Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00658

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар*******, ******* ******* овогт ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 811,990.85 (Найман зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2024-09-28-ны өдөр 2180769 тоот Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2180769 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 516,800 төгрөг, үндсэн хүү 252,946.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,544 төгрөг, шимтгэлд 2700 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 811,990.85 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Токи ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 811,990.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч *******ас “Зээлийн гэрээний үүрэгт 811,990.85 (Найман зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 811,990.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,037 төгрөгийн тал хувь 12,018.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,018.5 төгрөгийг хариуцагч *******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 811,990.85 (Найман зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн төгрөг наян таван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,037 төгрөгийн тал хувь 12,018.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,018.5 төгрөгийг хариуцагч *******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН