2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09766

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12

 191/ШШ2025/09766

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ЕА******* регистрийн дугаартай тоотод оршин суух Б******* овогт С******* С******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Авто тээврийн яамны харьяа 40 дүгээр бааз, 14 дүгээр баазад шүүхээр тогтоолгох 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн нотлох баримтыг хавсаргаж нотариатаар батлуулав. Жич: Улмаар Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио ресейы цехэд цахилгаан техникийн монтероор 1988 оноос 1994 он хүртэл ажилсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй халагдсан тушаал нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн болно. /Холбооны архиваас/ Цалингийн цэсийг мөн хавсаргав. Үүнд. Миний 40 дүгээр бааз-14 баазын ажилласан жил. Дорноговь аймгийн холбооны газрын харьяа радио редерийн цехийн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.С******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч С.С******* нь 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Автотээврийн яамны харьяа 40 дүгээр болон 14 дүгээр баазад ажиллаж байсан болох нь нь хэрэгт авагдсан 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Авто тээврийн 40 дүгээр баазын даргаас олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тооцооны бүртгэл, Тээврийн яамны харьяа 14 дүгээр авто баазын захиргааны 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай Ажилд авах ба ажлаас халах тухай тушаал, 1987 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 09 дугаартай Тээврийн яамны харьяа 14 дүгээр авто баазын захиргааны даргын Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Э.Э*******, Б.З******* нарын тодорхойлолт, С.Саруулсайхны нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, мэдүүлэг, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн ажлаас гарсан тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж С.С*******г 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Автотээврийн яамны харьяа 40 дүгээр болон 14 дүгээр баазад цахилгаан техникийн монтероор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ЕА******* регистрийн дугаартай Б******* овогт С******* С*******г 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Автотээврийн яамны харьяа 40, 14 дүгээр баазуудад цахилгаан техникийн монтероор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ