Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 315/ШШ2026/00003

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот , Хан-Уул дүүргийн 15-р хороо Стадион оргил /17011/ Махатма ганди гудамж, 31/1 байр, Эн Эм товер оффис, 17 давхарт оршин суух “Таван богд финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* *******,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг, ******* 12-******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 2,653,540.03 (Хоёр сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун дөчин төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч,  2025 оны 11 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Г. нар нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93002-799 дугаартай зээл 348 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал: 93002-799 дугаартай зээл

-Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,887,868.027 төгрөг

-Зээлийн хүү: 633,956.51 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 100,215.25 төгрөг, нийт 2,622,040.03 төгрөг,

“Таван богд финанс ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Ч.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Г. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ч.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Г. нар нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

            Талуудын хооронд байгуулсан 99422 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93002-799 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,887,868.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 633,956.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 100,215.25 төгрөг, нотариатын зардалд 31,500.00 төгрөг, бүгд 2,653,540.03 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ч.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.*******, Г. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Таван богд финанс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2,653,540.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******, Г. нараас “Зээлийн гэрээний үүрэгт 2,653,540.03 (Хоёр сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун дөчин төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ч.*******, Г. нар нь нэхэмжлэлийн шаардлага 2,653,540.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,407 төгрөгийн тал хувь 28,703.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,703.5 төгрөгийг хариуцагч Ч.*******, Г. нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,653,540.03 (Хоёр сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун дөчин төгрөг гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Ч.*******, Г. нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,407 төгрөгийн тал хувь 28,703.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,703.5 төгрөгийг хариуцагч Ч.*******, Г. нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН