2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10696

 

 

 

2025 о 11 с 27ө

Дугаар 191/ШШ2025/10696

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *** дугаар хороо,*******,******* тоот хаягт оршин суух,******* овогт*******ы******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, гэрч М.*******, нарийн бичгийн дарга Ж. Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.******* миний бие 1965 оны 02 сарын 28-ны өдөр суманд төрсөн. Бид сумандаа бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Миний бие сургуулиа төгссөний дараа Октябрь сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 сарын 19-ний өдрийн тоот тушаалаар тус сангийн аж ахуйн үр тарианы 3-р бригадад туслах тракторчинаар ажилд орж ажиллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдан цэргийн ангид 3 жилийн хугацаагаар цэргийн алба хаасан. Цэргийн албанаас 1987 оны 8 дугаар сард халагдаж Октябрь сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 сарын 10-ны өдрийн тоот тушаалаар тус сангийн аж ахуйн үр тарианы 3-р бригадад туслах тракторчинаар буцаж ажилдаа томилогдон ажиллаж байгаад сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 сарын 20-ны өдрийн тоот тушаалаар туслах тракторчины албан тушаалаас чөлөөлж харин тус өдрөөс эхлэн барилга салбарт туслах ажилтнаар ажиллуулахаар болсон юм. Миний бие сангийн аж ахуйн барилга салбарт туслах ажилтнаар 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад ажлаас гарч хувьдаа мал маллаж байгаад 2009 онд Улаанбаатар хотруу шилжсэн юм. Улаанбаатар хотод харуулын ажил мөн хийж байсан. Өөрөөр хэлбэл миний бие 1983 оноос 1993 он хүртэлх 10 жилийн хугацаанд Октябрь сангийн аж ахуйн үр тарианы 3-р бригадад туслах тракторчин, мөн барилга салбарт туслах ажилтнаар тус тус ажилласан ба дунд нь 3 жилийн хугацаатай цэрэгт алба хаасан. Одоо миний бие 61 настай бөгөөд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгохоор харьяа дүүрэгтээ хандахад таны улсад ажилласан жил нийт 19 жил болсон байна гэхдээ 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажшласан газрын ажилд томилсон тушаал чинь байгаа боловч харин 1993 онд ажлаас чөлөөлсөн тушаал чинь байхгүй байгаа тул та 1990-1993 оны хооронд ажшласан жилээ заавал шүүхээр тогтоолгож ир гэсэн шаардлага тавьсан тул миний бие ийнхүү шүүхэд хандаж байна. Дээрх хугацааны тушаалууд байхгүй байгаа талаарх лавлагааг холбогдох архивын газруудаас авсан боловч тус байгууллагын баримтууд шилжиж ирээгүй талаарх хариуг Харин 1995 оноос эхлэн Нийгмийн даатгалын дэвтэртэй болж шимтгэл төлж эхэлсэн тул 1995 оноос хойшхи хугацааны ажилласан байдал нь нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байгаа. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримт болох ажилд орсон гарсан тушаалууд архиваас гарч ирээгуй тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгож өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох зорилгоор пгүүхэд хандаж байгаа бөгөөд нотлох баримтаар ажилласан жилээ тогтоолгохоор хандаж буй хугацаанд хамаарах тушаалууд болон гэрчүүдийн тодорхойлолт болон архивын газрын албан бичиг зэрэг бичиг баримтуудыг бүрдүүллээ. Иймд Ц.******* намайг 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Октябрь сангийн аж ахуйн барилга салбарт туслах ажилтнаар ажилласан болохыг тогтоож өгнө үү.... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 3-30-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал Архивд байхгүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* Төв аймгийн сумын Октябрь сангийн аж ахуйд 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар, компанид 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажлтнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Ц.*******т Октябрь сангийн аж ахуйн даргаас 1986 оны 03 сарын 28-ны өдөр олгосон 104632 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Октябрь сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 сарын 19-ний өдрийн дугаартай ажилд томилох тухай тушаал,1984 оны 07 сарын 16-ны өдрийн 95 дугаартай ээлжийн амралт тэтгэмж олгох тухай тушаал, түүний хавсралт, 1987 оны 09 сарын 10-ны өдрийн дугаартай ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1989 оны 01 сарын 06-ны 03 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1990 оны 06 сарын 20-ны өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан М.*******ын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Гэрч М.*******ын ...  1990-1993 оныг хүртэл Ц.*******тай хамт ажиллаж байсан нь үнэн болно, компанид барилгын туслах ажилтнаар хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан М.*******ад Октябрь сангийн аж ахуйн даргаас 1980 оны 02 сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ц.*******ийн сумын Октябрь сангийн аж ахуйд 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар, компанид 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажлтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийн сумын Октябрь сангийн аж ахуйд 1990 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар, компанид 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажлтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ