2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10148

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19 191/ШШ2025/10148

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, тоотод М******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ТБ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, тоотод оршин суух Б******* овогт Ж******* Д******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,904,158.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Жаргалсайхан овогтой Д******* (РД: ТБ*******) нь 2023 оны 10-р сарын 20- ны өдөр "М******* к******* ББСБ" ХХК-тай 2310-3193 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж, 26,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр, зээлийг 2025 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд эргэн төлөх хуваарь гаргаж, лизингийн зориулалттайгаар зээлж авсан. Мөн 2023 оны 10-р сарын 20-ны өдөр талуудын хооронд ФГ/2310-3193 дугаартай "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-г зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор  улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 04-р сард Монгол Улсад орж ирсэн, хар саарал өнгөтэй, Mercedes Benz A200 маркын WDD******* арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг Зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, Зээлдэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож байгуулсан. Зээлдэгч нь нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 9,186,713.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,449,621.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 745,665.30 төгрөг буюу нийт 19,882,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч тал 2310-3193 дугаартай "Зээлийн гэрээ"-ний хавсралт 1-д дурдсан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд энэ талаар Зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2310-3193 дугаартай "Зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Хариуцагч Ж.Д*******ээс 2023 оны 10-р сарын 20-ны өдөр "М******* к******* ББСБ" ХХК-тай байгуулсан 2310-3193 дугаартай "Зээлийн гэрээ"-ний төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 16,813,286.93 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,867,929.85 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 28,941.71 төгрөг, машин үнэлүүлсэн зардал болох 150,000 төгрөг, бензины зардал 20,000 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөгийг буюу нийт 20,904,158.45 төгрөгийг, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг тус тус гаргуулж өгнө YY 2. Үүргийн гүйцэтгэлийг 2023 оны 10-р сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулсан ФГ/2310-3193 дугаартай "Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-нд заагдсан  улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 04-р сард Монгол Улсад орж ирсэн, хар саарал өнгөтэй, Mercedes Benz A200 маркын WDD1760432J130530 арлын дугаартай автомашин болон хариуцагч нарын бусад хөрөнгөөс хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

М******* к******* ББСБ ХХК нь Ж.Д******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,904,158.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дугаар сарын 20-ны өдөр 2,904,158.45 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад талууд татгалах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.Д******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,904,158.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 20,904,158.45 төгрөгийг хариуцагч Ж.Д******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дугаар сарын 20-ны өдөр 2,904,158.45 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын дугаартай Mercedes Benz A200 автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 20,904,158.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.Д******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дугаар сарын 20-ны өдөр 2,904,158.45 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох   улсын дугаартай Mercedes Benz A200 автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Ж.Д******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,871 төгрөгийн 201,435.5 төгрөгийг улсын орлогоос, 201,435.5 төгрөгийг хариуцагч Ж.Д*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ