Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2025/00538

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багт оршин суух, утасны дугаар *******, ******* ******* ******* овогт ******* ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 2,643,469.28 (Хоёр сая зургаан зуун дөчин гурван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин найман мөнгө) төгрөг *******гуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2024-06-24-ний өдөр ЗГ2024062424995 тоот гэрээний дагуу IPhone13, 128GB маркийн ******* утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн *******ахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг *******гаж байна.

ЗГ2024062424995 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,185,824.34 төгрөг, үндсэн хүү 435,559.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,085.01 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,643,469.28 төгрөгийг хариуцагч ******* *******гуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Токи ББСБ ХХК-ийн шүүхэд *******гасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2,643,469.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч ******* “Зээлийн гэрээний үүрэгт 2,643,469.28 (Хоёр сая зургаан зуун дөчин гурван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин найман мөнгө) төгрөг *******гуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд *******гажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,643,469.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,245.5 төгрөгийн тал хувь 28,622.75 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,622.75 төгрөгийг хариуцагч ******* тус тус *******гуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,643,469.28 (Хоёр сая зургаан зуун дөчин гурван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,245.5 төгрөгийн тал хувь 28,622.75 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,622.75 төгрөгийг хариуцагч ******* тус тус *******гуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол *******гах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл *******гах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН