2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10101

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19 191/ШШ2025/10101

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот,  Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЙР******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, тоотод оршин суух ******* овогт Батсайханы ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,142,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,з

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр MN32003000******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,313,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь ******* тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ огт биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.******* шаардсан боловч зээлээ төлєх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN32003000******* дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 20,313,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,674,125 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155,563 төгрөг. Нийт 24,142,688 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Б.******* нийт 24,142,688 / хорин дөрвөн сая нэг зуун дөчин хоёр мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Капитрон банк ХК нь Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,142,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

2. 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

3. 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

4. 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

5. 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

6. 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

7. 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

8. 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

9. 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

10.2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

11.2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг

12.2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөгийг тус тус төлөхөөр хариулцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Капитронбанк ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,142,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 24,142,688 төгрөгийг хариуцагч Б.Д******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 24,142,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Д******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,011,890.6 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Б.******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,663 төгрөгийн 139,331.5 төгрөгийг улсын орлогоос, 139,331.5 төгрөгийг хариуцагч Б.******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитронбанк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ