2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/11741

 

2025         12          18                                     191/ШШ2025/11741

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, Тайчууд овогт *******-н нэхэмжлэлтэй, 

хариуцагч- ******* дүүрэг, хороо, давхар тоотод байрлах, “” ХХК-нд холбогдох,

90,930,770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*******, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ХХК-тай 2023 оны 0 сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус компаний Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Өсөх дэнж нэртэй орон сууц, үйлчилгээний зориулалттай орон сууцны С блокийн орц 9-р давхарт 40,5 м.кв талбайтай орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Орон сууцны 1 м.кв-н үнийг 3,490,000 төгрөгөөр тооцож, нийт 141,345,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг төлж, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр 1,850,000 төгрөгөөр төлөлт хийж, компанид нийт 65,150,000 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийн байдлаар тухайн барилга баригдаж дуусаагүй, цутгалт хийгдээгүй, өмнө нь эхэлсэн А, В блок барилгууд ч ашиглалтад ороогүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байдалд орсон тул орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж төлбөрт шилжүүлсэн 65,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулаагүй тул байр түрээслэн нэмэлт зардал гарч байгаа тул 2024 оны 7-р сарын 01-ний өдрөөс 2025 оны 9-р сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн зардалд 18,600,000 төгрөгийг, 450 хоногийн хугацааны алдангид 5,863,500 төгрөг, нийт 90,930,770 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв. 

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн талаарх мэдэгдэл байхгүй, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс харвал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул манайх 65,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Бусад төлбөрийг төлөхгүй гэж үзэж байгаа. Учир нь гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги, хүү нь дуусгавар болдог тул төлбөр төлсөн гээд байгаа баримтын дагуу гаргасан 65 сая төгрөгийг өгнө гэж байгаа, гэрээнээс татгалзснаар учирсан хохирол болох түрээсийн зардал нь шууд хамааралгүй гэж үзэж байгаа тул гэрээний хариуцлагад хамаарахгүй, нэхэмжлэгчээс гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлээгүй байгаа тул алданги хохиролыг хариуцахгүй гэв.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2023 оны 0 сарын 30-ны өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ /хх-5-12/, төлбөрийн хуваар бүхий хүснэгт /хх-13-14/, Эм ти эм сити инженеринг ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-15/, Ш.М нэртэй иргэний үнэмлэхний хуулбар /хх-16/, 2024-01-5-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хх-19-20/, 2025-02-4-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хх-21-*******/, төлөөлөгчөөр Н.Г*******ийг томилсон 2025-9-*******-ны өдрийн итгэмжлэл /хх-61/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-70/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-71/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-79/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-78/, ын Хаан банкинд эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-151-185/ зэрэг баримтуудыг гаргасан. 

 

3б. Хариуцагчаас төлөөлөгчөөр Д.Н, Г.Ш нарыг томилсон 2025-6-6-ны өдрийн итгэмжлэл /хх-37/, хариуцагчийн 2025-8-7-ны өдрийн 25/057 дугаартай 25/056 албан тоотоор олгосон итгэмжлэлээс бусад итгэмжлэл хүчингүй болохыг мэдэгдсэн мэдэгдэл /хх-57/, хариуцагчийн төлөөлөгчөөр Б.Аыг томилсон 2025-8-7-ны өдрийн 25/056 дугаартай итгэмжлэл /хх-58/, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-84/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын цахимаар ирүүлсэн шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-95/, хариуцагчийн төлөөлөгчөөр П.Мишээлийг томилсон 2025-10-21-ний өдрийн 25/107 дугаартай итгэмжлэл /хх-108/, хариуцагч байгууллагын 2025-10-20-ны өдрийн 25/107 албан тоотоор олгосон итгэмжлэлээс бусад итгэмжлэл хүчингүй болохыг мэдэгдсэн 25/108 дугаартай мэдэгдэл /хх-109/, хариу тайлбар /хх-1*******/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Аыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт /хх-128/ зэргийг шүүхэд гаргасан.

 

3в. Хэрэгт авагдсан ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, фото зураг /хх-17/, гэж бичсэн өргөдөл /хх-18/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2024/05743 дугаартай Эм ти эм сити инженеринг ХХК-г эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр /хх-23/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 30г-2-3/1868 дугаартай албан бичиг /хх-24/, хариуцагчийн төлөөлөгчөөр П.Мишээлийг томилсон 2025-9-29-ний өдрийн 25/101 дугаартай итгэмжлэл /хх-96/ зэрэг баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-нд холбогдуулан 2023 оны 0 сарын 30-ны өдөр байгуулсан орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 65,150,000 төгрөг, байр түрээслэсэн зардалд 19,800,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 5,980,770 төгрөг, нийт 90,930,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч гэрээний зүйл болсон орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээнээс татгалзсан талаараа мэдэгдэл ирүүлээгүй, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буцаан төлнө, түрээсийн зардал болон алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч нь хариуцагч “Эм Ти эм сити инженеринг” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 398/23 дугаартай “орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Эм Ти эм сити инженеринг” ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өсөх дэнж нэртэй орон сууц, үйлчилгээний зориулалттай байрнсы С блок орц, 9-р давхарт 40,5 м.кв талбайтай орон сууцны барилгыг 2024 оны улиралд улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулах, гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,490,000 төгрөг бөгөөд 40,5 м.кв талбайн нийт үнэ 141,345,000 төгрөг, захиалагч нь орон сууцны үнийг урьдчилгаа төлбөр болон үлдэх төлбөр гэсэн нөхцөлөөр тоот дансанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна /хх-6-14/.

 

Дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь Хаан банкинд эзэмшдэг тоот данснаас гэрээний 2.2.1-д дурдсан тоот данс руу 

2023 оны 0 сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийг “өсөх дэнж ” гэх, 2023 оны 02-р сарын 6-ны өдөр 5,000,000 төгрөгийг “Далансувд УЗ урьд үл” гэх, 2023 оны 03-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “далансувд УЗ” гэх, 2023 оны 4-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “далансувд УЗ” гэх, 2023 оны 5-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ, 80587318” гэх, 2023 оны 6-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “Аюушжав далансувд УЗ” гэх, 2023 оны 7-р сарын 6-ны өдөр 1,850,000 төгрөгийг “Аюушжав далансувд УЗ, 7/5” гэх, 2023 оны 8-р сарын 5-ны өдөр 1,850,000 “ Аюушжав далансувд УЗ” гэх, 2023 оны 9-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2023 оны 10-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “Аюушжав далансувд УЗ” гэх, 2023 оны 1 сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2023 оны 12-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 

2024 оны 0 сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 02-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 3-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 4-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 5-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 6-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 7-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 8-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх, 2024 оны 9-р сарын 5-ны өдөр 1,850,000 төгрөгийг “ УЗ” гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байна /хх-151-171/.

 

4б. нь 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Ж.Ц-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 13-р байрны 43 тоотын 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг сарын 900,000 төгрөгөөр 2024-01-01-ний өдрөөс 2026-01-01-ний өдрийг хүртэлх нийт 2 жилийн хугацаагаар хөлслөх, төлбөрийг Хаан банкны тоот Ц-н дансанд сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна /хх-19-20/.

 

Дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь Хаан банкинд эзэмшдэг тоот данснаас гэрээний 3.2.1-д дурдсан тоот данс руу 

2024 оны 3-р сарын 18-ны өдөр 900,000 төгрөгийг “3/17noos 4/17nii turees” гэх, 2024 оны 04-р сарын 17-ны өдөр 900,000 төгрөгийг “4/14-5/17 bair turees” гэх, 2024 оны 5-р сарын 17-ны өдөр 900,000 төгрөгийг “ds 5/17-6/17 turees” гэх, 2024 оны 6-р сарын 18-ны өдөр 900,000 төгрөгийг “dalansuvd 6/17-7/17 nii turees” гэх, 2024 оны 7-р сарын 17-ны өдөр 900,000 төгрөгийг “7-17-8-/17 ны түрээс Далансувд” гэх, 2024 оны 8-р сарын 17-ны өдөр 900,000 төгрөгийг “ds 8/17-9/17 turees” гэх, 2024 оны 9-р сарын 17-ны өдөр 672,000 төгрөгийг “далансувд 9/17-10/17 түрээс засвар хассан” гэх, 2024 оны 10-р сарын 18-ны өдөр 900,000 төгрөгийг “ds 10/17-11/17 turees” гэх, 2024 оны 1 сарын 17-ны өдөр 900,000 төгрөгийг “11/17-12/17 turees” гэх, 2024 оны 12-р сарын 18-ны өдөр 900,000 төгрөгийг “ds 12/17-1/17 turees” гэх гүйлгээний утгаар тус шилжүүлсэн байна /хх-172-181/.

 

4в. нь 2025 оны 02 дугаар сарын 4-ний өдөр иргэн С.Мтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, ******* дүүрэг, 18-р хороо, 13-р хоролол, 38-р байрны 179 тоотын 50,87 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг сарын 1,200,000 төгрөгөөр 2025-01-18-ны өдрөөс 2026-01-18-ны өдрийг хүртэлх нийт 12 сарын хугацаагаар хөлслөх, төлбөрийг Хаан банкны тоот хөлслүүлэгчийн дансанд гурван сараар төлөхөөр харилцан тохиролцсон байна /хх-21-*******/.

 

Дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь Төрийн банкинд эзэмшдэг 930034 тоот данснаас гэрээний 3.2.1-д дурдсан тоот данс руу 2025 оны 0 сарын 18-ны өдөр 4,800,000 төгрөгийг “turees 1/18-4/18 baritsaa 1 sar” гэх, Хаан банкинд эзэмшдэг тоот данснаас дээрх гэрээний 3.2.1-д дурдсан тоот данс руу 2025 оны 4-р сарын 17-ны өдөр 3,600,000 төгрөгийг “ds 4/17-7/17 turees tolbor” гэх, 2025 оны 7-р сарын 19-ний өдөр 2,100,000 төгрөгийг “ds 7/17-10/17 turees urid” гэх, мөн өдөр 1,500,000 төгрөгийг “ds 7/17-10/17nii turees uldegdel” гэх, 2025 оны 10-р сарын 17-ны өдөр 3,600,000 төгрөгийг “ds 11/17-1/17 nii turees” гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байна /хх-182-185/.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

6. Зохигч талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 398/23 дугаартай “орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч “Эм ти эм сити инженеринг” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, өсөх дэнж нэртэй орон сууц, үйлчилгээний зориулалттай байрны С блок орц, 9-р давхарт 40,5 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны улиралд улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах үүргийг, захиалагч нь 141,345,000 төгрөгөөс урьдчилгаанд 25,000,000 төгрөгийг 2023-01-30-ны өдөр, 5,000,000 төгрөгийг 2023-02-6-ны өдөр төлөх, үлдэгдэл 111,345,000 төгрөгийг гэрээний хавсралт-1-д заасан хуваарийн дагуу сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

7. Зохигчийн тайлбар болон нэхэмжлэлийн агуулга зэргээс үзэхэд талууд уг гэрээг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч шинээр барьж гүйцэтгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны 1 м.кв талбайг 3,490,000 төгрөгөөр тооцож нийт 141,345,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч болох нэхэмжлэгч нь 141,345,000 төгрөгөөс 2023 оны 0 сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийг, 2023 оны 02-р сарын 6-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус урьдчилгаа төлбөрт шилжүүлж, үлдэх 111,345,000 төгрөгийг гэрээний хавсралт1-д заасан хуваарийн дагуу сар бүр компанийн тоот дансанд төлөх үүргийг тус тус хүлээснээр нэхэмжлэгч нь 2023 оны 0 сарын 30-ны өдрөөс 2024 оны 9-р сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 65,150,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтуудаар тогтоогдож, хариуцагч тал маргаагүй /хх-151-171/. 

 

10. Харин, хариуцагч “Эм ти эм сити инженеринг” ХХК нь гэрээний 1.2-т зааснаар орон сууцны барилгыг 2024 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, хариуцагч тал маргаагүй, талууд гэрээ байгуулсан үйл баримтад мөн маргаагүй боловч гэрээнээс татгалзсан эсэх, түүний үр дагавар, хохирол учирсан эсэх, шаардах эрхтэй эсэх талаар маргасан. 

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болсон орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

12. Хариуцагч татгалзах талаараа мэдэгдэл ирүүлээгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргаж байх боловч гэрээгээр тохиролцсон хугацаанд уг орон сууц нь ашиглалтад ороогүй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Учир нь, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

 

13. Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хувьд нэмэлт хугацаа тогтоосон буюу хариуцагчийн үүргээ гүйцэтгэхийг хүлээсэн боловч тодорхой үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

14. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 398/23 дугаартай “орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-с татгалзсан тул хариуцагч тухайн гэрээний дагуу хүлээн авсан ажлын хөлс болох 65,150,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

15. Алдангийн төлбөрт 5,980,770 төгрөг шаардсан шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зохицуулсан. 

 

Тодруулбал, алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр буюу зохигчийн хувьд хариуцлагын шинжтэй нэмэлт үүрэг байдаг онцлогтой. 

 

Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 398/23 дугаартай “орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-ний 4-р зүйлд гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд 4.10-т “гүйцэтгэгч барилгыг гэрээнд заасан ашиглалтад оруулах хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнг 0,02 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг хоног тутамд тооцон захиалагчид буцаан төлнө” гэж харилцан тохиролцсон байна. 

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Иймд гүйцэтгэгчийн үүрэг болох орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа 2024 оны улирал бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй болохыг зохигч талууд тайлбарлаж байх тул хариуцагч нь гэрээний 4.10-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны улирал хүртэлх хугацаанд төлсөн төлбөр болох 54,050,000 төгрөгийн 0,02 хувьтай тэнцэх төлбөрийг 2024 оны 4-р сараас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж шүүхэд хандсан 2025 оны 4-р сар хүртэлх 374 хоногоор тооцож 4,042,940 төгрөг /54,050,000х0,02%=10,810төгрөгх374хоног/-ийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. 

 

16. Түрээсийн төлбөрт 19,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 

 

Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн *******7.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус зохицуулсан. 

 

Нэхэмжлэгч талын орон сууц хөлсөлж хохирол учирсан гэж тодорхойлсон шаардлагын үндэслэлийг хариуцагч талаас гэрээнээс татгалзснаар учирсан хохирол болох түрээсийн зардал нь шууд хамааралгүй гэж үзэж байгаа тул гэрээний хариуцлагад хамаарахгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлээгүй гэх үндэслэлүүдээр татгалзсан тайлбар гаргасан. 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Ж.Цтай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 13-р байрны 43 тоотын 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг сарын 900,000 төгрөгөөр 2024-01-01-ний өдрөөс 2026-01-01-ний өдрийг хүртэлх нийт 2 жилийн хугацаагаар, 2025 оны 02 дугаар сарын 4-ний өдөр иргэн С.Мтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, ******* дүүрэг, 18-р хороо, 13-р хоролол, 38-р байрны 179 тоотын 50,87 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг сарын 1,200,000 төгрөгөөр 2025-01-18-ны өдрөөс 2026-01-18-ны өдрийг хүртэлх нийт 12 сарын хугацаагаар хөлслөхөөр харилцан тохиролцсон байна /хх-19-20, 21-*******/.

 

Дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 2024 оны 3-р сарын 18-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 18-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд сар бүрийн 17-ны өдөр тус бүр өдөр 900,000 төгрөгөөр нийт 9,000,000 төгрөг төлсөн болох нь, 2025 оны 0 сарын 18-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 17-ны өдөр 3,600,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 19-ний өдөр 2,100,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 17-ны өдөр 3,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна. 

 

Иймд хариуцагчийн орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа 2024 оны улирал бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй болохыг зохигч талууд тайлбарлаж, хариуцагч тал маргаагүй, нэхэмжлэгч дээрх гэрээний үүрэгт 2024-9-5-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөр төлснөөр гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр шүүхэд 2025 оны 4-р сарын 9-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч нь 2024 оны 3-р сарын 18-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 18-ны өдрийг хүртэлх 10 сарын түрээсийн төлбөр болох 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. 

 

17. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнээс татгалзах эрхтэй тул хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 65,150,000 төгрөг, гэрээний 4.10-т зааснаар захиалагчийн төлсөн үнийн дүнгийн 0,02 хувьтай тэнцэх төлбөрт 4,042,940 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 9,000,000 төгрөг, нийт 78,192,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,737,830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус зохицуулсан.

 

Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025-4-9-ний өдөр төлсөн 565,137 төгрөг, 2025-9-23-ны өдөр төлсөн 166,842 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 78,192,940 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 548,915 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, *******7 дугаар зүйлийн *******7.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “” ХХК /РД-/-иас 78,192,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тайчууд овогт ******* /УЗ/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,737,830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 731,979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-с 548,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                          Д.ЯНЖИНДУЛАМ