| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10456/И |
| Дугаар | 191/ШШ2025/09765 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/09765
| 191/ШШ2025/09765
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ЙЮ******* регистрийн дугаартай тоотод оршин суух Э******* овогт Р******* Т******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р******* овогтой Т******* миний бие нь 1987 онд цэргийн албанаас халагдсаны дараа Ө******* а******* МХЗЭ-ийн хорооны харъяа Тээврийг Удирдах Газрын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 7-р сарын 20-ны 20-р тогтоолоор ажилд орсон болно. 1990 оны 4-р сарын 15-ны 10-р тогтоолоор орон тооны цомхотголоор ажлаас халагдсан билээ. Тээврийг Удирдах Газрын ХЗЭ ийн хорооны нарийн бичгийн даргаар орсон тушаал байгаа боловч ажлаас халагдсан тухай 1990 оны 4-р сарын 11-ны 20-р тогтоол Өвөрхөнгай а******* болон Улсын архивын газарт байхгүй байгаа болно. Иймд 1987 оны 7-р сарын 15-наас 1990 оны 4-р сарын 15-н хүртэл Ө******* а******* Тээврийг Удирдах Газрын ХЗЭ хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Т******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч Р.Т******* нь 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ө******* а******* Тээврийг удирдах газрын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь нь хэрэгт авагдсан 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ******* Геологийн экспедицийн даргаас олгосон 125546 дугаартай хөдөлмөрийн дэвтэр Тээврийн удирдах газрын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргын баталсан 1987-1989 оны цалингийн карт, Ө******* а******* Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны товчооны 1987 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 35 дугаартай Р.Т*******ыг ажилд батлах тухай тогтоол, Р.Л, Б.Т нарын тодорхойлолт, мэдүүлэг, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн ажлаас гарсан тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлтийг хангаж Р.Т*******ыг 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ө******* а******* Тээврийг удирдах газрын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ЙЮ******* регистрийн дугаартай Э******* овогт Р******* Т*******ыг 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ө******* а******* Тээврийг удирдах газрын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ