2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10084

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19 191/ШШ2025/10084

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн УИ******* регистрийн дугаартай тоотод оршин суух Б******* овогт Г******* А******* нэхэмжлэлтэй,

Т.У******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргач нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.А******* нь иргэн Т.У******* хүү У.Ч*******, У.Д******* нарт тэтгэмж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл өгсөн болов үндсэн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Г.А******* нь Т.У******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.А******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.У нь шүүхэд ирж өөрийн оршин суух хаягийг тодорхойлж өгсөн үндэслэлээр түүний оршин суух хаягийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хүсэлт гаргагч Г.А******* нь Т.У******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хүсэлт гаргагч Г.А*******д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ