаргаж намайг алангаа алдсан. Тэгээд л бид хоёр салсан. Би ч мөнгө шилжүүлдэг байсан.Осолд орсон машиныг хотруу ачилтын зардлын урьдчилгаа гээд 4,000,000 төгрөг хүртөл өгч байсан гэв.
Дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Нэхэмжлэгч Э.С*******, хариуцагч Д.Н******* нар нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл хамтран амьдарч, дотно харилцаатай байж, Э.С*******ийн ХААН банкны Хаан банк дах 5007058800, Төрийн банк дах 555555555598 дугаартай данс, Д.Н*******ийн ХААН банк дах 5270440275, Төрийн банк дах 120000197148, 333338889999 данс, Худалдаа хөгжлийн банк дах 4061133586, Д.Н*******ийн дүү Лхагважаргалын ХААН банк дах 5270388075, дүү Бямбахишигийн ХААН банк дах 5270350765 данс хооронд мөнгөн шилжүүлэг хийгдсэн үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байна.
6.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н*******ээс 59,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Н*******ээс 2,755,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.С*******ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н*******ээс 59,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА