| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 201725020797 |
| Дугаар | 2025/ДШМ/474 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/474
2025 04 29 2025/ДШМ/474
А.С, Т.П, Г.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.МөнхТа даргалж, шүүгч Т.Өсөхбаяр шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
хохирогч Ч.Мы өмгөөлөгч Н.Нарантуяа,
хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Б,
шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч П.Сарантуяа,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Г.Должинсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/468 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч О.Санчирбал, хохирогч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.С, Т.П, Г.Б нар холбогдогч эрүүгийн 201725020797 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.С, Т.П, Г.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр "Үнэгүй.мн" сайтад 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоонд хашааны газар зарна гэсэн зар байршуулан улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Мд "Баянзүрх дүүргийн 12 хороо ... тоот 500 м.кв талбай бүхий газар, Баянзүрх дүүргийн 12 хороо ... тоот 4,000 м.кв талбай газар зарна", "газар тэгшлэх шаардлагатай байна" гэж цахим хэрэгсэл, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6, 3 дугаар хорооны нутагт байрлах Хас, Хаан банкнаас хохирогч Ч.М 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Бгийн Хаан банкны ... дугаарын дансаар 63.000.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.Пийн Хаан банкны ... дугаартай дансаар 4.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6.215.625 төгрөгийн үнэлгээтэй BMW загварын ...улсын дугаартай автомашиныг, 2016 оны 06 дугаар сард 69.281.000 төгрөгийн үнэлгээтэй ...улсын дугаартай Hammer H2 загварын автомашиныг шилжүүлэн авч залилж, нийт 142.496.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч А. С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:
хохирогч Ц.Бтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "автомашинуудыг зарж үл хөдлөх хөрөнгө болгож өгнө", "Ар гүнтэд 4 айлын газар шилжүүлж өгье" гэж хуурч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын дугааргүй 9.444.546 төгрөгийн үнэлгээтэй Тоёота пробокс загварын автомашин, 11.931.919 төгрөгийн үнэлгээтэй Тоёота приус 20 загварын автомашин, 9.444.546 төгрөгийн үнэлгээтэй “Исузу Элф” загварын автомашин, 26.242.783 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота вангуард” загварын автомашин, 13.546.856 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота ист” загварын автомашин, 25.936.225 төгрөгийн үнэлгээтэй “Лексус 450” загварын автомашинуудыг шилжүүлэн авч 96.546.875 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Ботаникт 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ч.Ад "Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Оргил худалдааны төвийн ард байрлах 1333018/5045 дугаар бүхий 1001 метр квадрат газрыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 19.000.000 төгрөгийг бэлнээр, 25.523.438 төгрөгийн үнэлгээтэй ...улсын дугаартай Тоёота камри загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн залилан авч 44.523.438 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
2016 оны 8 дугаар сард хохирогч Г.Дид "Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран ... тоот хаягт байрлах 500 м.кв, мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын ... тоот хаягт байрлах 4000 м.кв хэмжээтэй газруудыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос 8.775.000 төгрөгийн үнэлгээтэй Volkswagen touareg загварын автомашиныг, Хан-Уул дүүрэг 3 хорооны нутгаас 70.850.558 төгрөгийн үнэлгээтэй .... улсын дугаартай XCMG загварын авто краныг шилжүүлэн залилан авч нийт 79.625.558 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
2016 оны 09 дүгээр сард "К" ХХК-ийн захирал Ц.Ж, Д.Ц нарт "Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын .... тоот 500 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут .... тоот хаягтай 4000 м.кв газар бүхий газар зарна" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр 1.000.000 төгрөг, 7.629.375 төгрөгийн үнэлгээтэй ... улсын дугаартай Хьюндай Старэкс загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2.600.000 төгрөгийн дулаан тусгаарлалтын дулаалгын ажлын үйлчилгээ хийлгэн авч 11.229.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Спортын төв ордны ард 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Пгаар дамжуулан хохирогч Д.Бийн эзэмшлийн 41.918.750 төгрөгийн үнэлгээтэй Лексус жи эс 450 загварын хар өнгийн автомашиныг "бусдад зарж өгнө" гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч улсын дугааргүй Лексус жи эс 450 загварын автомашиныг шилжүүлэн авч залилан 41.918.750 төгрөгийн хохирол учруулан яллагдагч А.С нь бусдад нийт 416.340.621 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.С, Т.П, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулйн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дугаар заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
Шүүгдэгч А.Сийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,
Мөн шүүгдэгч Т.П, Г.Б нарыг шүүгдэгч А.Стэй бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Ст 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Пэд 2 /хоёр жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бд 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгийг торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Т.П нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 /хоёр жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Бгээс 12.498.875 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Мд, шүүгдэгч А.Сээс 47.798.875 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Мд, 96.546.875 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бод, 19.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ад, 8.775.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дид, 11.229.375 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Цид, иргэний хариуцагч Б.Болор-Эрдэнээс 41.918.750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бэд, шүүгдэгч Т.Пийн шүүхийн тамгын газрын барьцаа хохирлын дансанд байршуулсан 47.798.875 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хохирлыг хохирогч Ч.Мд тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 42 хоногийг, шүүгдэгч Т.Пийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.П би хохирогч Ч.Мыг огт танихгүй А.С, Г.Б нарыг ч танихгүй. Одоогоос 10 жилийн өмнө намайг “Б” ХХК буюу геодези зураг зүйн кадастрын үйл ажиллагаа явуулдаг компанид ажил дээрээ ажлаа хийгээд сууж байхад А.С, Г.Б 2 орж ирээд “Баянзүрх дэх Чулуутын овоонд байх газрыг нь харахад сул байсан тул “Сул байна л” гэж хэлсэн. Манай компани орж ирсэн хүн бүрд кадастрын мэдээллээр үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл дараа нь тэр газар дээр А.С нь газрын гэрчилгээнүүд гаргуулсан бариад ирсэн. Газрын гэрчилгээг бол Дүүргийн засаг дарга, Газрын алба нь хянаснаар захирамж гарч олгодог. Харин хохирогч Ч.М нь Г.Бтэй зараар ирж уулзсан гээд тэр 2 намайг уг газрыг газар дээр нь зааж өгөөч гэхээр нь би засаг даргын захирамжтай газрыг нь зааж өгсөн. Тэр хоёрын би газраа Ч.Мд зарж байна гэж ойлгосон. Миний үйлдэл ердөө л энэ тэр газраа өөр дээр авахаар Ч.М өөрөө газрыг албанд өргөдөл бичиж түүнийгээ А.С, Г.Б нарт өгсөн гэж шүүх хурал дээр мэдүүлсэн. Дараа нь А.С Ч.Мы авсан газрыг тэгшилнэ, янзлах гэсэн чиний дансаар 4 сая төгрөг шилжүүлж авъя надад данс байхгүй хаалгачихсан гэхээр нь дансаа өгсөн орж ирсэн 4 сая төгрөгийг А.С аваад газрыг нь тэгшилж янзалсан гэдгээ шүүх хурал дээр мэдүүлсэн. Г.Бгийн дансаар хохирогч Ч.М мөнгөө шилжүүлж өгч байсныг шүүх хурал дээр мэдсэн. Надад хэн ч мөнгө төгрөг өгч байгаагүй. Хохирогч гэх Ч.Мы машинуудыг А.С авч ээждээ нэгийг нь, нэгийг нь бусдад зарсныг мэдүүлсэн байна гэдгийг манай өмгөөлөгч хэргээс олж удаа дараа энэ талаар шүүхэд хэлсэн. Би танихгүй хүмүүстэй нийлж бас огт танихгүй харьцаж байгаагүй хүнийг залилсан хэрэгт буруутгагдаж байгаагаа ойлгохгүй байна. Ажил үүргийнхээ дагуу орж ирсэн хүнд “Сул байсан газрыг зааж өгсөндөө буруутай болжээ гэж үзэж байна. Хэрэгт хэний дансаар мөнгө орсон болон хохирогчийн эд хөрөнгийг авсан талаараа А.С мэдүүлсээр байхад надаар 47 сая гаруй төгрөг төлүүлэхээр болж байгааг ч сайн ойлгохгүй байна, өмгөөлөгч маань учир нь олдох байх гээд шүүхийн дансанд мөнгийг хийлгэсэн. Гэтэл шүүх хурал дээр хохирогч “Би авах ёстой надад өгсөнгүй гээд бас прокурор шүүгч нар буруу дансанд мөнгө хийснийг төлбөр төлсөн гэж үзэхгүй гээд байсан, шүүх намайг буруутай гэсэн тул ар гэрийнхэн маань сандарч 47 сая төгрөгийг цуглуулж надад өгсөн ба өмгөөлөгчийнхөө үгээр шүүхийн дансанд байршуулсан билээ. Иймд хэргийг хянан үзэж хохирлыг зөв шийдвэрлэж хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Пийн өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт -Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.
Шүүхийн шийтгэх тогтоолд удирдлага болгон хэрэглэсэн дээрх зүйл заалтад зааснаар шүүх Т.Пэд ял оногдуулахдаа болон үргэлжилсэн гэх тодруулбал хэзээ хэзээний хэд хэдэн удаагийн ямар үйлдлүүдийг Т.П хийж гэмт хэрэгт тооцогдоод байгааг “Тусгайлан" заагаагүй , тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт хууль ямар үйлдлүүдийг “залилан”-гийн хэрэгт тооцохоор заасныг хуулбарлан бичиж ял оногдуулсан нь хуульд заасан бүх л үйлдлүүдийг үйлдсэн мэт байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ерөнхий ангийн 7 дугаар зүйлийг яагаад удирдлага болгон журамлаад байгаа нь ойлгомжгүй байна. Энэ хэрэгт зөвхөн "хохирол"-ын асуудлыг тодруулахаар хэрэг мөрдөн байцаалтад буцаагдаж байсан боловч хохирлыг тодруулан шүүгдэгч бүрд авч завшсаных нь хирээр тодорхой болгохгүйгээр "Хувь тэнцүү" хуваан гаргуулахаар прокуророос ирүүлснийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэхгүйгээр тэр чигт нь хуваан шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй болсон бөгөөд энэ байдлаас мөнгө аваагүй Т.П буруутай болж улмаар бусдын өмнөөс төлбөр төлж хэлмэгдэж байна. Шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүтэй тэд худлаа ярих эрхтэй. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тэдний гэм буруу болон төлөх төлбөрийг шүүх нарийвчлан тооцох ёстой байтал шүүгч нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүйд гомдолтой байна. Хохирлын мөнгө хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маш тодорхой байхад зөв тооцож чадаагүйд маш их гомдолтой байна. Хохирогч Ч.М нь Г.Бгийн дансаар 7 удаа гүйлгээ хийж түүнд мөнгөө өгсөн гэх баримтууд хэрэгт авагдсан байна. Мөн яллагдагч А.С нь хохирогч Мы ВМБ автомашиныг өөрийн ээж Б.О-д өгсөн, Хаймер Н2 машиныг Б гэгчид зарсан болох нь түүний өгсөн мэдүүлгүүд болох 8 дугаар хавтасны хуудас 77, 194-д авагдсан байна. Ийм байхад энэ байдлыг хохирлыг зөвөөр шийдвэрлэхэд тооцохгүй байгаа нь буруу юм. А.С нь өөрөө дансгүй гэж Пийн дансаар нэг удаа 4 сая төгрөг шилжүүлэн авсан ба уг мөнгийг газар тэгшлэх ажилд зарцуулсан гэдгээ шүүх хуралдаанд А.С мэдүүлсэн. А.Сийн энэ бусдын дансыг ашиглан мөнгө гаргуулах авсан нь Т.Пийг энэ хэрэгт хамтран оролцсон мэт байдлыг бий болгож байгааг шүүх анхаарсангүй. Өмгөөлөгч П.Сарантуяа би Т.Пийн тухайн үед ажиллаж байсан кадастрын компанийн гэрчилгээ болон тэр үед Т.П тухайн компанид ажиллаж байсан талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн нь Т.П хэнд ч кадастрын мэдээллийг ажил үүргийнхээ хувиар өгөх байсан гэдгийг нотлон харуулах зорилготой байсан ба үүнийг шүүхээс зөв дүгнээгүйд гомдолтой байна. Т.П бол газрыг олгодог эрх мэдэлтэй хүн биш. Газрыг иргэний хүсэлтээр Газрын алба хянаж Засаг дарга захирамж олгодог. Засаг дарга А.Сийн өгсөн гэрчилгээнүүдийг хохирогч Ч.Мд газрыг шилжүүлэн олгохдоо өөр газар олгосон үйлдэлд Т.П хамааралгүй юм. А.С Г.Б нар бол найзууд хамтдаа япон явж машин сэлбэг оруулж ирж өөрсдөдөө мөнгө илүүчлэн олдог байсан талаараа шүүх хуралдаанд Г.Б мэдүүлсэн. Хохирогч Ч.Мтай тэр 2 танилцаж Г.Бгийн дансаар мөнгөө өгч байсан тухайгаа хохирогч мөн бичсэн ба мэдүүлсэн. Хохирогч Ч.Мтай тэр 2 танилцаж Г.Бгийн дансаар мөнгөө өгч байсан тухайгаа хохирогч мөн бичсэн ба мэдүүлсэн. Харин Т.П зөвхөн газрын талаарх мэдээллийг л Г.Б, А.С нарт ажил үүргийнхээ дагуу асуухаар нь хэлж өгсөн. Түүнээс биш тэд нарыг танихгүй. Энэ талаараа удаа дараа тодорхой мэдүүлж байсан. Т.П нь Ч.Маас мөнгө авч байсан баримт мөн А.С, Г.Б нараас мөнгө авч байсан гэх нэг ч баримт байхгүй. Залилангийн гэмт хэрэг гэж онолын хувьд ямар гэмт хэргийг ойлгодог билээ. Энэ талаар ч шүүх зөв дүгнээгүйд гомдолтой байна. Иймд Т.Пийг гэм буруугүйд тооцож түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 онд иргэн Ц.Б 270 сая төгрөгийн үнэ бүхий барилгын материал болох “Ханын обой”, “R” дэлгүүрийн эзэн Б-ээс Ц.Б нь надаар дамжуулж машинаар бартер хийнэ гэж авсан байдаг. Ц.Б нь обойны бартерт Бат-Ирээдүйд 100 сая төгрөг үнэ бүхий машинуудыг өгсөн. Иргэн Ц.Б нь Бат-Ирээдүйд төлөх 270 сая төгрөгийн үлдэгдэл 170 сая төгрөгийг миний бие нь иргэн Бат-Ирээдүйд төлсөн болно. Миний бие Ц.Бын өмнөөс төлсөн 170 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан аваагүй болно. Иргэн Ц.Б нь”Х” ХХК Чтай үнэ бүхий 6 машинаар “Байр” солилцож өгч авалцан нэхэмжилж байгаа болно. Нэр бүхий 6 машиныг шилжүүлэн авсан хувь нэг ч удаа байцаалт болон, мэдүүлэг болон надаас нэр бүхий 6 машиныг надаас нэхэмжилж мөн Ц.Бын өмнөөс 170 са төгрөгийг төлж буцаан аваагүй байтал үнэ бүхий 6 машиныг мөрдөн шалгах ажиллагаанд нотлогдсон гэх нотлох баримтуудыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Мөн 2025 онд Т.П нь 4000м2 талбайг хүнд зарахаар болсон. Энэ газрыг тэгшилж техник оруулж янзлах явцад тог тасалж их хэмжээний өр төлбөрт орж уг төлбөрийг С миний бие төлж барагдуулсан болно. Хавтас хэрэгт энэ талаар авагдсан байгаа мөн иргэн М нь мэдсээр байж миний бие Сийг бусадтай нийлж залилсан гэх боловчиг миний бие нь бусадтай нийлж залилан мэхэлсэн гэж байгаад маш их гомдолтой байна. Мөн 2025 онд Т.Птэй уулзаад 6ш газрыг зарна гэсний дагуу уулзаж 6 ш газрын гэрчилгээ үзэж миний бие С нь худалдаж авахаар болсон. Тэгээд маргааш нь ярилцаж тохирсон газраа уулзсан. Миний бие нь 20 сая төгрөгийг бэлнээр өгч мөн үргэлжлүүлээд ......... гэх улсын дугаартай Majesta crown загварын авто машиныг мөн 20 сая төгрөгийн үнэ бүхий Toyota kulluger загварын авто машинуудыг өөрийн найзууд болох залуучуудаас нэр шилжүүлэн Т.Пэд өгсөн байдаг нь хавтас хэрэгт тодорхой авагдсан байдаг юм. Миний бие С Т.Пээс худалдаж авсан байршил газрууд дээрээ барилга байгууламж болон бүтээн байгуулалт хийж бусдаас их хэмжээний зээл авч бүтээн байгуулалт хийсэн боловч Т.П нь төлбөр тооцоогоо бүрэн авсан боловч уг газруудыг Т.П нь гэрчилгээ болон бичиг баримтыг шилжүүлж өгөөгүйгээс болж бусдад болон надад маш их хэмжээний хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Иймд дээр дурдагдсан болон мөн дурдаагүй маш олон алдаатай зүйлүүд байна. Иймийн тулд эрхэм шүүх бүрэлдэхүүн болон хууль цаазын зөвлөх прокурор та бүрэн шинжлэн судалж зөв зохистой шийдэж өгнө үү. Мөн А.С миний бие өөрийн биеэр болон өмгөөлөгч нарын хамт оролцох хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч А.Сийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сийг бусадтай бүлэглэж, мөн ганцаараа бусдад нийт 416.340.621 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болон Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд хохирогч Ц.Бтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж БЗД-н 17-р хорооны нутаг дэвсгэрт "автомашинуудыг зарж үл хөдлөх хөрөнгө болгож өгнө" "Ар гүнтэл 4 айлын газар шилжүүлж өгье" гэж хуурч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын дугааргүй Тоёота пробокс, Тоёота приус-20, Исузу Элф, Тоёота Вангуард, Тоёота Ист, Лексус-450 автомашинуудыг шилжүүлэн авч 96.546.875 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Х ХХК-с авсан байрны талаар дурддаг" боловч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг аль үйлдэл нь хангасан ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй болно. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. 8 дугаар хавтаст хэрэгт 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Б.Ү нь Т.Тт "Тоёота Пробокс"-г 10.000.000 төгрөгөөр хх-8, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Лексус-GS450 Б.Ү нь Б.Т-д 10.000.000 төгрөгөөр хх-10 талд, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр П.Д нь Т.Ө- "Тоёота Vanguard"-г 20.000.000 төгрөгөөр хх-15 талд, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Г нь Н.Б-д "Тоёота Приус"-г 10.000.000 төгрөгөөр хх-25 талд, 2014 оны 03 дугаар сарын28-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Б. Ү нь Т.М-д "Тоёота Ист"-г 10.000.000 төгрөгөөр хх-33 талуудад баримт авагдсан.
Мөн гэрч Т.Тийн мэдүүлэгт "...надаас бол мөнгө гараагүй, манай ээж А, ах Т.Ө нар тухайн машины гаалийн төлбөрийг төлсөн. Дараа нь машины мөнгийг Ц.Бод төлсөн гэж надад хэлсэн, энэ талаар өөр зүйл мэдэхгүй" гэх мэдүүлэг,
гэрч Т.Ө-ийн "...миний бие тухайн Вангуард машиныг Ц.Б ахаас худалдан авсан, автомашины төлбөрийг дараа нь төлөхөөр нь ярьсан бөгөөд тухайн үедээ автомашины гаалийн төлбөр, тээврийн зардлыг нь бэлэн төлөөд авсан, харин авто машины үндсэн төлбөрийг богино хугацаанд дараа нь төлөхөөр тохироод зээлээр авсан юм. Тухайн Ц.Бын автомашины зардаг байсан авто зогсоол нь БЗД Жуковын замын урд талд байдаг", "...төлбөр нь бүрэн төлөгдөж байсан юм", "би өөрөө төлсөн юм" гэх мэдүүлгүүдээр нэр бүхий гэрч нар нь тээврийн хэрэгслийг худалдан авсан талаар дурдсан байтал дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Ц.Бод хохирол учруулсан гэх үйлдлийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэж үзсэн боловч, шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн боловч анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг харгалзаж үзээгүй, өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй болно.
2016 оны 9 дүгээр сард "К" ХХК-ийн захирал Ц.Ж, Д.Ц нарт БЗД-ийн 12-р хороо Чулуутын ... тоот 500 м.кв талбайтай газар, БЗД-ийн 12-р хороо ...тоот хаягтай 4000 м.кв газар бүхий газар зарна" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч ХУД-н 3-р хорооны нутаг нутаг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр 1.000.000 төгрөг, 7.629.375 төгрөгийн үнэлгээтэй ...улсын Дугаартай Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч,
2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2.600.000 төгрөгийн дулаан тусгаарлалтын дулаалгын ажлын үйлчилгээ хийлгэн авч 11.229.375 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинжийн халдлагын зүйл нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдэл байдаг бол 2016.09.26-ны өдөр 2.600.000 төгрөгийн дулаан тусгаарлалтын дулаалгын ажлын үйлчилгээ хийлгэн авч залилсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан "Ажил гүйцэтгэх гэрээг" гэмт хэрэг гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзнэ. Уг ажил гүйцэтгэсэн талаар гэрч Н.Д, ажил гүйцэтгэсэн акт зэргийг шийтгэх тогтоолд дурдсан.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Спортын төв ордны ард 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдын харилцаан явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Пгаар дамжуулан хохирогч Д.Бийн эзэмшлийн 41.918.750 төгрөгийн үнэлгээтэй Лексус жи эс 450 загварын хар өнгийн автомашиныг "бусдад зарж өгнө" гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч улсын дугааргүй автомашиныг шилжүүлэн авч залилан 41.918.750 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлогдох баримтуудаар А.С нь хохирогчоос тээврийн хэрэгслийг шилжүүлэн аваагүй, мөн өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлээгүй. Харин иргэний хариуцагч Б.Б өөрийн эрхэнд авсан үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д "Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд шууд бус эзэмшигч байна" гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар Д.Пгийн эзэмшилд байсан байна. Харин А.С нь гэмт хэргийн объектив талын шинж болох ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлийг хийгээгүй болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 дугаар талд А.С нь хохирогч нартай уулзаж, шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийг төөрөгдүүлэн хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар шилжүүлэн авсан байгаа Залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч А.Сийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ч.Мд 10.000.000 төгрөгийг төлж, өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс хурлын тэмдэглэлд тусгуулсан хэдий ч шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.С нь надад газар шилжүүлж өгнө, машины төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэж итгэл үнэмшил төрүүлж миний эхнэр П.Д /9хх 165/, төрсөн ах Ц.Г /9хх 167/, найз Б. Ү /19хх 168/, С.Д /19хх 162/ нарын нэр дээр Монгол улсад импортоор орж ирсэн 6 ширхэг авто машиныг буюу Тоёото пропокс загварын авто машиныг өөрийн үеэл дүү Т.Т /8xx 08, 9хх 161/, Тоуото Vanguard загварын авто машиныг Т.Ө /8хх 15, 9хх 173/ нарт болон Lexus-GS 450 загварын машиныг найз Б.Т /8хх 10/, Тоёото ист загварын авто машиныг Т.М /8xx 33/, Тоёото Пруйс-20 загварын автомашиныг Н.Б/2хх 190/-ын эхнэр болох Н.Б /8хх 25/, Исузу Элф загварын авто машиныг У.П /2хх 20, 5хх 33/ нарын нэр дээр шилжүүлэн авсан боловч 2014 оноос хойш авто машины төлбөр 96.546.875 төгрөгийг өөртөө ашиг хонжоо бий болгох зорилгоор өнөөдрийн өдрийг хүртэл төлөхгүй маш их хохироож байгаа этгээд болно. Хохирогч Ц.Б миний бие авто машин шилжүүлэн авсан этгээд нарыг танихгүй бөгөөд танихгүй хэн нэгэн төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд эд хөрөнгөө шилжүүлэн өгөх боломжгүй тул шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болно.
Хохирогч Ц.Б миний бие Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18101, 48а байрны 1а тоот хаягт байрлах 108 м.кв үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт "Х" ХХК-д 76.300.000 төгрөгийн үнэ бүхий авто машинуудыг шилжүүлэн өгч өмчлөх эрхийн Ү-2201038473 дугаартай гэрчилгээг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан авсан. Шүүгдэгч А.С нь "Залуус хотхон"-ны 108 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлж өгвөл банкны барьцаанд тавьж "Х" ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт төлсөн 76.300.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, зардалд зарцуулсан 8.420.000 төгрөг зэрэгт тооцож 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр 30.000.000 төгрөг, 2 өрөө орон сууц шилжүүлж өгнө гэж надад итгүүлэн улмаар 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хэлцэл 12 хх-ийн 09 тал байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан даруй үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нагац эгч н.А-ийн найз гэх Г.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч А.С нь надад үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэлцэлд заасан төлбөрийг төлөх боломжтой гэж төөрөгдөлд оруулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад шилжүүлсэн нь анхнаасаа төлбөр огт төлөхгүй гэсэн санаа зорилготой урьдчилан төлөвлөсөн үйлдэл байсан байна. Хохирогч Ц.Б миний бие үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 76.300.000 төгрөгийн авто машинуудыг шилжүүлсэн болох нь "Х" ХХК-ийн менежер Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлгээр болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан баримт /3хх 101/-аар нотлогдох болно. Сүхбаатар дүүргийн Прокурорын газар шүүгдэгч А.С нарт бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсанд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хохирогч Ц.Б надад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой учирсан 76.300.000 төгрөгийг ямар үндэслэл шалтгаангүйгээр хасаж хохиролд тооцож оруулаагүйд гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Сийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой учруулсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон талаар хохирогч Ц.Б надад болон өмгөөлөгчид мэдэгдэж байгаагүй болно. Яллах дүгнэлтэд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хохирлыг тусгаагүй нь хохирогч миний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүгдэгч А.Стэд хууртагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас миний эд хөрөнгө хууль бус аргаар шүүгдэгч этгээдэд шилжиж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг бодитой тогтоолгох боломжгүй болсон. Шүүгдэгч А.С нь хохирогч миний өмчлөх эрх, эд хөрөнгийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх арга замаар хууль бусаар олж авч надад их хэмжээний хохирол учруулсан бөгөөд хохирогч миний бие бөөрний дутагдал өвчтэйн улмаас 2016 оноос хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул 2013 онд "Х" ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн орон сууцыг 2018 онд зээлийн төлбөрт шилжүүлэн өгч одоо эхнэр 3 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдарч байна. Шүүгдэгч А.С нь хохирогч надад итгэл үнэмшил төрүүлж эд хөрөнгийг шилжүүлэн авч байхдаа худал амлаж байсан шигээ төлж барагдуулсан бол миний бие 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг зээлийн барьцаанд алдахгүй, эхнэр хүүхдүүдээ амгалан тайван, тухтай орчин нөхцөлд байлгах, тэжээн тэтгэх үүргээ хангалттай хэрэгжүүлэх боломжтой байсандаа маш их гомдолтой байна. Шүүгдэгч А.С нь эрүүгийн хэрэг үүссэн цаг хугацаанаас эхлэн тэрээр хохирол төлбөр төлөх талаар худал амлаж байсан боловч 2018 оноос хойш төлбөр төлөх талаар ярих нь битгий хэл янз бүрээр худал гүтгэх ихэссэн бөгөөд хохирогч Ц.Б надад энэ хугацаанд буюу 10 жилийн турш эд хөрөнгийн болон сэтгэл санааны маш их хохирол учирснаас гадна миний гэр бүлийн 4 гишүүн олон жилийн турш бие сэтгэлээрээ давхар хохирч байна. Хохирогч Ц.Б надад амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгөө өсгөх, мөнгөтэй болох, хэрэгцээт ажлаа хурдан бүтээлгэх санаа зорилгоор эд хөрөнгөө А.Стэд өгч байгаагүй бөгөөд зөвхөн түүний худал зальхай амлалт, үгэнд хуурагдан итгэн мэхлэгдэж олон жилийн турш шударгаар хөдөлмөрлөж олсон эд хөрөнгөө түүнд өгч хохирсноос гадна мөрдөн шалгах ажиллагаа явагдсан 9 жилийн хугацаанд маш их боломжоо алдсан нэгэн болно. Иймд хохирогч Ц.Б миний бие үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 76.300.000 төгрөгийг нэмж хохиролд тооцуулах хүсэлттэй байгаа тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Сийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Мөн шүүгдэгч А.Сийг гэм буруутайд тооцсон 5 үйлдлийн тухайн түүнийг хохирогч Ц.Бын үйлдэлд их буруутгадаг бөгөөд 6 автомашиныг шилжүүлэн авч залилсан гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл тухайн тээврийн хэрэгслүүд нь өөр хүний нэр дээр шилжиж очсон бөгөөд шүүгдэгч А.Сээр огт дамжаагүй. Мөн тухайн 6 этгээдүүдийг шүүгдэгч А.Сийн хамаарал бүхий этгээдүүд байсан гэж прокурор үзсэнийг шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн. Гэвч энэ шүүх хуралдаанд шүүгдэгч А.Сээс гаргасан тайлбартаа М гэдэг хүнийг би танихгүй, миний найз мэтээр бичсэн нь үндэслэлгүй гэсэн. Мөн гэрч Ө “би Бтой тохиролцоод төлбөрийг барагдуулсан” гэж мэдүүлсэн байдаг. Иймээс шүүхийг хэргийн бодит байдлыг бодитой тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Ц.Бын өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ц.Бын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүний хохирол 76,300,000 төгрөгийн талаар тодорхой дурдаж өгөөгүй учраас давж заалдах гомдол гаргасан. Тухайн мөнгөтэй холбоотой нотлох баримтыг өмнөх 2 удаагийн яллах дүгнэлтэд дурдагдсан. Мөн 9хх 2 талд шүүгдэгч А.С болон хохирогч Ц.Б нарын хооронд хийгдсэн хэлэлц авагдсан бөгөөд утга нь хэлцэл байгуулагдсанаас хойш 30,000,000 төгрөг өгнө, 2 өрөө байр өгнө гэсэн хэлцэл хийсэн. Улмаар хохирогч Ц.Боос 76,300,000 төгрөгийн үнэ бүхий байрыг шүүгдэгч А.С нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан даруй бусдад шилжүүлсэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа явцад өгсөн гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч А.Сийн гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдог. Өмнө нь 2 удаа прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд энэ талаар дурдаж байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргасан цаг хугацаанаас хойш шүүхэд шилжүүлж өгсөн талаар мэдэгдсэн учраас ямар нэгэн хүсэлт гаргах боломж байгаагүй. Тухайн үед 76,300,000 төгрөгийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдаж өгөхийг хүссэн боловч прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тодорхой зааж өгөөгүй. Мөн шүүгдэгч А.Стэй холбоотой тухайн 6 ширхэг тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор Бтой гэрээ байгуулж аваагүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С нь тухайн тээврийн хэрэгслүүдийг шилжүүлж авсан этгээдүүдтэй хамааралтай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Ц.Бын хувьд ямар нэгэн өөрийн танихгүй этгээдүүдэд шилжүүлэн өгөх боломжгүй. Иймээс тухайн 76,300,000 төгрөгтэй холбоотой асуудыг шийтгэх тогтоолдоо дурдаж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна.” гэв.
Хохирогч Ч.Мы өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тйалбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль нийцсэн, процессын зөрчил байхгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн. Мөн ямар нэгэн байдлаар дахин шалгах зүйл байхгүй. Энэ хэргийг 10 жилийн хугацаанд шалгасан бөгөөд миний үйлчлүүлэгч хүнд өвчтэй болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад хохирол төлбөр бүрэн төлөгдсөн талаар дурдсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол төлбөрийг шүүхийн дансанд төлсөн 47,000,000 төгрөгийн талаар дурдагдаг бөгөөд тогтоол гарах үед буюу 02 дугаар сарын 12-ны өдөр хийсэн бөгөөд манай үйлчлүүлэгч аваагүй учраас аваагүй талаараа хэлсэн. Мөн шүүдэгч Т.П миний үйлчлүүлэгчид учруулсан хохирол болон гэм буруугийн талаар маргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ, харин шүүгдэгч А.С зүгээс манай үйлчлүүлэгтэй холбоотой зүйлийн талаар дурдаагүй, түүний өмгөөлөгч нарын зүгээс мөн адил гэм буруугийн талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгээс: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 6 дахь хэсэгт заасан дүгнэлтэд өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл заасан цагдан хоригдсон хугацааг тооцох тухай цохицуулсан. Шийтгэх тогтоолыг 6 дахь заалтад шүүгдэгч Г.Бг 112 хоног цагдан хоригдсон гэж дурдсан. Иймээс тухайн 112 хоногийг торгох ялын 15 нэгтэй тэнцэх хэмжээгээр бодож үзэхэд 1,680,000 хасаж тооцох ёстой бөгөөд шүүгдэгч Г.Бд 20,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Ийм Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор Н.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн хувьд 2 удаа анхан шатны шүүхээс буцаж байсан. Буцаж байсан үндэслэлтэй холбогдуулан хэрэгтэй танилцахад хохирогч Ц.Бын хохирлын асуудлын талаар маргаантай байсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналт тавихад хохирогч Ц.Бын өөрийн гаргасан удаа дараагийн мэдүүлэгт машины марк, загварууд нь өөр өөр байсан бөгөөд машины тоо нэмэгдсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад үл хөдлөх хөрөнгө нь хохирогч Ц.Бын нэр дээр гарч ирсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор барилгын компиниас мэдүүлэг авахад Б, С нар ирээд шилжүүлж өгсөн гэсэн. Мөн прокурорын зүгээс дүгнэж үзэхдээ 6 автомашиныг авч үзсэн бэ гэвэл гаалийн бүрдүүлэлт, болон мэдүүлэг зэргээс тухайн 6 тээврийн хэрэгсэл тогтоогдож байна гэж үзсэн. Мөн хохирогч Ч.Мд 10,000,000 төгрөг төлсөн баримтаа гаргаж өгөөгүй тул тухайн мөнгийг өгсөн талаар дүгнэлт хийх боломжгүй байсан. Мөн шүүгдэгч Т.Пийн өмгөөлөгч цагаатгах байр суурь оролцсон. Хохирогч Ч.Мтай биечлэн уулзаж харилцаа холбоо үүсгэж байгаа нөхцөл 3 шүүгдэгчийн аль аль нь хамтран оролцоо байсан гэж үзсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар мөн адил тогтоосон. Мөн хохирогч Ч.Мөнхсайны хохирлыг 3 шүүгдэгч үйлдэл оролцооны хувьд нэгдсэн, бөгөөд тухайн мөнгийг гурвуулаа хувааж авсан. тул хувь тэнцүүлж гаргуулах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Т.П шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан бөгөөд хохирол төлбөрийг шүүхийн дансанд хийсэн нь хохирогчид олго гэсэн шүүгчийн шийдвэр биелэгдээгүй гэж үзсэн учраас хохирол төлбөрийг төлөөгүй гэж үзсэн учраас хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт тодорхой хэмжээний хор уршиг учирсан бөгөөд энэ талаар хохирогч Ч.М шүүх хуралдаанд хохирол төлбөрөөс болж сэтгэл санаагаар унаж, хорт хавдраар өвчилсөн гэсэн тайлбар өгсөн. Мөн 10,000,000 төгрөгийн баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэж үзсэн. Мөн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан талаар хохирогчид заавал танилцуулах үүрэггүй бөгөөд яллагдагчид өөрт нь танилцуулж зүйлчлэлийн хувьд хүндрүүлээгүй учраас тогтоолыг танилцуулж мэдүүлэг аваагүй. Иймд анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Гэвч хохиролтой холбоотойгоор өөрчлөлт оруулах боломжтой. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Бгийн хоригдсон 112 хоногийг 15 нэгжээр тэнцүүлж тооцохоор дурдсан боловч үүнийг орхигдуулсан байгаа тул мөн адил энэ талаар өөрчлөлт оруулах боломжтой.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх А.С, Т.П, Г.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
1. Шүүгдэгч А.С, Т.П, Г.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр "Үнэгүй.мн" сайтад 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр "Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоонд хашааны газар зарна гэсэн зар байршуулан улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Мд "Баянзүрх дүүргийн 12 хороо ... тоот 500 м.кв талбай бүхий газар, Баянзүрх дүүргийн 12 хороо ... тоот 4,000 м.кв талбай газар зарна", "газар тэгшлэх шаардлагатай байна" гэж цахим хэрэгсэл, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6, 3 дугаар хорооны нутагт байрлах Хас, Хаан банкнаас хохирогч Ч.М 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Бгийн Хаан банкны ... дугаарын дансаар 63.000.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.Пийн Хаан банкны ... дугаартай дансаар 4.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6.215.625 төгрөгийн үнэлгээтэй BMW загварын ...улсын дугаартай автомашиныг, 2016 оны 06 дугаар сард 69.281.000 төгрөгийн үнэлгээтэй ...улсын дугаартай Hammer H2 загварын автомашиныг шилжүүлэн авч залилж, нийт 142.496.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Ч.Мы “... Би хувиараа машин засварын газар барихаар айлын хашаа хайж байсан ба 2015 оны 08 дугаар сарын дундуур Үнэгүй.мн сайт дээр “Чулуун овоод 4 айлын газар зарна” гэсэн зарын дагуу Б гэж хүнтэй холбогдсон. … Тэгээд нэг айлын газрыг нь 25 сая төгрөгөөр худалдаж авна гэж тохирсон.... Б нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар тэгшлүүлнэ гэж 2 сая төгрөгийг дансаар мөн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа 20 сая төгрөгийг дансаар өгөөд ...эхнэрийнхээ BMW320 загварын машиныг Бд үзүүлээд 10 сая төгрөгөөр үнэлж тохиролцсон. Тэгээд эхнэрийнхээ машиныг мөн Бд шилжүүлэн өгсөн. Тэгээд би Бд 2015 оны 09 дүгээр арын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны хүртэлх хугацаанд нийтдээ дансаар 66,320,000 төгрөгийг болон BMW320 загварын суудлын автомашиныг 10 сая төгрөгөөр бодож өгсөн гэхээр нийтдээ Бд би 76,320,000 төгрөгийг өгсөн. … Тэгээд 2016 оны 02 дугаар сарын эхээр Б нь над руу яриад “дээрх газруудын гэрчилгээ нь гарчихлаа” гэсэн ба би очоод гэрчилгээгээ авах гэтэл гэрчилгээнүүд нь миний нэр дээр биш өөр танихгүй 3 хүний нэр дээр байсан ба газрын байршил нь өөр хэмжээ нь багассан, хэлбэр нь өөрчлөгдсөн байсан. Тэгээд би энэ талаар тодруултал газрын эзэд нь үлдэгдэл мөнгөө өгөх хүртэл нэрээ шилжүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ихэнх мөнгө болон машинаа өгчихсөн байхад яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлээд тэгвэл би энэ газрыг авахгүй анх тохирсон байршилтай газар биш байна гэж хэлтэл Б нь С, П гэх 2 хүнийг дуудаж авчруулан надтай уулзуулаад “одоо энэ 2 хүн чиний нэр дээр газар эзэмших гэрчилгээг гаргах ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “анх авах газрын байршил биш, хэмжээ нь өөр болсон байна” гэж хэлээд гэрчилгээг Баянзүрх дүүргийн газрын албаар шалгуултал энэ газар нь хотын дахин төлөвлөлтөд орчихсон "Жигүүр гранд” ХХК авсан газар байж таарсан ба энэ талаар Бд хэлтэл Б нь “одоо би мэдэхгүй байна, С, П нар таны тухайн шилжүүлж байсан мөнгийг авч байсан, энэ хүмүүс зохицуулаад өгнө гэсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Б дахин холбогдохоо байсан ба С, П нар “энэ газар бүтэхээ больчихлоо, өөр газар танд өгье” гэж хэлсэн анх тохирсон газрынхаа залгаа байрлах газрыг үзүүлсэн ба “би та нарт өмнө мөнгө өгсөн учраас одоо өгөх мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд “одоо надад байгаа нь 2008 онд үйлдвэрлэсэн Н2 загварын машин байна, 80 сая төгрөгийн үнэлгээтэй” гэж хэлтэл С нь “үзье” гэж хэлсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 22-н товчооны орчимд машиныг үзүүлсэн ба “80 сая төгрөгт бол болж байна Харин машины чинь үнэд өмнөх үзсэн газрын хажууд байх газраас 1500 м.кв газрыг танд өгнө” гэж С хэлээд, одоо авах гээд байгаа газар нь 4000 м.кв газар байсан ба эзэмшигч нь Б гэх хүний нэр дээр байгаа газрын гэрчилгээг үзүүлээд “энэ газраас танд 1500 м.кв газрыг машинаар чинь наймаалъя” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд машинаа өгөөд явуулсан ба С нь “газар тэгшилнэ” гэж 4 сая төгрөг авсан. Пийн данс руу би шилжүүлсэн. Гэрчилгээний мөнгө нотариатын төлбөр гэж нийт 320,000 төгрөгийг Ст бэлнээр өгсөн. Тэгээд мөн л “таны нэр дээр гэрчилгээ гарна” гэсээр 2016 оны 06 сар болсон ба С утасдаад “газар нотариатаар батлагдсан, одоо материалаа газрын албанд өгөөд таны нэр дээр шилжүүлээд болчихно” гэж хэлээд “одоо та Н2 машинаа миний танил ЭлЧ гэх хүний нэр рүү шилжүүлнэ” гэж хэлсэн ба би итгээд машинаа ЭлЧ гэх хүний нэр рүү шилжүүлсэн ба С өөрөө надад Б хүний нэр дээр байсан газрыг бүгдийг нь миний нэр дээр шилжүүлэх нотариат хийлгэсэн байсан. Тэгээд би дахин уг газрыг газрын албаар шалгуултал Баянзүрх дүүргийн газрын алба нь “энэ газар нь манай газар биш Улаанбаатар төмөр замын харьяа газар тэнд шийднэ” гэж хэлсэн. Тэгээд “уг газрыг эзэмших гэрчилгээг яаж гаргасныг мэдэхгүй байна” гэж газрын албаны ажилтан надад хэлсэн ба би С рүү дахин холбогдоод “машинаа авъя” гэтэл С зөвшөөрсөн ба машинаа авах гэтэл “эвдрээд нэг газар тавьчихсан” гэснээ хаана байгааг хэлж өгөхгүй байсан. Тэгээд би ЭлЧтай холбогдоод “миний машин хаана байгаа юм бэ” гээд асуутал “надад байгаа аваачаад өгнө” гэсэн. Тэгээд машиныг ЭлЧ намайг байхгүй хойгуур манай ажлын газар орхичихоод явчихсан байсан. Тэгтэл машиныг үзтэл кроп, мотор эвдэлсэн явах анги доторх салон эвдэрсэн байсан. Тэгээд С эргээд холбогдохоо байсан ба П бас холбогдохоо байсан. Тэгэхээр нь би “машиныг авахгүй шүү” гэж ЭлЧад хэлтэл Ст хэлнэ гэсэн ба удалгүй С над руу утасдаад “манай найз очиж машиныг авч засна” гэж хэлсний дагуу Бямбаахүү гэх залуу ирээд “машиныг засна” гээд чирээд явсан. Тэгээд энэ асуудлаас хойш би нэгэнтэй нь ч холбогдож чадаагүй байна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын ...гэх тус бүрдээ 500 м.кв талбайтай 3 газар байсан. Энэ газар нь бүтэлгүй болсон ба дараагийн өгнө гээд байсан газар нь мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо ... тоот дугаартай 4000 м.кв талбайтай газар байсан. Яагаад гэвэл эхний авах газрууд нь хот төлөвлөлтөд орсон боломжгүй гэсэн ба дахин өөр газар авахаар болоод сүүлийн газрын үнэ гэж Н2 машинаа өгчихсөн. Тэгээд би эхний газрын мөнгөө авахаар Бг хайгаад олоогүй. Энэ газар нь Б анх газруудын өөр хүний 3 нэр дээр гаргасан байсан гэрчилгээг нэрийг нь солиод буцаагаад гаргаад ирсэн байсан. Тухайн үед Б нь өөр хүний нэр дээр байршил хэмжээ нь өөр газрын гэрчилгээг гаргаж ирсэн байсан ба би авахгүй гэтэл С нь дахин гэрчилгээг авч яваад нэрийг нь өөрчлөөд байршил хаяг нь хэвээр нь дахин газар эзэмших гэрчилгээ гээд гаргаад ирсэн байсан. Тэр үедээ уг газрууд нь 3 айлын газар байсан учраас 3 хүний нэр дээр гаргана гэсний дагуу би өөрийнхөө нэрийг болон эхнэр, эхнэрийн дүү зэргийн нэрийг өгч байсан. Тэгтэл бид гурвын нэр дээр гэрчилгээнүүд гараад ирсэн байсан ба шалгуултал "Ж” ХХК авсан газар байсныг мэдсэн. …” /1хх 56-58, 232-233, 5хх 193-196/,
гэрч С.Ц-ын “… Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, чулуутын 1... 40 жил оршин сууж байна.” /5хх 176/,
гэрч О.Бын “… нэг мэдсэн чинь миний эзэмшилд ийм газар гарч ирсэн байсан. Би энэ газрын хаяг, байршлыг нь ч мэдэхгүй байна. Би өөрөө өөр газар хөөцөлдөж явж байгаад Баянзүрх дүүргийн газрын алба орсон чинь таны нэр дээр ийм газар байна гэж хэлсэн. Яагаад энэ газар миний нэр дээр гараад ирснийг мэдэхгүй, би ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлж худалдаж аваагүй, бусдад ч зарж борлуулаагүй, …” /6хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд,
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/311 тоот албан бичиг /6хх 105, 112-112/,
Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10/91 тоот албан бичиг /1хх 77-128/,
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13/36 тоот албан бичиг /5хх 176/,
Хаан банкны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29/5331 тоот албан бичиг /1хх 135-162/,
Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 166 тоот албан бичиг /4хх 225-227/,
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /5хх 177/,
“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /8хх 58-60, 9хх 177-179/,
газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, Ч.Маас мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн гэрээ, газар эзэмшүүлэх гэрээтэй холбогдох баримтуудаар /1хх 13-55/,
шүүгдэгч А. С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр
хохирогч Ц.Бтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "автомашинуудыг зарж үл хөдлөх хөрөнгө болгож өгнө", "Ар гүнтэд 4 айлын газар шилжүүлж өгье" гэж хуурч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын дугааргүй 9.444.546 төгрөгийн үнэлгээтэй Тоёота пробокс загварын автомашин, 11.931.919 төгрөгийн үнэлгээтэй Тоёота приус 20 загварын автомашин, 9.444.546 төгрөгийн үнэлгээтэй “Исузу Элф” загварын автомашин, 26.242.783 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота вангуард” загварын автомашин, 13.546.856 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота ист” загварын автомашин, 25.936.225 төгрөгийн үнэлгээтэй “Лексус 450” загварын автомашинуудыг шилжүүлэн авч 96.546.875 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Бын “... үүний дараанаас С би танд тусалмаар байна, машиныг чинь орон сууцаар сольж өгөх боломж байна, би дараа нь байрыг нь зараад өгье гэсэн. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Пробокс загварын автомашиныг 9,800,000 төгрөгөөр, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз гэх ЭлЧад зээлээр Тоёота Приус 20 загварын автомашиныг 12,000,000 төгрөгөөр, 2014 оны 03 дугаар сард найз ЭлЧ авч байгаа гээд 2008 онд үйлдвэрлэгдсэн Тоёота ист загварын автомашиныг 13,500,000 төгрөгөөр, 2014 оны 04 дүгээр сард надаас 2007 онд үйлдвэрдэгдсэн Истима загварын автомашиныг 22 сая төгрөгт, 2015 оны 01 дүгээр сард Тоёота кроун загварын автомашиныг 12,000,000 төгрөгт тооцон зээл гэх нэрийн дор авсан боловч нэг ч төгрөг өгөөгүй. Түүнчлэн 2014 оны 08 дугаар сард Альфард загварын автомашиныг 15,000,000 төгрөгт тооцон авч яваад 8,000,000 төгрөгт тооцон өгч үлдэх 7,000,000 төгрөгийг нь өгөөгүй. Ингээд нийт 76,300,000 төгрөгийн машинуудыг авсан боловч мөнгийг нь өгөөгүй. Мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надаар хэлүүлж Б гэх хүнээс 1,000,000 төгрөгийг авсан боловч мөнгөө төлөөгүй тул би Б-д төлсөн. ... 2014 оны 08 дугаар сарын С нь над руу яриад би “Х" компанийн "З" хотхонд байх 108 м.кв үйлчилгээний төвийг 270 сая төгрөгөөр авахаар болсон, дүү нь өөрөө энэ үйлчилгээний төвийг ажиллуулмаар байна, би өөрөө авах гэхээр тэд нар итгэхгүй, танд бол итгээд шууд захиалгын гэрээ байгуулна, би "Х" ХХК-ийн менежер Этой яриад бүх асуудлыг зохицуулчихлаа, тэгээд таны нэрийн өмнөөс байгуулчихлаа, ээж ч мэдэж байгаа, би энэ үйлчилгээний байрыг удахгүй мөнгө бүтэхээр, эсвэл барьцаалж байгаад мөнгийг нь төлчихнө гээд гэрээ болон үл хөдпөх эд хөрөнгийн газарт өгөх бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд аваад ирсэн байсан. Тэгээд таны нэр дээр гарч байгаа юм чинь та бас машинууд барьцаалаад дараа нь намайг мөнгөө төлөхөөр мөнгө болгоод авчихгүй юу гэсэн. ...Түүнчлэн Тоёота приус-30 загварын машиныг 21,500,000 төгрөгт, Приус-20 загварын машиныг 14,500,000 төгрөг, Пруис-20 машиныг 12,400,000 төгрөгт, Витз загварын машиныг 12,800,000 төгрөгт, Тоёота кроун машиныг 12,800,000 төгрөгт тус тус тооцон нийт 74,000,000 төгрөгийн машиныг “Залуус” хороололд байрлах үйлчилгээний төвийн үнэнд зориулж барьцаалуулсан. … түүнчлэн 2014 оны 12 дугаар сард Ар гүнтэд байрлах 4 айлын зуслангийн газар шилжүүлж өгье гээд надаас 2007 оны Лексус450 загварын автомашиныг 26,500,000 төгрөгөөр тооцон авсан. Ингээд машин авсны дараа 4 хүний нэр дээр байгаа бичиг баримтыг нь таны нэр дээр болгох гэж байна гэсээр 2015 оны 01 дүгээр сард өөр хүнд зарсныг олж мэдсэн. Би Ст 150,300,000 төгрөгийн үнэ бүхий машиныг өгсөн боловч мөнгийг нь өгөөгүй, бэлнээр 8,410,000 төгрөгийг өгсөн.” /2хх 17-19/,
гэрч Л.Эын “... би 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С, Б хоёрт үйлчилгээний төвөөр сендвичийг сольж болно гэхэд сендвичээр С 160,000,000 төгрөгөөр бодоод Сонгинохайрхан дүүргийн 5 шарын Залуус хорооллын үйлчилгээний 7 дугаар орцны 108 м.кв бүхий талбайг 270,000,000 төгрөгөөр бодож авахаар болоод зөрүү 110,000,000 төгрөгт автомашин өгөхөөр болж ... уг үйлчилгээний төвийг Б, С хоёрт хүлээлгэж өгөөд уг үйлчилгээний төвийг Бын нэр дээр гарахаар бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. ...” /2хх 189/,
гэрч Т.Тийн “... С нь над руу яриад чи очоод автомашин шилжүүлээд ав гэж хэлсэн. ...” /9хх 161/,
гэрч У.Пийн “... би уг автомашиныг 2015 оны 09 дүгээр сард Сээс түр зуур унахаар авсан юм. ...” /9хх 161/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно“ ХХК-ийн үнэлгээний тайлан /8хх 53-55, 61-63, 64-66, 67-69, 70-72, 73-75/,
Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 954 тоот албан бичиг /6хх 104/ зэрэг баримтуудаар,
хохирогч Ч.Ад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Ботаникт 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Оргил худалдааны төвийн ард байрлах 1333018/5045 дугаар бүхий 1001 метр квадрат газрыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 19.000.000 төгрөгийг бэлнээр, 25.523.438 төгрөгийн үнэлгээтэй ...улсын дугаартай Тоёота камри загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн залилан авч 44.523.438 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ч.Агийн “... Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн замын хойд талд байрлах 1001 м.кв газрыг 140 сая гэхээр нь би авахаар тохирч урьдчилгаа 20 сая төгрөг бэлнээр, 2010 оны зөв талдаа жолоотой Америк "Тоёота камри" автомашиныг Ст өгсөн. Автомашиныг Сийн нэр дээр шилжүүлж өгсөн. Уг газрын гэрчилгээ нь Батсайхан гэдэг хүний нэр дээр байсан ба С нь Батсайханаас итгэмжлэл хийлгэсэн гэж байсан. Би хараагүй юм. С нь өөрийн таньдаг нотариат дээр очоод гэрээ хийсэн. С “4 долоо хоногийн дараа таны нэр дээр гэрчилгээ гарна” гэхээр нь би итгээд урьдчилгаа өгсөн. Уг газрын хуурамч гэрчилгээг надад үзүүлж надаас урьдчилгаа авсан байсан. …” /3хх 24, 93-94/ гэсэн мэдүүлэг,
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/311 тоот албан бичиг, түүний хавсралт /1хх 105, 118-119/,
А.С, Ч.А нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ /3хх 55/,
“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /9хх 191-192/ зэрэг баримтуудаар,
хохирогч Г.Дид 2016 оны 8 дугаар сард "Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран ...хаягт байрлах 500 м.кв, мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын ...тоот хаягт байрлах 4000 м.кв хэмжээтэй газруудыг зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос 8,775,000 төгрөгийн үнэлгээтэй Volkswagen touareg загварын автомашиныг, Хан-Уул дүүрэг 3 хорооны нутгаас 70,850,558 төгрөгийн үнэлгээтэй 92-26 УНО улсын дугаартай XCMG загварын авто краныг шилжүүлэн залилан авч нийт 79,625,558 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Дийн “... Уг газрыг Ж бид хоёр нийлж худалдан авахаар болж 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ..."Volkswagen touareg" загварын автомашин 30 сая төгрөгөөр, ..."Хьюндай Старикс" загварын автомашиныг 10 сая төгрөгөөр, ...дугаартай авто краныг 90 сая төгрөгөөр бодож Ст шилжүүлж өгсөн. …2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албан дээр ирж уулзахад тухайн газар нь газрын гэрчилгээ гарах боломжгүй зөрчилтэй газар байна гээд 2016 оны 11 дүгээр сард Ст мэдэгдсэн юмаа гэж хэлсэн. …” /3хх 44-45, 91-92/ гэсэн мэдүүлэг,
тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх 41-42/,
“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /9хх 190, 10хх 127-131/,
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13/36 тоот албан бичиг /5хх 69/ гэх баримтууд,
"К" ХХК-ийн захирал Ц.Ж, Д.Ц нарт 2016 оны 09 дүгээр сард "Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын ...500 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо ...тоот хаягтай 4000 м.кв газар бүхий газар зарна" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр 1,000,000 төгрөг, 7,629,375 төгрөгийн үнэлгээтэй ...улсын дугаартай Хьюндай Старэкс загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2,600,000 төгрөгийн дулаан тусгаарлалтын дулаалгын ажлын үйлчилгээ хийлгэн авч 11,229,375 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Цийн “... Ж бид хоёр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран ...хаягт байрлалтай 500 м.кв мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо ...тоот хаягт байрлалтай 4000 м.кв хэмжээтэй газруудыг нь сонгоод нийтэд нь 220,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тухайн үед газрын гэрчилгээн дээр өөр хүмүүсийн нэр байсан. 2017 оны 08 дугаар сард Ст газрын урьдчилгаа гэж "Хьюндай Старэкс" загварын ...улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгөөр бодож 1,000,000 төгрөгөөр бэлнээр мөн Сийн эгч гэх Ариунаад 2,600,000 төгрөгийн үнэ бүхий дулаалгын ажлын үйлчилгээ хийж өгсөн юм. Тэгээд газрын бичиг баримт шилжүүлж авахаар материал бүрдүүлээд Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн. Гэрчилгээ нь 14 хоногийн дараа гарна гэсэн бөгөөд 14 хоногийн дараа гараагүй болохоор нь лавлаж асуухад Баянзүрх дүүргийн засаг дарга томилогдоогүй болохоор бичиг баримт гаргахгүй удаж байна гэж С хэлсэн. Үүнээс хойш бичиг баримт ч гараагүй. С ч зугтаад алга болсон. "Хөсөг" дээр байрлах Авто тээврийн үндэсний төв дээр хүлээлгэж өгсөн. Манай ажилтан Ж гэж хүн хүлээлгэж өгсөн. Баянгол дүүргийн ганданд байрлах Сийн өгсөн .... дугаартай холбогдоход очиж өгөөрэй гэсний дагуу очиж дулаалгын ажил гүйцэтгэсэн. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Ажилчдын гудамжны ...тоотод оффисын байранд 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. …” /4хх 27-29/,
гэрч Ц.Жын “... Дтой хамтран Сээс 2 газар авахдаа өөрийн "Хьюндай Старикс” загварын ...улсын дугаартай цагаан өнгийн машинаа 10 сая төгрөгт 3,250,000 төгрөгийн барилгын хөөс, бэлнээр 1 сая төгрөг өгсөн үүнийг одоо болтол олж авч чадаагүй байна. Сээс би өгөөмөр захын зүүн урд байрлах 4000 м.кв газрыг Улаанхуарангийн баруун урд уулзварт 500 м.кв газрыг газрын гэрчилгээг нь үзүүлж итгүүлсэн болохоор Дтой хамтран нийт 220,000,000 төгрөгөөр худалдаж авахаар би өөрийн "Хьюндай старикс" загварын ...улсын дугаартай цагаан өнгийн машинаа 10 сая төгрөгт 3,250,000 төгрөгийн барилгын хөөс зэргийг өгсөн. Уг газрын гэрчилгээ нь 4,000 м.кв газар нь О.Бын, 500 м.кв газар нь Г.Мөнхбаяр нарын нэр дээр байсан уг газрыг Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж уулзахад уг гэрчилгээн дээр байгаа хүмүүсийг нь өөрсдийг нь ирж уулз гээд уг газрын гэрчилгээг хураагаад авсан нэр шилжүүлэхгүй гээд байсан. …” /3хх 97-98/,
гэрч Н.Дгийн “... урьдчилгаа мөнгөнд А.Сийн хүсэлтээр Гандангийн тэнд байдаг байшинд 130 м.кв талбайд дулаан тусгаарлалтын полиуретан хөөсийг 5 см зузаантайгаар хийж гүйцэтгэж өгөхөөр болсон. Бид тэрний дагуу А.Сийн байшинд нийт 2,600,000 төгрөгийн дулаалгыг барилгын норм стандартын дагуу хийж өгөхөөр болоод 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. …” /4хх 34-35/,
гэрч Ц.Жы “... үүрэг даалгаврын дагуу компанийн эзэмшлийн аж ахуй албанд явж байсан ...улсын дугаартай Хьюндай старекс загварын тээврийн хэрэгслийг танихгүй хүнд хүлээлгэн өгч байсан. ...” /4хх 36-37/ гэсэн мэдүүлгүүд,
автомашин хүлээлцсэн тухай тэмдэглэл, ажил гүйцэтгэсэн акт /4хх 42-43/, тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх 56/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13/36 тоот албан бичиг /5хх 69/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /10хх 115-119/ гэх баримтуудаар,
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Спортын төв ордны ард 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Пгаар дамжуулан хохирогч Д.Бийн эзэмшлийн 41.918.750 төгрөгийн үнэлгээтэй Лексус жи эс 450 загварын хар өнгийн автомашиныг "бусдад зарж өгнө" гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч улсын дугааргүй Лексус жи эс 450 загварын автомашиныг шилжүүлэн авч залилан 41.918.750 төгрөгийн хохирол учруулан яллагдагч А.С нь бусдад нийт 416.340.621 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Бийн “... Би 2022 оны 07 дугаар сард гаалиар орж ирсэн улсын дугаар аваагүй Лексус Жи Эс-450 эйч загварын хар өнгийн суудлын /спорт/ автомашиныг худалдахаар ярьж байсан бөгөөд зүс таних П хүнд үзүүлээд ирэх үү? гэж хэлсэн тул би зөвшөөрч улмаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дэнжийн 1000 орчимд байрлах автомашины грашаас авч явсан бөгөөд 3-4 хоногийн дараа Птай утсаар холбогдож ярихад хүнд үзүүлэхээр өгсөн байгаа одоогоор худалдан авах эсэх нь шийдэгдээгүй байна гэж хэлээд 1 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд П ахаас миний автомашин хаана, хэнд байгаа вэ? зарагдсан уу? гэж асуухад П зүс таних Содоо /С/ чиний автомашиныг өөр хүнд худалдахаар авч явсан талаар хэлсэн бөгөөд Содоо чиний автомашиныг авч явсан тул би барьцаанд нь түүний газрын баримт бичгийг авч үлдсэн байгаа талаар хэлсэн. П С хоёрын хоорондоо хэрхэн тохиролцсон талаар надад мэдэх зүйл байхгүй. ... Птай миний лексус иж эс 450 загварын хар өнгийн суудлын автомашиныг бусдад үзүүлье гэж хэлсэн тул өгч явуулсан, П бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөр байхгүй. …” /9хх 53-54/,
гэрч Д.Пгийн “... би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтарч ажилладаг байсан Бэ нь машин зарна гэхээр нь Дэнжийн мянгын авто засварын газраас очиж авч уг машиныг С гэх хүн “худалдаж авъя, найздаа үзүүлье” гэхээр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо спортын төв ордны ард байдаг гэрт хүргэж машиныг хүлээлгэн өгсөн. Тэгээд маргааш өдөр нь би С рүү залгаж нөгөө хүндээ үзүүлсэн үү гэхэд С нь үзүүлсэн тань руу үдээс хойш ярья гэсэн тэгээд С нь над руу ярихгүй байхаар нь маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр С рүү залгахад одоохон би удахгүй аваачаад өгнө гэсэн боловч өгөөгүй. ...” /9хх 60/,
гэрч Т.Тын “... 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П бид хоёрыг хамт байх үед С утсаар холбогдож Чингэлтэй дүүрэг ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн зүүн талд байрлах Бийн автомашин засварын газарт очсон. Тухайн Бийн япон улсаас оруулж ирсэн улсын дугааргүй, хар өнгийн лексус жи эс 450 загварын автомашин байсан бөгөөд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сийн эхнэрийн эзэмшлийн гэх газрыг худалдахаар тохиролцсон тохиолдолд газрын наймаанд автомашин оролцуулж болно гэж ярьж байсан. Тухайн үед С П ахад хандаж энэ автомашинаа өгөөд явуулчих, авах хүн байна..." гэж гуйгаад байсан тул тухайн үед П, Бэтэй утсаар холбогдож автомашиныг Ст өгөөд явуулчих уу гэж хэлэхэд Бэ зөвшөөрсөн тул С гражид байсан улсын дугааргүй, хар өнгийн лексус жи эс-450 загварын автомашиныг унаад ганцаараа явсан. …” /9хх 82-83/,
гэрч Б.Нийн “... С нь Б-ийн хамт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирж Лексус жи эс-450 загварын хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 3 сая төгрөг зээлээч гэж ирсэн. 3-4 хоногийн хугацаатай эргээд 3,300,000 төгрөг болгож өгнө гэхээр нь би уг тээврийн хэрэгслийг барьцаанд авч 3 сая төгрөг зээлсэн. Тэгээд 7 хоногийн дараа Б ирж уг тээврийн хэрэгслийг авна гэхээр нь С рүү ярихад С нь өгөөд явуулчих гэсэн. Тэгээд Б уг тээврийн хэрэгслийг аваад явсан. …” /9хх 64-65/,
гэрч Б.Б-ийн /9хх 73-74/, гэрч Д.Б-гийн /5хх 215-216/, гэрч Э.Б-ны /5хх 217-218/ мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.С, Т.П, Г.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, шүүгдэгч А.С, Т.П, Г.Б нарын “газар зарна” хэмээн хохирогч Ч.Мыг хуурч, түүнд нийт 142,496,625 төгрөгийн хохирол учруулж залилсан, мөн А.Сийн “автомашинуудыг зарж үл хөдлөх хөрөнгө болгож өгнө, газрын эрхийг шилжүүлж өгнө, газар зарна” хэмээн нийт 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, нийт 273,843,996 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч А.С, Т.П, Г.Б нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч А.Сийн баримт бичиг ашиглан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Залилах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч А.С, Т.П, Г.Б нар нь хохирогч Ч.Мд бусдын нэр дээр гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээг үзүүлж, тухайн газрыг түүнд худалдах боломжгүй байхад боломжтой мэтээр чингэлэг тавьж, хашаа барих шаардлагатай гэх зэргээр түүнд итгэл төрүүлж Ч.Маас нийт 140,496,625 төгрөгийн бэлэн мөнгө болон тээврийн хэрэгсэл зэргийг шилжүүлэн авч ашиглан шамшигдуулсан,
мөн шүүгдэгч А.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Бын урьдын танилын харилцааг ашиглаж “Сийн би танд тусалмаар байна, машиныг чинь орон сууцаар сольж өгөх боломж байна, би дараа нь байрыг чинь зараад өгье гэх байдлаар автомашинуудыг авсан боловч мөнгийг нь өгөөгүй, Ар гүнтэд 4 айлын зуслангийн газар шилжүүлж өгье гээд Лексус загварын автомашиныг авсан боловч тухайн газрыг өөр хүнд зарсан байсан. Энэ талаар түүнд хэлэхэд миний мөнгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй.” гэх, хохирогч Ч.Агийн “хотын шугам сүлжээ байрладаг иргэдэд олгогддоггүй газрыг А.С нь зарна гэж хэлээд урьдчилгаа мөнгө авчихаад эргүүлэн өгөөгүй” гэх, хохирогч Д.Цийн “А.С нь бусдын нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг үзүүлэн худалдана гэж урьдчилгаа мөнгө авчихаад өгөөгүй” гэх, хохирогч Г.Дийн “А.С нь газрын гэрчилгээ гарах боломжгүй газрыг худалдана гэж итгүүлэн урьдчилгаа мөнгө болон автомашинуудыг авчихаад эргүүлж өгөөгүй” гэх, Д.Бийн “А.С нь борлуулаад өгье гэж авсан автомашинаа эргүүлж өгөөгүй хохирол учруулсан” гэх нөхцөл байдлуудаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан шамшигдуулснаар залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.С болон түүний өмгөөлөгч Б.Санчирбал нарын “…А.Сийн бусдыг залилсан гэх үйлдлийн объектив шинж хангагдаагүй …”, шүүгдэгчийн Т.Пийн өмгөөлөгч П.Сарантуяагийн “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тус тус гаргасан агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон шүүгдэгч Г.Бгийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос зохих хувийг төлсөн, шүүгдэгч А.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан нийт хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бд 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Ст 03 жил 08 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.Пийн хохирол төлбөрийг Төрийн сангийн дансанд байршуулсныг хохирогчид хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн шүүгдэгч Т.Пэд 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн дүгнэж, түүнийг хохирол төлбөрийг Төрийн сангийн дансанд бүрэн хэмжээгээр байршуулсныг нөхөн төлөхөө илэрхийлж буй хэлбэр гэж дүгнэн, шүүгдэгч Т.Пэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Птэй гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцооны хувьд ижил байдлаар оролцсон Г.Бд оногдуулсан ял шийтгэлтэй дүйцүүлэн түүнд ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх шүүгдэгч Т.Пийн хохирол төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр шүүгдэгч Г.Бгээс ялгамжтай байдлаар хорих ял оноож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутган дээр дурдсан үндэслэлээр дүгнэж, шүүгдэгч Т.Пийн ял хөнгөрүүлэх талаар өөрчлөн гаргасан давж заалдах гомдлыг харгалзан үзэж, түүний гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 102 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1,530,000 төгрөгийг торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялаас нь оруулан тооцож, түүний эдэлбэл зохих торгох ялыг 18,320,000 төгрөгөөр тогтоож буй талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
5. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.П болон түүний өмгөөлөгч П.Сарантуяа нарын гаргасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох”, шүүгдэгч А.С болон түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/468 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Пийг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Сийн хохирогч Ч.Мд учруулсан хохирлын 47,798,875 төгрөгөөс анхан шатны шүүх хуралдааны явцад төлсөн 10,000,000 төгрөгийг хасч тооцоогүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх А.Сийн Ч.Мд учруулсан хохирол төлбөрийг 37,798,875 төгрөг болгон өөрчлөлт оруулсан болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/468 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...шүүгдэгч Т.Пэд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял ...” гэснийг “... шүүгдэгч Т.Пэд 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял ...,” гэж,
3 дахь заалтаас “Т.П” гэснийг хүчингүй болгож,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б, Т.П нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ...” гэж,
5 дахь заалтыг ” ... шүүгдэгч А.Сээс 37,798,875 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Мд, ... “ гэж,
6 дахь заалтыг “... шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 112 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж (15.000*112=1.680.000 төгрөг), түүний эдэлбэл зохих торгох ялыг 18.320.000 төгрөгөөр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Т.Пийн цагдан хоригдсон 102 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж (15.000*102=1.530.000 төгрөг), түүний эдэлвэл зохих торгох ялыг 18.470.000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шүүгдэгч Төрмөнхийн П /РД:ЦД81080132/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ