Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2026/00049

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Жи БИ плаза 501 тоотод байрлах Хаанмонгол инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг Боловсрол хорооллын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 4,971,642.25 (Дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр мянган төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаанмонгол инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2024 оны 06 сарын 21-ний өдөр №1126130115010890 тоот "Барьцаат зээлийн гэрээг байгуулан 3,188,650 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Ч. *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоop биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан №1126130115010890 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 5.2.2-т Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүү, болон алданги төлөх үүрэгтэй, гэрээний 5.2.3-т Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй бол барьцаалж авсан эд зүйлийг үнэлүүлэн буцаан өгч, зөрүүг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Зээлдэгчийн Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2024 оны 06 сарын 21-ний өдөр №1126130115010890 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 4,971,642.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаанмонгол Инвест ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 4,971,642.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ББСБ ХХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,971,642.25 (Дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр мянган төгрөг хорин таван мөнгө)  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,971,642.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,497 төгрөгийн тал хувь 47,248.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 47,248.5 төгрөгийг хариуцагч Ч.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,971,642.25 (Дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр мянган төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,497 төгрөгийн тал хувь 47,248.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 47,248.5 төгрөгийг хариуцагч Ч.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаанмонгол Инвест ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН