| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00243и |
| Дугаар | 315/ШШ2026/00008 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Нэгдэл дундын 8 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
“Зээлийн гэрээний үүрэгт 76,388,400 (далан зургаан сая гурван зуун наян найман мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: , түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Хариуцагч , түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц. холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 76,388,400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. эгчтэй би урьд Баруун-Уртын тамгын газарт 10 хэдэн жил хамт ажиллаж байсан бид 2 төрсөн эгчээс дутуугүй ойр дотно байдаг хүмүүс. эгч 3 сарын дундуураас эхлүүлээд манай ажил дээр ирж эгчдээ туслаач гэдэг хүсэлт тавьсан. Би одоохондоо бэлэн мөнгө байхгүй байна гэсэн. Гэтэл удаа дараа ирж гуйж эгчдээ туслаач ээ. Надад манай эгч дүү нар, хүүхдүүд туслаад мөнгө цаас явуулчхаад одоо хэдэн төгрөг явуулчихвал эгч нь илгээмжээ хүлээж авах боломжтой болох гээд байна гэх хүсэлтийг тавьсан. Би бэлэн мөнгө байхгүй орон сууцын зээл дуусах дөхөж байгаа. Хаачхаад хэдэн төгрөг аваад өгчих боломж байна гэж би хэлсэн. эгчээс “ ямар учиртай мөнгө төгрөг нэхээд байгаа юм бэ” гэхэд эгчид нь хань түшиг хэрэгтэй байна. Би нэг хүнтэй танилцсан. Одоо тэгээд 4, 5 сард ирэх гэж байгаа, тэр хүнээс маань надад илгээмж ирж байгаа. Би илгээмжээ хүлээж авчихвал чиний мөнгийг удахгүй 7 хоногийн дотор буцаагаад өгчихнө гэж хүсэлтийг тавьсан. Тэр дагуу нь л би тусалсан. Би өөрийнхөө эгч, хүргэн ах, найзаасаа хүртэл мөнгө зээлж авч өгсөн. Энэ талаар эгч өөрөө мэдэж байгаа. эгч Таван Богдоос зээл авахад хүртэл надтай хамт цуг явсан. Угаасаа дандаа цуг байсан. Би эгчид ганцхан удаа л тусалъя гэдэг үүднээс мөнгө зээлүүлсэн. Надад эгчээс илүү дутуу хүү бодож авах бодол байхгүй. Харин үл хөдлөх хөрөнгөө барьцаалахад хүүтэй байсан тул та үүний хүүг төлөөрэй гэж би хэлсэн.
эгчийн ХААН банкны дугаарын дансанд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15,000.000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 8.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 11.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 11.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 28.350.000 төгрөг нь ББСБ-с зээлсэн мөнгө юм. Нэмэлтээр 16.650.000 төгрөгийг найз болон эгч нараас зээлж авч дансаар нь шилжүүлсэн. "Долоо хоногийн дотор илгээмжээ хүлээгээд авчихна, тэгээд мөнгийг чинь буцаагаад өгчихнө, ББСБ-ын зээлийг чинь эгч нь өөрөө хаачихна" гэж ярьж байсан учраас тусалчихъя, мөнгө нь удахгүй ирэх юм байна гэж бодоод мөнгийг шилжүүлсэн. эгч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Одоо уулзахаар надад мөнгө байхгүй, шүүх цагдаагаараа яв гэж загнаад эсхүл утсаа авахгүй, мөнгөө төлөхгүй хохироож байна. ББСБ-ын зээлийн хүү төлөх хугацаа болсон учраас 5 сарын зээлийн хүү 1.030.000 төгрөгийг би өөрөө төлсөн. Одоо 6 сарын хүү төлөх хугацаа болж байгаа ба эгч зээлээ төлөхгүй бол би өмнөөс нь зээл төлөх үүрэг хүлээж байна. Иймд 2025 оны 04 сарын 23-ны өдөр өөртэй нь хамт Таван богд финанс ББСБ-с авсан 28.350.000 төгрөгийг, зээлийн эргэн төлөгдөх хуваариар тогтоосон хүүгийн хамт 59.738.480 төгрөг, , нараас зээлсэн 16.650.000 төгрөг, нийт 76.388.400 төгрөгийг гоос гаргуулж хохиролгүй болгож өгнө үү... гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аззаяа бид 2 дотно эгч дүүс хамт ажиллаж байсан. Бид 20 гаран жилийн нөхөрлөлтэй 1 нэгнийхээ занг мэднэ, миний итгэлтэй дүү. Би 2025 оны 3 сарын сүүлээр тай уулзаж, фэйсбүүк найзтай болсон, илгээмж явуулсан талаар ярьсан.Тус илгээмжээр их хэмжээний алтан гулдмай явуулж байгаа талаар хэлж зургийг нь үзүүлсэн. Дээрх илгээмж Турк улсын хил дээр саатсан учир даатгалын гэрчилгээ авахад 5,219,000 төгрөг нэхээд би өөрөө хийсэн. Дараа нь дахин 11,162,000 төгрөгийг хийх болоод таарч манайд ирсэн. Бид хоёр хууч хөөрөөд би учир явдлаа хэлсэн. Надад тэр үед 2,000,000 төгрөг хэрэгтэй байсан. Аззаяа нь миний харилцаж байсан рүү найзын хүсэлт явуулж, чатаар харилцаж байсан. Тийм учраас надаас нэхэмжлээд байгаа мөнгийг сайн дурын үндсэн дээр өгсөн гэж ойлгож байгаа.Бид хоёр 2025 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 30-ны хооронд цахим гэмт хэр хэрэгт өртөж нийтдээ 55,381,000 төгрөгийг хүнд залилуулж алдсан. Миний дансаар энэ мөнгө дамжиж гарсан, бид хоёр хоёулаа хохирогч. ******* нэхэмжлээд байгаа мөнгийг би авч хэрэглээгүй. Үүний нотлох баримт нь миний дансны хуулган дээр цаг минуттайгаа байгаа. Аззаяагаас над руу шилжиж ирсэн мөнгө 45 минут 50 минутын хооронд шууд гарсан байгаа. ******* нэхэмжлэл дээр байгаа 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр авсан байшингийн зээлд ерөөсөө оролцоогүй. Би өөрөө банканд дээр ч очоогүй, аль банкнаас авсныг нь ч би мэдэхгүй байна. Би гэдэг залилагч хүний данс руу мөнгө хийсэн байгаа. Эхний мөнгө 5,119,000 төгрөг, 2 дахь нь 11,162,000 төгрөг, 3 дахь нь 39 сая төгрөг. Анх бараа авна гэж байсан. Тэр бараа нь ирээгүй. 39 сая төгрөг хийгээд ирэхгүй болохоор нь би өөрийнхөө зардлаар Улаанбаатар хот явж өмгөөлөгчтэй уулзаад залилан хуурамч гэдгийг мэдсэн. Тэгээд залилагч гэдгийг мэдчихээд Азаатай холбоо барьсан. Ингээд хуурамч юм байна цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаад өгчих гээд шууд суулгуулаад өргөдөл бичүүлээд цахимд гэмт хэрэгтэй тэмцэх газарт нь өргөдөл гаргах гээд тэгээд дундаа ярьсан чат бичсэн байгаа тэр чат энд байж байна. Өргөдөл өгөхөөсөө өмнө ахтай ярьсан нь зөв биш үү? Наад хүнийг чинь эрэн сурвалжлаад хүн алчих вий дээ гэсэн. Бас тэгээд л ерөөсөө тэй энэ хүн бас өөрөө холбоотой байсан. Таныг цагдаад очих ёсгүй тэр хүмүүс намайг мэдэхгүй зөвхөн та 2 л намайг мэднэ гэж байна. Хэрэв цагдаад очвол тэр ачаагаа авч чадахгүйд хүрнэ ээ. Одоо тэгээд бас цаашаагаа 100 сая төгрөг нэхэмжилсэн энэ мөнгөний 50%-ийг хийгээд ачаа цаашаа хурдан авах нь зөв гэж байна гэсэн мессеж над руу явуулахаар нь би за тэгвэл одоо яах вэ, нэг удаа ингээд харзнах уу? Хоёулаа өд итгэх нь зөв юм уу азаа би тэгвэл гэртээ очлоо. Энд ганцаараа хэцүү, шокт орчихсон байсан. Тэгээд 1 удаа явлаа гээд ирээд шууд цагдаад өргөдөл, гомдол гаргаад одоо хавтаст хэрэг нээгдээд энэ хэрэг дээр цагдаагийнхан ажиллаж байгаа. Би тооцоо хийгээд 55,381,000, 35,740,000 төгрөг, 19,641,000 төгрөг баримтаар таарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Таван богд финанс ББСБ ХХК-ийн цахим зээлийн гэрээ, /хх-5-6х/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-7-9х/, Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-10-13/, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулсан 1428 дугаартай “зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 4-5-р тал/, Аззаяа, нарын 4-өөс 12 сарын хооронд фейсбүүкээр харилцаж байсан чат /13 хуудас/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар, гийн Хаан банкны дансны хуулга, Хаан банкны 2025.03.27-ны өдрийн Банк хоорондын шилжүүлэг /Jamilya Zhurbayeva/, Аззаяа, фейсбүүк чатын зурвас зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2025 оны 04 сарын 23-ны өдөр той хамт Таван богд финанс ББСБ-с авсан 28.350.000 төгрөгийг, зээлийн эргэн төлөгдөх хуваариар тогтоосон хүүгийн хамт 59.738.480 төгрөг, , нараас зээлсэн 16.650.000 төгрөг, нийт 76.388.400 төгрөгийг гоос гаргуулна...гэв.
Хариуцагч нь “ Тухайн үед байраа тавиад зээл авах талаар надад хэлээгүй, байрны зээл авахад нь би оролцоогүй, хаанаас зээл авсныг ч мэдээгүй. Аззаяа нь миний харилцаж байсан рүү найзын хүсэлт явуулж, чатаар харилцаж байсан. Тийм учраас надаас нэхэмжлээд байгаа мөнгийг сайн дурын үндсэн дээр өгсөн гэж ойлгож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ” гэж маргав.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөгийг хариуцагч гийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
3.2. Дээрх мөнгө шилжүүлсэн асуудлыг нэхэмжлэгч гаас “ эгчтэй би урьд Баруун-Уртын тамгын газарт 10 хэдэн жил хамт ажиллаж байсан бид 2 төрсөн эгчээс дутуугүй ойр дотно байдаг хүмүүс. 3 сарын дундуураас эхлүүлээд манай ажил дээр ирж эгчдээ туслаач гэдэг хүсэлт тавьсан. Би одоохондоо бэлэн мөнгө байхгүй байна гэсэн. Гэтэл удаа дараа ирж гуйж “эгчдээ туслаач ээ. Надад манай эгч дүү нар, хүүхдүүд туслаад мөнгө цаас явуулчхаад одоо хэдэн төгрөг явуулчихвал эгч нь илгээмжээ хүлээж авах боломжтой болох гээд байна” гэх хүсэлтийг тавьсан. Би бэлэн мөнгө байхгүй орон сууцын зээл дуусах дөхөж байгаа, Хаачхаад хэдэн төгрөг аваад өгчих боломж байна гэж хэлсэн. Би эгчид “ямар учиртай мөнгө төгрөг нэхээд байгаа юм бэ” гэхэд “эгчид нь хань түшиг хэрэгтэй байна. Би нэг хүнтэй танилцсан. Одоо тэгээд 4, 5 сард ирэх гэж байгаа тэр хүнээс маань надад илгээмж ирж байгаа. Би илгээмжээ хүлээж авчихвал чиний мөнгийг удахгүй 7 хоногийн дотор буцаагаад өгчихнө” гэсэн. Тэр дагуу нь л би тусалсан. Би Таван Богд ББСБ, өөрийнхөө эгч, хүргэн ах, найзаасаа хүртэл мөнгө зээлж авч өгсөн. Энэ талаар эгч өөрөө мэдэж байгаа. Би эгчид итгэж нэг удаа тус болох гэж мөнгө өгсөн. Тэрнээс бол би ямар нэгэн ашиг хараагүй” гэж тайлбарлав.
Харин хариуцагч гоос “ Н.Аззаяа нь миний харилцаж байсан рүү найзын хүсэлт явуулж, чатаар харилцаж байсан. Байрны зээл авахад нь би оролцоогүй.Надаас нэхэмжлээд байгаа мөнгийг сайн дурын үндсэн дээр өгсөн гэж ойлгож байгаа” гэж,
түүний өмгөөлөгчөөс “ Аззаяа нь гэдэг хүнтэй “ би Аззаяа байна 28 сая төгрөгийн зээл авах гэсэн чинь намайг одоо 2 жилийн дараа тэтгэвэрт гарна гэдэг шалтгаанаар зээл олгохгүй байна. Тиймээс би мөнгө зээлүүлдэг хүнээс хүүтэй мөнгө авахыг та зөвшөөрч байна уу?, одоо надад саналаа хэлээрэй. нь “тийм ээ, би хүү зээлээ төлнө өө, Окэй” гээд хариуцагчийн утсаар чаталсан байдаг. Энэ болохоор зээл авахаас өмнө шаардлага. Үндсэндээ Аззаяа богино хугацаатай зээл аваад хүүтэй нь буцаагаад авчихна гэдэг байдлаар зээл авахын өмнө тэр тэй харьцсаны үндсэн дээрээс зээл аваад 28 сая төгрөг аваад 15, 13-аар 2 хуваагаад хийсэн асуудал. Тухайн зээлийн мөнгө хариуцагчийн дансаар шилжсэн л болохоос биш яг тохироог гэдэг хүнтэй хийсэн байгаа нь нотлох баримтуудаас харагдана” гэж тайлбарлан,
мөн гийн “ ” фэйсбүүк чат хаягнаас , нарын харилцсан зурвасыг нотлох баримтаар гаргаж маргажээ.
3.3. Талууд мөнгө зээлдүүлсэн, зээлээгүй талаар маргах боловч нэхэмжлэгч Н.Аззаяагаас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөгийг хариуцагч гийн дансанд шилжүүлснийг буюу уг мөнгө өөрт нь хамааралгүйг хариуцагч гоос тодорхой баримтаар няцааж үгүйсгэж чадаагүй ба энэ нь нэхэмжлэгчээс гаргасан Нармандах ******* Хаан банкны тоот дансны хуулга болон хариуцагч гийн “ ” фэйсбүүк чат хаягнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ыг өдрүүдэд харилцсан зурвасууд буюу гийн Galaxy А 21S загварын гар утасны үзлэгийн баримтаар тогтоогдож байна.
Тухайлбал, нэхэмжлэгч Н.******* хувьд ББСБ болон иргэдээс зээл авч Ц. шилжүүлсэн шалтгаан нь түүнтэй олон жил нэг байгууллагад хамт ажилласан, хуурай эгч дүүгийн харилцаатай, энэ дотно байдал, гийн итгэл үнэмшилтэй байнгын гуйлт, харилцаа нь түүнд туслах, тухайн асуудалд оролцох итгэл үнэмшлийг бий болгосноос бус түүний хувьд гэгч хүнийг огт танихгүй буюу хаана байдаг, ямар ажил эрхэлдэг, мөнгө санхүүгийн боломжтой, ямар үйл ажиллагаа эрхэлдгийг ярьж, гуйхаас өмнө мэдээгүй байсан хийгээд нь тухайн цаг хугацаанд Н.Аззаяаг зээл авхуулахыг байнгын шамдуулж, гуйж, итгэл үнэмшил төрүүлж, зээл авхуулсан нь тэдгээрийн хоорондох фэйсбүүк чатын “ 2025.3. 27-ны 16:35 цагт “Ажаадаа мөнгө өгч чадах нь yy”, 17:12 цагт “Хурдлаарай би энд шок шок ккк ккк над руу яриарай...”, 21:36 цагт “Нөгөө мөнгө төгрөгөө хагас хугас загнуулан барин болгож л байгаа чамайг хараад л”, “Бага ч байсан хамаагүй ээ”,
- 2025 оны 4-р сарын 4-нд 09:27цагт “Цаашдынхаа ирээдүйг бодоод гэрэл гээтэй зүйл рүү илүү сайхан амьдрал руу тэмүүлж өөрсдийн одоо байгаа амжиргааг арай гоёор өөрчлөхийг хүсэж байна”, 20:31 цагт “Баянаа орж ирсээн нөгөө л асуудлаа яриастай өөр юм алга”,
- 2025.4.8-нд 13:55 цагт “ Яасан миний дүү нөгөө зээл маань бүтэх нь үү мөнгөө нэхээд”, 15:56 цагт “ надтай холбогдсон одоо нөгөө юмаа хураалгачих вий гэхээс сүнс нь зайлахнээ 9 сая төгрөгөө асууrаад яаж ч тайлбарлаад ойлгохгүй хаячихлаа”, 19:36 цагт “Одоо яах яах вэ хоёулаа ямар нэг арга байна уу”, Би энд ганцаараа шаналаад байнаа”,
- 2025.4.09-нд 07:57 цагт “ цаана чинь үхэхнээ хха хха хаа сэтгэлээр унаад авах юм алгаа ажаа нь гараа мах аваад өдөр цуйван хийе чи ирээрэй. Би өөр яахав дээ та хэдий ажлыг хурдан бүтээсэй залбирч суухаас тийн. Ажаад нь яаралтай л мөнгө хэрэгтэй болоод байна”,
07:57 цагт “Өнөөдөр холбогдоогүй байж байгаад сая орж ирж байна сүлжээгүй газар байгаа гэнээ”
22:53 цагт “ Угаасаа ирээд ажлын байр нээхээр та хэдийг бүгдийг авнаа азааг бүүр хүний нөөцөөр эсвэл нябо боссынхоо бие хамгаалагч жолооч хавсараад сайн ажиллаарай хха хха хххха. сүлжээгүй газар батарей ашигладаг гэсээн тэр нь дороо суучихдаг гэж байна. Монголд эсэн мэнд ирчихвэл бидэнд их хэрэгтэй хүн ирэх гээд байгаа юмаа”,
- 2025.4.10-нд 17:26 цагт “ Хоёулаа өд өгсөн мөнгөнөөсөө хүү сайн тооцноо гэхдээ баримт харна гэнээ чи нэг юм эвлүүлээрэй. Нийтдээ 17 сая шүү. Гэхдээ өгнө гэсээн баримт харна гэсэн шүү яс хүн байнаа.Эгээ хулхидуулаагүй ээ”,
- 2025.4.11-нд 21:25 цагт “ Тайван сайхан байнаа тэй чаталж дууслаа. Чи маргааш ирж уншаарай, бас их дайчин хүн бололтой нөгөө ярьж байсан юмаа эхлүүлнэ гэж байнаа АСРАМЖИЙН ГАЗАР БАРИНА ХҮҮХДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ ГЭЖ БАЙНА. Хоёулаа ер нь бодолтой байя,ажлын байр нээхээр нь хамт байвал яасан юм бэ. Ерөнхий газартаа өргөдөл өгчихсөн гэж байна хха хха. Шууд л ирэх юм яриад байна ирэхээр нь нэг аятайхан хүлээгээд авчихбал гэж бодоод. Сайхан амарсан уу миний дүү баянаа холбогдсон нөгөө юмны гацаа нь гарсан гэнээ монгол руу тээвэрлэгдсэн гэнэ.
- 2025.4.15-нд 18:34 цагт “ Нөгөө ачаанд бас асуудал үүссэн Станбулаас шууд монголд явуулахгүй ОХУ руу явуулчихжээ. Нөгөөх нь шалгаад бөөн асуудал үүсгэсэн гэж байнаа. та 2 зээлээ аваад ажаадаа энэ улсаас авсан мөнгийг өгье бөөн хэл үгээ одоо яая даа”,
21:29 цагт “ Нөгөө нэг юм чинь оросын хил дээр гацчихсан бас тэгээд намайг ирж ав гээд би юугаа очих вэ дээ тэгээд эргээд гаалийн мэдүүлгийн хураамж 39 сая төгрөг би очиж авахад 52 сая төгрөг.
21:54 цагт “ Эг ч айгаад байна хуурамч юм биш үү айн”
22:20 цагт “ Эгч нь унтаж чаддаггүй ээ зүрх дэлсээд эм уулаа хамаг бие салгалаад нэг сонин болчихлоо”,
23:27 цагт “ орж ирсэн маргааш видео коль хийе гэж байна миний дүү эртхэн ороод ирээрэй англи хэлээр ярих байхдаа юу ч байхгүй ээ одоо яахав дээ царайг нь харахаас. Намайг итгэхгүй байна л гэж байнаа яагаад ингээд байгааг би сайн ойлгохгүй байнаа өмнө нь би нэг ч ч удаа юм явуулж байгаагүй намайг ойлгоорой энэ санаатай зүйл биш гэж байнаа арай тайвширлаа ккк. Орой зүгээр манараад л явчихсан сая чаталж арай гайгүй боллоо”
шууд л мөнгө амласан тэрийгээ борлуулаад 10 хувийг нь өгнө арван хэдэн сая ам доллар гэж хэлж байна” гэх,
- 2025.4.17-нд 06:53 цагт “ Тэгээд эгч нь энэ хэл үг хийгээд байгаа хүмүүсийн мөнгийг г өгөх хэрэгтэй байнаа. БАЯНМӨНХ тээвэрлэлтэд гарч байгаа зардлыг өөрөө хариуцаж бидэнд буцаан олгоно гэсэн нээрэн анхнаасаа тэгж хэлж байсныг би мартаж орхижээ тэрийг сануулсан бас нөгөө 10 хувийг бас өгнө гэдгээ хэлж л байна.Тэгэхээр хэдүүлээ 1-рт болзлоо биелүүлэх зорилгоо өмнөө тавья. Хэдүүлээ мөнгөө шилжүүлэхээс хэлэлцэж тохиролцоно, болзол тавина.
17:17 цагт Хөөе овоо туслахаар байсан чинь яагаад бүр нурчихсан явж байна вэ зүгээрээ би итгэж байна ерөөсөө алдахгүй бид 2 т боломж гарч ирж байгаа гэж би итгэж байна. Бид 2 анхнаасаа нэгэндээ итгээд л ийм зүйл болчихсон юмаа хоёулаа нээх амархан бодоод нэг нь өгөөд нөгөөх нь тэг тэг гээд амархан хүрээд ирэх аятай боджээ.Эгч нь та 2 -ыг бас дахиад нэг тусалчихаа л гэж гуйж байнаа эрсдэл гарахгүй гэж бодож байна.
18:34 цагт “ Өөр ч надад хэн байхав дээ хамт эхлүүлсэн юм чинь үр дүн юу болохыг харна биздээ мэргэ зоос энэ тэр бол байгаа л гэсэн шүү дээ тэр хүн ирж хүмээ авах биздээ. сая ирж ирлээ. Бас эргээд гараад явчихлаа”,
21:32 цагт “Эгч нь тэй чаталж байнаа яасан бэ л гээд байнаа” ,
- 2025.4.21-нд 06:53 цагт “ Чи ирээрэй үдийн хойно видео коль хийе гэсэн би залганаа.Эгч нь санаа зовоод амар биш байнаа хариу бичээрэй”,
06:53 цагт “Хоёулаа гоё видео коль хийнэ шүү оройхон дээр байхаа”
14:35 цагт “ Одоо яах вэ ингээд хаяж болохгүй байхаа. Миний дүү хүрээд ирээ хоёулаа төлөвлөгөө гаргая
- 2025.4.22-нд 07:27 цагт “ гялс орж ирээд гарчихсан байна. Мөнгө шилжүүлэх данс ирсэн байна хамгийн эхний 5.219.0-ыг энэ хүний нэр дээр явуулж байсан мөнгөө 2 хуваагаад хийгээрэй гэнээ 15 сая 13 саяар л гэж байна
14:23 цагт “ холбогдсон ямар асуудалгүй гаргаж авахыг зөвшөөрсөн хэлсэндээ сууна гэнээ. Эгч нь нөгөө зээлээ хаахад 2.800.000 хэрэгтэй цоодоо ирээд явлаа бэлэн болгоод дууд гэсэн. Хүмүүсийн өрийг егье гэж бодоод хүүгээ гуйлаа
15:28 цагт “ асууж байнаа шинэчлэлт байна уу гэнээ”
17:55 цагт “ Миний дүү ирж тэй чатлаарай хүлээгээд байх шиг байна.
18:12 цагт “Чамайг асуугаад” Урьд шөнө унтаагүй тэнд байдал хурцадмал байгаа гэнээ Сирээс ч илүү үхлийн аюултай бүсэд байгаа гэнээ. Одоо ийн мөнгийг хийх үү харин хэлсээн. Азаа баянаа яасан бэ гэж асууж байнаа өглөө эрт хийх байсан гэнээ. Чи над руу явуулчих юм уу
- 2025.4.25-нд 06:33 цагт “ Битгий шантраарай миний дүү би бас хичээнээ. Эгч рүүгээ 8 сая төгрөгөө шилжүүлээрэй. Олон хүнд хэлэхгүйгээр хоёулаа энэ асуудлыг шийдчихвэл зүгээр санагдаад ирэх сард ирж магад гэсэн ирэхээс нь өмнө багцаа авах хэрэгтэй гэж бодоод л байна.
07:08 цагт “ Миний дүү яасан бэ яагаад бүр эргээд алга болов оо чамайг тэгэхээр эгч нь шууд унана шүү дээ манай хашаа байшин болохоор жоохон гологдоод их зээл гарахгүй юм шиг байнаа”,
03:41 цагт “Эгч нь дүүгийнхээ хүчинд л энэ хүртэл явсан гэдгийг ойлгож байгаа би БАЯНМӨНХИЙГ ирэхээр нь сайн хэлж ойлгуулнаа. Бид 2 чамд хамгийн түрүүнд тусланаа итгэж болно шүү.Зарим хүмүүс жоохон дусааж магадгүй гэхдээ би хэлэхгүй кк”,
- 2025.4.28-нд 14:42 цагт “ 5 сая даагий 1,200,00г хийнээ багаар ч болтугай цуглуулаад хурдан юмаа олж авъя ажаагийн дүү яаваа”
21:36 цагт “Ах нь холбогдсон ажил ихтэй байна гээд орой хурдан орж ирээд гарсан нөгөө мөнгөө асуугаад л 5 дахаас өмнө хийх үү л гэж байна ххэ ххэ”” зурвасаар нотлогдож байгааг дурдъя.
Тодруулбал, нэхэмжлэгч гаас, нь өөрийн төрсөн дүүгээр болон бусад хүмүүсээс мөнгө шилжүүлж түүний зээлийг хаалгаж, зээл авах боломж, нөхцөлийг бүрдүүлэн Н.Аззаяагаар Таван богд финанс ББСБ-аас зээл авахуулсан, тухайн өдрөө хариуцагч гийн дансанд шилжүүлсэн талаар “ нь байрны зээлээ чөлөөлөөд зээл аваад өгчих, эгч нь мөнгө олоод зээлийг нь хаая гээд надад 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2 удаагийн давтамжтайгаар 3,760,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 7,760,000 төгрөгийг хийсэн” гэх тайлбарлах ба энэ нь Таван богд финанс ББСБ ХХК-ийн цахим зээлийн гэрээ, Нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээр нотлогдоно.
Өөрөөр хэлбэл, Н.******* зүгээс гэгчтэй сайн дураар танилцан, харилцан тохиролцон түүнд мөнгө шилжүүлсэн, эрсдлийг өөрөө хариуцсан тийм нөхцөл байдал хэрэгт нотлогдоогүй ба хэргийн баримтаас дүгнэхэд нь нас биед хүрсэн хүний хувьд огт танихгүй хүнээс ирүүлсэн эрсдэлтэй, тодорхойгүй, саналыг хүлээн авч “ ” гэгчийн болон өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Н. итгэл үнэмшил төрүүлэн зээл авхуулсан нөхцөл байдал тогтоогдоно.
5. Нэхэмжлэгч гаас, хариуцагч гийн дансанд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, энэ нь хариуцагч гийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан, нь дээрх мөнгийг өөрийн эзэмшилд ирсний дараа бусдад шилжүүлж захиран зарцуулсан нь хэргийн баримтаар нотлогдсон хийгээд тэдгээрийн хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гаас дээрх өндөр үнэ бүхий мөнгийг түүнд үнэ төлбөргүйгээр, буцаан авах нөхцөлгүйгээр шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, үүнийг хариуцагчаас нотлох баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4. “ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул хариуцагч нь нэхэмжлэгч гаас түүний дансанд шижлүүлсэн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй юм.
Талууд тухайн Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй амаар тохиролцсон нь хуулийн шаардлагад нийцсэн.
6.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...гэжээ.
Нэхэмжлэгч гаас, хариуцагч Ц. 45.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ хэдэн төгрөгийг нь ямар хүүтэйгээр бусдаас авсан, хэдэн төгрөгөнд нь ямар хэмжээний хүү тус тус тооцогдох, төлөхийг харилцан тохиролцоогүй буюу хүү тооцсон гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулааүй байх тул түүний нэхэмжлэлээс хүүний 31,388,400 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.
7. Иймд нэхэмжлэгч Н.******* 76,388,400 төгрөгийн нэхэмжлэлээс үндсэн зээлийн 45,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс хүүний 31,388,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,892 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гоос 45,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,388,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,892 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гоос улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН