Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, т шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, утасны дугаар , овогт нэхэмжлэлтэй,

 

            “Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

 

         Шүүх хуралдааны оролцогчид:

         Нэхэмжлэгч: *******

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие өөрийн нөхөр болох овогтой 1995 оноос хойш хамт амьдарч 1 хүү 2 охин өсгөж хүмүүжүүлсэн Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдий хүрсэн. Ингээд би малчны тэтгэвэрт гарах гэсэн боловч малын А данс нөхрийн нэр дээр байгаа учир хамтран амьдарч байснаа шүүхийн шийдвэрээр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд намайг ******* 1995 оноос 2025 оны 11-р дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, ******* нас барсны бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Дарьганга  сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-10/7887 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, охин *******, хүү *******, охин ******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн фото зургууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

          3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

           2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

           3. Нэхэмжлэгч овогт нь ******* 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 11-р дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

          нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Миний бие өөрийн нөхөр болох ******* 1995 оноос хойш хамт амьдарч 1 хүү 2 охин өсгөж хүмүүжүүлсэн Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. ******* 1995 оноос одоог хүртэл хамт амьдарч байна” гэх тайлбар,

          Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт,

          2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-10/7887 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа,

          1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн төрсний бүртгэлийн лавлагаа,

          1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн төрсний бүртгэлийн лавлагаа,

          1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн төрсний бүртгэлийн лавлагаа,

гэрч *******гийн шүүхэд өгсөн “....*******, нар нь 1995 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа. Эднийх 3 хүүхэдтэй. 2 охин, нэг хүүтэй. Том охин ******* нь 1995 онд, хүү ******* нь 1996 онд, бага охин ******* нь 2007 онд т т төрсөн. , ******* нар нь гэр бүл болсон цагаасаа одоог хүртэл хөдөө мал маллан амьдарч байсан. Би 1994 оноос хойш сургуулийн зуны амралтын 3 сарын хугацаанд Бат-Эрдэнэ ахынд амардаг байсан. Түүнээс хойш жил болгон байнга тэднийхээр очдог байсан. Ах эгч хоёр тдаа амьдарсан тохиолдол байхгүй байнга цуг амьдарч байсан. ах, ******* эгч нарын ярьснаар гэрлэлт батлуулахад өгч байсан 500,000 төгрөгийг авахаар сумынхаа нийгмийн даатгалын байцаагч руу очиход та 2 гэрлэлтээ батлуулсан байна гэж тухайн үед хэлж байсан гэсэн. Тэгээд өөрсдөө гэрлэлтийн баталгаатай юм байна гэж бодож явсан юм билээ” гэх мэдүүлэг,

 

гэрч *******ы шүүхэд өгсөн “...*******, нар нь 1995 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа. Би *******ын эгч 1990 онд гэр бүл болсон. Бид Дарьганга суманд амьдардаг байсан. , ******* нар нь Дарьганга суманд Ганга гэх газарт хурим найраа хийж байсан. Бид хурим найранд нь очиж байсан. Эднийх 3 хүүхэдтэй. 2 охин, нэг хүүтэй. , ******* нар нь гэр бүл болсон цагаасаа одоог хүртэл хөдөө мал маллан амьдарч байсан. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Хөдөө л мал маллан амьдардаг байсан. Сайн мэддэггүй байсан байж магадгүй.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

         4. Тодруулбал, хэрэгт авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-10/7887 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд: 2000 он, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, 3-р баг, хөдөө, өрхийн тэргүүлэгч ийн Бат-Эрдэнэ (1974 оны 12 сард төрсөн ), эхнэр (1975 оны 12 сард төрсөн ), хүү Найдан (1996 оны 11 сард төрсөн ), охин Должинсүрэн (1995 оны 7 сард төрсөн ),  эх (1937 оны 11 сард төрсөн ) гэж,

         мөн 2210550001421 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт: Сүхбаатар аймаг, Дарьганга сум, 3-р баг, хөдөө, өрхийн тэргүүлэгч Бат-Эрдэнэ, өрхийн гишүүдийн бүртгэлд: ургийн овогтой  ийн Бат-Эрдэнэ ( ), ургийн овогтой (), ургийн овогтой  Цогзолмаа ( ЛГ07322504 ) гэж,

         1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Должинсүрэн, 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Найдан, 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Цогзолмаа нарын Төрсний бүртгэлийн лавлагаанд: эцэг овогтой Бат-Эрдэнэ( ), эх овогтой () т т тэмдэглэгдсэн хийгээд эдгээр нотлох баримтаар дээрх хүмүүс нь тухайн цаг хугацаанд нэг ам бүлийн гишүүд байсан нь нотлогдоно.

 

           6. Нэхэмжлэгч ******* “ ******* 1995 оноос эхлэн хамтын амьдралтай байсныг тогтоолгох” шаардлага гаргасан ба тэдний дундаас төрсөн охин Цогзолмаа нь 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн байх ба тухайн хүүхэд олдсон, төрсөн цаг хугацааг үндэслэвэл дээрх хугацаанаас нэхэмжлэлийг хангах боломжтой юм.

 

           7. Иймд овогт ()  нь овогт ийн Бат-Эрдэнэ( )-тэй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

           8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан овогт нь овогт ийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН