| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00637и |
| Дугаар | 315/ШШ2025/00508 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2025/00508
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын 9/1 8 давхарт үйл ажиллагаа явуулах Дарь финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,023,650.72 (Дөрвөн сая хорин гурван мянга зургаан зуун тавин төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр 312221746X дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийг жилийн 39.60%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр хийж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч ******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2022 оны 05 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 27-ны өдөр дууссан. Зээлдэгч ******* нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6 дахь заалтад "... нэмэгдүүлсэн хүү 20% байна... гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 4,219,350.72 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 207,700 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 4,011,650.72 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 4,023,650.72 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,023,650.72 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,023,650.72 төгрөгөөр Дарь финанс ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь С.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,023,650.72 (Дөрвөн сая хорин гурван мянга зургаан зуун тавин төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,023,650.72 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,023,650.72 төгрөгөөр Дарь финанс ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,328 төгрөгийн тал хувь 39,664 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,664 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,023,650.72 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,023,650.72 төгрөгөөр Дарь финанс ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,328 төгрөгийн тал хувь 39,664 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,664 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН