2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/10346

 

 

 

 

2025о 11 с 24ө

Дугаар 191/ШШ2025/10346

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух,******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******, тоотод байрлах, ХХК /рд:/,

Хариуцагч:,,,,, тоот, /рд:/ нарт холбогдох

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. , нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ю. надад Нийслэлийн Засаг даргын 2002 оны 7 сарын 09-ний өдрийн тоот захирамжаар ХХК-ийн нэр дээр *** хорооны нутаг дэвсгэрт буюу *** хороололд жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 061 га талбайг эзэмшүүлэхээр анх олгосон. Энэ газар нь үүнээс өмнө Монголын Чацаргана нийгэмлэгийн шугамаар 10 га газрыг Улсын Геодези, зураг зүйн газар авч ажилчдадаа ногоо тариалж байгаад Газрын тухай хууль гарсантай холбогдуулж ажилчдадаа хуваарилж өгсөн бөгөөд бид хамтран энэ 10 га талбайг тойруулж төмөр бетон шонтой, төмөр торон хашаа барьж, усалгаанд зориулж 2 худаг гаргасан байсан юм. 2002 онд бидний хэсэг хүмүүст Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ газрыг олгосон бөгөөд би ХХК-ийн нэр дээр газар эзэмших болсон. Энэ газар дээрээ ногоо тарьж байсан ба компани нь татан буугдсан тул өөрийн нэр дээр шилжүүлж эзэмших болсон. Нийслэлийн Засаг даргын захирамж нь дүүргийн Засаг даргын захирамж болон гаргах шийдвэрээр солигдох болсон тул ХХК-ийн эзэмшиж байсан газраас Ю. би 7,800 кв.м газрыг нь эзэмших болсон. Энэ шийдвэр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 12-р сарын 05-ны өдрийн 290 тоот захирамж болно. Би газар дээрээ үхрийн нүд, чацаргана суулган ногоо тарьж байгаад 2008 оноос би өвчний учир хэвтэрт орж талбай дээрээ очиж чадахаа больсон бөгөөд нэг мэдэхэд миний төмөр хашааг авч хаяан оронд модон хашаа бариад дотор нь төмс тарьж байсан бөгөөд эзнийг олж чадахгүй нэлээд хугацаа өнгөрсөн тэгээд эзнийг олж утсаар 2 удаа холбогдож учир явдлын талаар хэлсэн боловч намайг баахан доромжилсон хариу өгсөн. 2013 онд миний бие гайгүй болж байтал газар дээр чинь байшин барьж байна гэхээр нь тэр барилгачидтай нь очиж уулзан энэ барилгын бариулсан эзнийг нь судлан үзэхэд тэр үед Боловсролын их сургуулийн ажилтан иргэн байсан тул сургууль дээр нь дээр очиж уулзсан боловч би зөвшөөрөлтэй гээд бас намайг доромжлоод газар эзэмших гэрчилгээ байвал үзүүл гэтэл хөөгөөд гаргасан болно. Миний иргэний эрх ашгийг хөндөж газар дээр маань хашаа барьсан иргэн газраа чөлөөлүүлэх талаар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан боловч та шүүхэд ханд гэсэн албан тоотыг над өгсөн болно. /тоотыг хавсаргасан/ Тэгээд Хан-Уул дүүргийн шүүхэд иргэн Д. газраа чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх дээр Д. энэ барьсан байшин минийх биш ХХК-ийн байшин гэсэн тул шүүхээс миний хүсэлтийг энэ компаниас газраа чөлөөлүүл гэсэн шийдвэр гаргасан. Өмнө шүүхэд 3 удаа хандсан бөгөөд хариуцагчийн хаяг тодорхой бус гэсэн шалтгаануудаар хэрэгсэхгүй болсон. Иймээс миний эрх зүйн харилцаа үүссэн албан ёсны захирамж, газар эзэмших гэрчилгээтэй газрыг маань буюу иргэн С. чөлөөлүүлж өгнө үү.

Google map дээр манай газар дээр бол иргэн Ю.ийн нэр гарч ирж байна. Монголчуудын бичигдээгүй муухай зан байдаг. Газар аваад хэмжээнээсээ 1 метр ч юм уу дандаа давуулж хашаагаа ахиулж барьдаг. Түүнээс болж галын машин зэрэг орох гарахын асуудал яригдаж байдаг. Хажуу айлынхаа хашаа руу байшингаа оруулаад барьчихсан асуудал хүртэл гардаг. Энэ шуналтай зангаас л болж байгаа. ХХК-д 10,000 м.кв талбай өөрийнх нь эзэмшлийн ногоо тарьчихсан, үл хөдлөх хөрөнгө барьсан газар байсаар байтал яагаад бидний газар луу ороод завших гээд байгаа юм. Энэ нь нэг ёсондоо бараг гэмт хэрэг юм биш үү. Газрын албаны ямар ч хүн байсан Засаг даргын шийдвэрийг гаргахгүй. Засаг дарга өөрөө шийдвэр гаргаад газрыг олгодог хуулиар олгогдсон бүрэн эрх нь байгаа. Уг эрхийг газрын даамал, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хэрэгжүүлэх боломжгүй. Хашааг ашиглаж болохоор бол ашиглаад тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгөхөөр бол өгөөд тохиролцож болно. Уг газраа эзэмшиж, ашиглахад хариуцагч тал саад болж байна. Иймд уг газар дээр байгаа байшин, хашаа зэргийг чөлөөлж өгөөд болохгүй нурааж аваад явж болно. Энэ талаар ярилцахад манай талаас нээлттэй. 2022 онд шийдвэрлэх боломжтой байсан асуудлыг өнөөдрийг хүртэл буюу 2025 он хүргэж байгаа нь Д.ын буруу гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ирсэн Д. энэ талаар мэдэж байгаа учраас жуумалзаад шүүх хуралдааныг хойшлуулаад сурчихсан хүн орж ирсэн. Д.ыг хариуцагч биш гэж яриад байгаа боловч энэ асуудлыг мэдэж байгаа шууд холбоотой хариуцагч мөн гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч *** *** ХХК-ийн захирал С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ю. нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу хороолол дахь 7,800 кв.м газрыг буюу С. газрыг чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж тэрээр 2022 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ газрыг олгосон ХХК-ийн нэр дээрх эзэмшлийн газар, Нийслэлийн засаг даргын захирамж нь дүүргийн Засаг даргын захирамж болон гаргах шийдвэрээр солигдох болсон тул ХХК-ийн эзэмшиж байсан газраас Ю. нь эзэмших болсон гэжээ. Гэтэл анх дээрх газарт улс ногоо тариалдаг байсан ба 2000 оны эхээр улс ногоо тариалахаа больж компаниудад хувааж эзэмшүүлэхээр хуваарилсан байдаг. Үүний нэг нь манай ХХК-ны нэр дээр ирсэн ба энэ газарт эхлээд нарийн ногоо болон төмс тариалж 2-3 жил болсон ба дараа нь чацаргана, мойл, үхрийн нүдний бут сөөг тарьсан. Бид ногоо жимсээ ургуулахын тулд эхлээд 2001 онд банзан хашаа барьж байсан. Үүнийг Хан-Уул дүүргийн газрын албаны мэргэжилтэн гуай маш сайн мэдэх хүн. Манай компани нь хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсан баримт ч бий. Тэгтэл 2014 онд гэнэт гэх хүн манай газар гэж гарч ирсэн ба тэрээр өөрөө кадастр газрын албанд ажилладаг байсан албан тушаалынхаа мэдээлэлтэй давуу байдлаа ашиглаж маргаан үүсгэх болсон байгаа юм. Манай компанийн анх барьсан банзан хашаа маань явцын дунд элэгдэж нурсан тул 2019 онд 3 талт блокон хашаа барьсан, мөн энэ газрыг мануулах манаач хэрэгтэй болсон тул модон торхоор жижиг байшин барьж ногоо жимсээ мануулах хүнээ амьдруулах зэрэг нэлээн хөрөнгө зарцуулж оруулсан байдаг. Энэ газрыг хувь хүнд өгөөгүй байдаг ба компаниудад эзэмшлээр өгсөн болохоос иргэнд өгөөгүй байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ю. нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хороолол дахь 7800 мкв газрыг ХХК болон иргэн Д. нараас газрыг чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. 2022 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газрыг олгосон. ХХК-ийн нэр дээрх эзэмшлийн газар Нийслэлийн Засаг даргын захирамж нь дүүргийн Засаг даргын захирамж болон гаргах шийдвэрээр компанийн эзэмшлийн ажлын газраас Ю. нь эзэмших болсон гэдэг. Анх дээрх газарт ногоо тариалдаг байсан ба 2000 оны эхээр ногоо тариалахаа больж компаниудад хувааж эзэмшүүлэхээр хуваарилсан байдаг. Үүний нэг нь бол ХХК-ийн нэр дээр болсон. Уг газарт нарийн ногоо болон төмс тариалж 2-оос 3 жил болсон ба дараа нь чацаргана, мойл, үхрийн нүдний бут сөөг тарьсан бөгөөд ногоо жимсээ ургуулахын тулд эхлээд 2001 онд банзан хашааг барьж байсан. Үүнийг Хан-Уул дүүргийн газрын албаны мэргэжилтэн н. гэх хүн бол маш сайн мэднэ гэдэг. ХХК бол хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсан баримт байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргаж өгнө гээд байсан гэж хэлж байна. Үүнийг ХХК-ийн захирал С. гаргаж өгнө гэсэн боловч алга болчихсон байна гэсэн учраас газрын хувийн хэргийг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангасангүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь баримтаа гаргахгүй яасан юм бэ гэдэг асуудал ярьж байна. Тэгэхээр хэрэг бол шүүгчээс татгалзсан, шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг үүссэн зэрэг нөхцөл байдал бий болоод шүүх хуралдаан үргэлжлэх боломжгүй болсон байдаг. Мөн хариуцагч хэзээ баримтаа гаргаж өгөх нь тодорхойгүй байсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа алдсан. Гэнэт шүүх хуралдаан зарласан. Энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шалтгаантай байсан. Мөн өнөөдөр хэргийн материалтай танилцахад баримт ирсэн байсан. Нотлох баримт ирсэн байсан бол шүүгчийн туслах бас утасдаж мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Өмнөх шүүх хуралдаан хойшлоход хариуцагч Д. ирж үзээд мэдэгдсэнээр мэдэж өнөөдөр хүсэлтээ гаргасан байгаа. Гэвч харамсалтай нь хүсэлтийг бол шүүх хүлээж авалгүй шүүх хуралдаан үргэлжилсэн. Тэгэхээр 2014 онд гэнэт Ю. гэх хүн уг газрыг манай газар гээд гарч ирсэн гэж ХХК-ийн захирал С. ярьдаг. Ю. нь Газрын албанд ажилладаг, албан тушаалын байдлыг ашиглаж уг маргааныг үүсгэсэн гэдэг асуудал ярьдаг. Анх барьсан хашаа нь явцын дунд элэгдээд нурсан тул 2019 онд 3 талт блокон хашаа барьсан. Уг газрыг мануулах манаач хэрэгтэй болсон учраас модон жижиг байшин барьж ногоо жимсээ мануулах хүнээ амьдруулах зэргээр хөрөнгө мөнгө зарцуулсан. Тухайн газрын хувьд компаниудад эзэмшлээр өгсөн болохоос иргэнд өгөөгүй газар гэх тайлбарыг хэлдэг. Хариуцагч Д.ын тухайд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 01879 дугаартай шийдвэрээр Д.д холбогдуулж гаргасан газар чөлөөлөх тухай Ю.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд Д.ын эзэмшлийн байшин гэх баримт хэргийн материалд авагдаагүй учраас Д.ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэсэн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа учраас Д. нь хариуцагч биш этгээд гэж үзэж байгаа учраас Д.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Маргаан бүхий газрын асуудлаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл болзлын талаар, газар эзэмшигч, ашиглагчийн хооронд үүссэн маргааныг бол зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл хавтаст хэрэг дотор энэ баримт байхгүй байгаа. Тэгэхээр энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна гэж үзэж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв...

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-11, 92-102-р тал.

 

Хариуцагч ХХК-иас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 16-21, 112-114-р тал.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 48-49, 51, 67-68-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ю. хариуцагч ХХК-д холбогдуулан газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.ыг татаж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

3. Хариуцагч тал Засаг даргаар урьдчилан шийдвэрлүүлээгүй, 2 өөр газар байж болзошгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч Ю. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 390 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн ***-р хороо, Түргэний голын адагт төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар дугаар бүхий 7,800 м.кв газрыг жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5 /

 

4.1. Нэхэмжлэгч Ю. дээр дурдсан газраа Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 10 сарын 23-ны өдрийн тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын дугаарт бүртгүүлж, газрын байршлын кадастрын зураг хийлгүүлж, газрын нэгдмэл сангийн удирдлагын системд бүртгүүлж, Хан-Уул дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгдмэл сангийн удирдлагын системийн нэгж талбарын тодорхойлолт, кадастрын зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 92-101/

 

4.2. Нэхэмжлэгч Ю.ийн газар чөлөөлүүлэх талаарх хүсэлтийн дагуу газрын алба шүүхэд хандана уу гэх хариу өгсөн болох нь Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 05 сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх тайлбарыг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

 

4.3. Хариуцагч ХХК Хан-Уул дүүргийн *** -р хороо, Доодөд төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар дугаар бүхий 7,800 м.кв газрыг жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан болох нь зохигчдын тайлбар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба уг газрыг эзэмших эрх нь 2014 оны 11 сарын-нд дууссан гэж үзэхээр байна. /хх-ийн 112 /

 

4.4. Хариуцагч тал өөрийн компанийн эзэмшлийн газартай холбоотой баримтаа хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд өөрсдөө бүрдүүлж өгөх боломжтой байхад бүрдүүлж өгөөгүй, эрх үүргээ хэрэгжүүлэх хугацаа хангалттай байсан байх тул шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй.

 

4.5. Нэхэмжлэгч Ю. нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, хаягт байрлах, нэгж талбарын дугаарт дугаартай 7,827 м.кв газрыг жилийн хугацаатай эзэмших эрхтэй боловч уг газраа эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадахгүй, уг газарт хариуцагч ХХК 3 талт блокон хашаа, дүнзэн байшин барьж ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 05 сарын 26-ны өдрийн тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01879 дугаартай шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байна.

 

4.6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заажээ.

 

4.7. Нэхэмжлэгч Ю.ийн эзэмшлийн маргаан бүхий газарт *** *** ХХК-ийн 3 талт блокон хашаа, дүнзэнг байшинг барьсан үйлдлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ю.ийн эзэмшлийн дугаарт бүртгэлтэй,, ***-р хороо хаягт байрлах, нэгж талбарын дугаартай 7,827 м.кв газарт хариуцагч *** ***  ХХК-ийн барьсан 3 талт блокон хашаа, дүнзэнг байшинг албадан чөлөөлж, газрыг *** *** ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч Ю.д олгохоор шийдвэрлэв.

 

4.8. Хариуцагч Д. Ю.ийн эзэмшлийн маргаан бүхий газарт 3 талт блокон хашаа, дүнзэн байшин барьж ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

5. Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.ийн эзэмшлийн дугаарт бүртгэлтэй,, ***-р хороо хаягт байрлах, нэгж талбарын дугаартай 7,827 м.кв газарт хариуцагч ХХК-ийн барьсан 3 талт блокон хашаа, дүнзэнг байшинг албадан чөлөөлж, газрыг ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч Ю.д олгож, хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ