Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 315/ШШ2026/00017

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, ******* ******* гудамжны *******  тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, 4 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******хуягийн *******,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт оршин суух ******* овогт *******хуягийн нарт холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 (Хорин дөрвөн сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Соёлмаа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.*******гийн гуйлтаар ах дүү нартайгаа гэр бүлийн бизнес эхлүүлсэн юм, бараа авах мөнгө дутаад байна, эргэлтийн хөрөнгө яаралтай хэрэг болчхоод байна, та 40 сая төгрөг зээлж тус болооч, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлье гэсний дагуу яг энэ нөхцөлөөр зээлүүлэхээр болсон. Мөнгийг шилжүүлж өгөхөөр данс асуухад дүү Б. бид хоёр хамтарч байгаа болохоор дүүгийн ХХБ-ны тоот дансанд шилжүүлээд өгөөрэй гэсэн. Үүний дагуу 2025 оны 07 дугаар 01-ны өдөр 5 сая төгрөгөөр нийт 8 удаагийн гүйлгээ нийж 40 сая төгрөгийг өөрийн данс болох ХХБ дахь 404307270 тоот данснаасаа Б.ын ХХБ-ны тоот дансанд шилжүүлж өгсөн. Ингээд зээлээ төлөх 1 сарын хугацаа болоход Б.*******, Б. нар зээлээ хүүгийн хамт төлөөгүй бөгөөд яаралтай төлөхийг шаардахад тун удаахгүй өнөө маргаашгүй мөнгө орж ирэх гэж байна, зээл хөөцөлдөж байгаа удахгүй болчихно, банкин дээр хүлээж байна арай болсонгүй, үйлдвэрийн байраа зарах боллоо хэмээн дуусашгүй шалтаг шалтгаан тоочиж аргацааж хуурсаар өнөөдрийг хүрсэн. Миний хувьд анх зээлүүлэхдээ л үнэнээ хэлж эгч нь сараас илүү хугацаагаар зээлүүлэх боломжгүй 8 сард бусдад төлөх төлбөр тооцоо байгаа гэдгээ маш сайн ойлгуулж хэлсэн. Гэтэл энэ төлбөр тооцоогоо хийж чадахгүй өдөр шөнөгүй нэхүүлж маш хүнд байдалд би орсон. Иймд олон удаагийн нэхсэний эцэст 20 сая төгрөгийг 2025 оны 11 сарын 01-ны өдөр Хаан банкны 5175112460 тоот дансанд хүлээн авсан. Хариуцагч нараас 20,000,000 төгрөг, 1 сарын хүү 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 сая төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.*******, Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Соёлмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2025.07.01-ний өдөр 40,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг 2025 оны 11 сард төлж, үлдэгдэл 24,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 24,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Соёлмаа нь хариуцагч Б.*******, Б. нараас “Зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 (Хорин дөрвөн сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.*******, Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага 24,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийн тал хувь 138,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 138,975 төгрөгийг хариуцагч Б.*******, Б. нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 (Хорин дөрвөн сая) төгрөгийг хариуцагч Б.*******, Б. нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийн тал хувь 138,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 138,975 төгрөгийг хариуцагч Б.*******, Б. нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН