| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00369/И |
| Дугаар | 141/ШШ2025/00321 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00321
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00321 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************** хаягаар оршин суудаг С овогт С.Боос ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...С.Б миний бие бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. Би ************ сумын 8 жилийн сургуульд 1-3 дугаар ангид суралцаад хөдөө гарч эцэг С гэрт мал маллаж байхад эцэг С 1986 онд нас барж түүнээс хойш ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-наас 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал БХЯ-ны ардын армийн ****-р ангид цэргийн алба хааж дуусаад халагдаж ирээд ************ сумын ******** нэгдлийн ******* бригадад мал малласан. Тухайн үеийн ********** нэгдэл тарж Завхан аймгийн ************ сумын ********** ХК болоход 1992.01.01-ний өдрөөс 1992 оны 06 сарыг дуустал малчнаар ажилласан юм. Миний тухайн үеийн нэгдэл компанид ажиллаж байсан дарга захирлын ажилд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал, цалингийн цэс олдохгүй байгаа тул шүүхээр Завхан аймгийн ************ сумын ********** нэгдэл, ************ сумын ********** ХК-д ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би улсад ажиллаж байснаа тогтоолгосноор малчнаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ************ сумын **********д нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ********** ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч С овогт С.Б нь 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ************ сумын **********д нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ********** ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-С овогт С.Бийн *********** дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Завхан аймгийн ************ сумын ********* багийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 035 дугаартай: ...Тус багийн иргэн С Б /********* регистрийн дугаартай/ нь ам бүл 3, эхнэр хүүгийн хамт амьдардаг. 1990-1992 оны хооронд ээжийн хамт мал малласан 1992 оноос хойш өрх тусгаарлан манай багт тогтвор суурьшилтай мал маллан амьдарч байгаа нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/1143 дугаартай: ...1986-1988, 1990-1992 онд ************ сумын ******** нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан гэх С.Б, /С.Б/ суурийн ахлагч С.С цалингийн тодорхойлолтыг олгов.
1986 онд 1598,09 төг, 1-10, 12, сар, Хуу№ 31 /С.С/
1987 онд 1401,21 төг, 1-12, сар, Хуу№ 59 /С.Б/
1988 онд 714,23 төг, 1-12, сар, Хуу№ 31 /С.Б/
1990 онд 951,3 төг, 1-8, 11-12, сар, Хуу№ 188 /С.Б/
1991 онд 6333,54 төг, сар тодорхойгүй, Хуу№ үгүй /С.Б/
Жич: 1986-1988, 1990-1991 онд хүн өдөр тооцоогүй байна. 1986-1988, 1990-1991 оны ********** нэгдлийн даргын тушаалд ажилд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай баримт олдохгүй байна. 1992 оны цалингийн цэс архивд шилжигдэн ирээгүй байна.
ЗАТАФ№ 51 Хн № цалингийн цэс... гэсэн лавлагаа,
-С.Б 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ************ сумын ********** нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1990 оны 10-12 сарыг дуустал ажилласан хоног, авсан хөлсийг бичиж, олгов тэмдэг дарж баталгаажуулсан мэдээлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-С.Б 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ************ сумын ********** нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1991 оны 1-12 сар, 1992 оны 1-6 сарыг дуустал ажилласан хоног, авсан хөлсийг бичиж, олгов тэмдэг дарж баталгаажуулсан мэдээлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-0915000435 дугаартай, С овогт С.Б /**********/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил, 6 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08/2347 дугаартай: ...С.Б БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Завхан аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн **** дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 649249 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэсэн лавлагааны хуулбар,
-Улсын бүртгэлийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ********* дугаартай: ...************ сумын ********** ХК нь ********* регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдэж, 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдөр татан буугдсан байна... гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,
-С.Б нь 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-********** нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, ажилд орсон он-1990... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-С.Б нь 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Б компани, эрхэлдэг ажил-малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-С.Б нь 1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хаягийн хуудасны 7 дугаар маягтад бүртгүүлэхдээ хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-Завхан аймгийн ************ сумын Б бригадад малчин... гэсэн бичилт бүхий хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
-Гэрч Б.Б: ...С.Б нь надаас нэг насаар дүү, манай багийн малчин байгаа юм. Бид багаасаа нэг багт мал маллаж байна. Тэднийх ******** багийн ********** гэх өвөлжөөнд өвөлждөг. Тухайн үед нэгдлийн даргаар Б, бригадын даргаар Х гэх хүмүүс ажиллаж байсан. С.Б нь 1986 оноос мал малласан. Тэр цаг үеэс нэгдэл тартал буюу 1992 он хүртэл мал малласан. Сүүлд нэгдэл ********** компани болоход мал малаа маллаж л байсан. Тэр үеэс одоог хүртэл мал маллаж байна... гэсэн мэдүүлэг,
-Гэрч А.Ч: ...С.Б манай ******** багийн хүн. 1986 оноос мал маллаж байсан санагдаж байна. Дунд нь цэрэгт яваад ирсэн. Ирээд тасралтгүй мал малласан. Аав нь С гэх хүн байсан. **** багийн Б гэх өвөлжөөнд өвөлждөг байсан. Хүү Б нь одоо ч гэсэн тэр өвөлжөөнд өвөлжиж малаа маллаж байна. Тухайн үед нэгдлийн даргаар Б, бригадын даргаар Х гэх хүмүүс ажиллаж байсан. Бид ойрхон айл саахалт болон өвөлжиж, зусдаг. Түүнийг 1988 оноос мал маллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С овогт С.Б нь 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ************ сумын **********д нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ********** ХК-д малчнаар тус тус ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Б ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт С.Б нь 1986 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ************ сумын **********д нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ********** ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН