Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00530

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн Баруун-Урт сумын 9-р баг Хайлаастын ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-д холбогдох

 

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,680,630 (Зургаан сая зургаан зуун наян мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "******* ******* *******" ХХК нь тус дэлгүүрээс 5,954,750 төгрөгийн бараа зээлээр авч 3,985,630 төгрөгийг төлж 1,969,120 төгрөг үлдсэн. Мөн 2025 оны 10 сарын 1-ны өдөр 6,211,510 төгрөгийн бараа зээлээр авч, тус төлбөрөөс 1,500,000 төгрөгийг төлж, 4,711,510 төгрөг үлдсэн. Зээлээр авсан барааны үлдэгдэл 6,680,630 төгрөгийг ******* ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,680,630 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлж, үлдэгдэл 6,180,630 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,180,630 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,680,630 (Зургаан сая зургаан зуун наян мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,680,630 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлж, үлдэгдэл 6,180,630 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,180,630 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,840 төгрөгийн тал хувь 60,920 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 60,920 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,680,630 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлж, үлдэгдэл 6,180,630 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2,180,630 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр, ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,840 төгрөгийн тал хувь 60,920 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 60,920 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН