2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10201

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 20

191/ШШ2025/10201

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байрлах, Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ШУ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Ч******* овогт Э******* Э******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,597,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э******* нь 2024 оны 10-р сарын 07-ны өдөр №MN490030003095031388 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 23,348,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 4,798,544 төгрөг, үндсэн хүүнд 3,210,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,778 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 06 дугаар сараас хойш үүргээ зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй. Э.Э*******гийн Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл: 18,549,456 төгрөг зээлийн хүү: 1,031,251 доллар Нэмэгдүүлсэн хүү: 17,196 төгрөг Нийт: 19,597,903 төгрөг Иймээс зээлийн гэрээний үүрэгт 19,597,903 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Капитрон банк ХК нь Э.Э******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,597,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,633,158.5 төгрөг

2. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

3. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,633,158.5 төгрөг

4. 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

5. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

6. 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

7. 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

8. 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

9. 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

10.2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

11.2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг

12.2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,159.5 төгрөгийг тус тус төлөхөөр хариулцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Капитронбанк ХК нь хариуцагч Э.Э******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,597,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 19,597,903 төгрөгийг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 3 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,159.5 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,597,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,633,158.5 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,633,159.5 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Э.Э******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,940 төгрөгийн 127,970 төгрөгийг улсын орлогоос, 127,970 төгрөгийг хариуцагч Э.Э*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитронбанк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ