2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/10340

 

 

 

2025о 11с 24ө

Дугаар 191/ШШ2025/10340

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* төв байранд байрлах,******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй

*** овогтой *** /рд: ***/-ийг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.******* нь тус банктай 2024 оны 6 сарын 10ы өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаа 2026 оны 12 сарын 01-ний өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Өнөөдрийн байдлаар 287 хоногийн хэтрэлт 2,498,223.89 төгрөгийн төлбөр үүссэн байна. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.22ы өдрийн 197/Ш32025/55911 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч А.*******ийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд А.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-12-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ХК А.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.22ы өдрийн 197/Ш32025/55911 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, дансны хуулга, зээлийн гэрээ зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, А.*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

А.******* *** тоотод оршин суудаг бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой *** /рд: ***/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.*******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4 А.Чингисийг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ