| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/11643/И |
| Дугаар | 191/ШШ2025/11504 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/11504
2025 12 11 191/ШШ2025/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ******* дүүрэг, ******* хороо, байрны тоотод оршин суух, Хонгоржав овогт /УШ/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- аймаг, сум, баг, Чойр гудамж тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон в байрны 1102 тоотод оршин суух, Хаад боржигон овогт Зундуй-н ,
хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон в байрны 1102 тоотод оршин суух, БНХАУлсын иргэн Ren овогт Yicheng нарт холбогдох,
36,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А /ӨҮ-1331/,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би БНХАУ-н иргэн-д 2021 оны 10-р сарын 18-ны өдөр 34 сая төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор шилжүүлсэн, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр тохирсон байсан. хариу өгөөгүй утас нь холбогдоогүй чимээгүй болсон тул сар гаруй хугацааны дараа тоног төхөөрөмж ирсэн талаараа хэлж мөнгө төгрөг хэрэгтэй гэснээр нэмж 6 сая төгрөг шилжүүлсэн, дараа нь-н эхнэр рүү залгаж тоног төхөөрөмжөө авахаар шаардсан боловч байж бай гэснээр тоног төхөөрөмжөө өгөөгүй тул залилуулсан байна гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гээд хэрэгсэхгүй болгож, шүүхэд ханд гэж хариу хэлснээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. өөрөө зөвшөөрч 2023 оны ******* сард 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, өөр төлбөр шилжүүлээгүй байгаа.
нь тоног төхөөрөмжийг мэдэхгүй байх, бол мэдэж байгаа, бид ярилцаж энэ асуудлыг хэлэлцэж шийдсэн байгаа,-с тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34 сая төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.ы төлсөн 1 сая төгрөгийг өөр төлбөрөөс хасагдаж байгаа. Иргэн З.ээс 2 сая төгрөгийг шаардаж байгаа бөгөөд энэ асуудлаар шүүхээр явахад мөнгө, төгрөг гарч байгаа тул өмгөөлөгчийн хөлсөнд уг төлбөрийг шаардаж байгаа. Цагдаагийн байгууллагадд холбогдуулан гомдол гаргаснаар-с хувийн мэдээлэл байхгүй учраас түүний эхнэр З.ээр дамжуулжтэй утсаар холбогдож байсан учраас шаардаж байгаа гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлая, талуудын хооронд буюу аж ахуйн нэгж иргэн хоёрын хооронд амаар хэлцэл байгуулагдаж, тоног төхөөрөмж авахаар тохирсон, аж ахуйн нэгж тодорхой төлбөрийг, иргэн тодорхой хувийг шилжүүлсэн байдаг. Тоног төхөөрөмжийг хамт эзэмшихээр тохирч, хятад улсын иргэн тоног төхөөрөмжийг оруулж ирж чадна гэснээр түүнд 34 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн, төлбөр шилжүүлсэн байдалд маргахгүй байгаа. Тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсанаар ******* дүүргийн цагдаагийн газраас шалгаж, хятад улсын иргэн-г эрэн сурвалжилж байна гэж явсаар дараа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд хэргийг буцааж, 2024 оны ******* сард прокурорын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолыг 2025 оны 9-р сарын 12-нд гардан авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах явцад З.-н асуудал яригдсан, Хятад улсын иргэны асуудал ярихаар ийн асуудал яригддаг буюу нь нэхэмжлэгч Нт тоног төхөөрөмж хотод ирсэн байдлаар мэдээлэл өгч байсан, тэгээд тоног төхөөрөмжөө авья гэхээр нэмэлт төлбөр нэхэж байгаад сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болсон тул цагдаа, шүүхэд хандаж явсаар нь нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэж хохиролд өмгөөллийн зардал, шүүхэд гаргасан зардал багтаж байгаа учраас 2 сая төгрөгийг хариуцагч З.ээс шаардаж байгаа гэв.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-н иргэн 34 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэргээр нэхэмжлэгч иргэн Нтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, ХХК-тай зуурмагны тоног төхөөрөмж худалдах худалдан авах яриа болж, урьдчилгаа 40 сая төгрөгийг төлөх асуудал яригдаж, 6,000,000 төгрөг, 34,000,000 төгрөгөөр төлбөрийг төлсөн. Нтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Нэхэмжлэгч нь аж ахуйн нэгж, иргэн хоёр тоног төхөөрөмж хамтран эзэмшихээр тохирсон гэж тайлбарлаад байгаа боловч хэргийн баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэл гаргах этгээд биш гэж харж байгаа. Нэхэмжлэлийн агуулгад дурдснаар худалдан авахаар тохирсон тоног төхөөрөмж нь иргэн Б.Нт хэрэггүй, өөрийн ажилладаг хуулийн этгээдэд тоног төхөөрөмж авахаар тохиролцсон талаар нэхэмжлэлд дурдсан, ямар аж ахуй нэгжийн талаар дурдсан болох нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна.Иргэний хуулийн 8-р зүйлд зааснаар иргэний эрх зүйн ямар харилцаанд орсон байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх, нотлох баримт тодорхой байхыг шаарддаг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д, 117-р зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Хариуцагч ийн тухайд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй. Шүүхэд хандахад нэхэмжлэгчээс зардал гарсан талааарх баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь тодорхойүй, өмгөөлөгч авах нь сайн дурын асуудал тул хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
4. Нотлох баримтын тухайд
4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Б.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4, 5/, Б.Нийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/, Нийслэлийн чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 10-р сарын 10-ны өдрийн 3813 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх-7-8/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-9-11/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16833 дугаартай шийдвэр /хх-38-39/ зэрэг баримтуудыг гаргасан.
4б. Хариуцагч З.ээс төлөөлөгч томилсон 2025-11-18-ны өдрийн итгэмжлэл /хх-29/, хариуцагч БНАХУ-н иргэн -с төлөөлөгч томилсон 2025-11-18-ны өдрийн итгэмжлэл /хх-30/, 2025-11-18-ны өдрийн нотариатчийн орчуулагч оролцуулсан тухай тэмдэглэл /хх-31/, хариуцагч нарын хариу тайлбар /хх-32-33/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч БНХАУлсын иргэн -д холбогдуулан өөрийн хувьцаа эзэмшдэг ХХК-ний худалдах худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 34,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч З.д холбогдуулан өмгөөллийн зардал болон шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал, хохиролд 2,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...БНХАУ-н иргэн-тэй зуурмагын Тунк тоног төхөөрөмж худалдан авах, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр тохиролцож 34 сая төгрөгийг өөрийн данснаас, 6 сая төгрөгийг компаний данснаас тус тус шилжүүлсэн боловч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй тул худалдан авах гэрээнээс татгалзаж-с төлбөрөө шаардахад 2023 оны ******* сард 1,000,000 төгрөг шилжүүлсэн, өөр төлбөр төлөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нар нэхэмжлэгч иргэн Нтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, ХХК-тай зуурмагны тоног төхөөрөмж худалдах худалдан авах хэлцэл амаар байгуулагдсан, урьдчилгаа 40 сая төгрөг төлөх асуудал яригдаж, 6,000,000 төгрөг, 34,000,000 төгрөгөөр төлбөрийг шилжүүлсэн тул нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэл гаргах этгээд биш, нэхэмжлэлийн агуулгад дурдснаар худалдан авахаар тохирсон тоног төхөөрөмж нь иргэн Б.Нт биш түүний ажилладаг хуулийн этгээдэд авахаар тохиролцсон талаар дурдсан байгаа, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Б.Нийн Хаан банкинд эзэмшдэг дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар 2021 оны 10-р сарын 19-ний өдөр 34,000,000 төгрөгийн зарлага тоот данс руу гарч, гүйлгээний утга хэсэгт тоног төхөөрөмж гэж бичигдсэн байна /хх-6/.
4б. ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3813 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд ...иргэн Г.Нийн өгсөн ....би өөрий танил найз болох Өвөрмонгол үндэстэн -д түүний эзэмшлийн тоот хаан банкнс данс руу зуурмагны үйлдвэр болох туунк гэх 2 барилгын үйлдвэрийг авах зорилгоор 34 сая төгрөг шилжүүлсэн, ...гэх мэдүүлэг, иргэн Рэн чингийн депозит дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дурдсан /хх-7-8/.
4в. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16833 дугаар шийдвэрээр “” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ren Yichen, З. нарт холбогдох, худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 6,000,000 төгрөг гаргуулах, өмгөөллийн зардал, гэрээнээс учирсан хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэж, хариуцагч Ren Yichen-с 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч З.ээс 2,000,000 т өгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-38-39/.
5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6. Зохигчийн тайлбараар “Жи Мэнг бо тиан” ХХК нь зуурмагны Туунк тоног төхөөрөмжийг худалдан авахаар хариуцагч Ren Yichen-тэй амаар тохиролцоо хийснээр тус компани худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 6,000,000 төгрөгийг шилжүүлж, нэхэмжлэгч Б.Н өөрийн данснаас 34,000,000 төгрөгийг шилжүүлснээр хариуцагч Ren Yichen нь зуурмагны тоног төхөөрөмжийг ХХК-д нийлүүлэх, тус компани тоног төхөрөөмжийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон болохыг талууд тайлбарласан.
7. Нэхэмжлэгч Б.Н нь дээрх гэрээний үүрэгт өөрийн данснаас хариуцагч Ren Yichen-н Хаан банк дахь тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 34,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож, төлбөр шилжүүлсэн тоот данс нь хариуцагч Ren Yichen-н данс болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд төлбөр шилжүүлсэн хүлээн авсан үйл баримтад маргаагүй.
8. Дээрх гэрээнд оролцогч тал болох “Жи Мэнг бо тиан” ХХК, хариуцагч Ren Yichen нарын хооронд зуурмагны Туунк тоног төхөөрөмжийг худалдах-худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан гэрээний харилцаа үүссэн, тухайн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул хариуцагч Ren Yichen нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч “Жи Мэнг бо тиан” ХХК-нд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
9. Харин нэхэмжлэгч иргэн Б.Нтэй хариуцагч нар иргэний эрх зүйн харилцаанд оролцсон эсэх нь нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний төлбөрт өөрийн данснаас шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй эсэхэд талууд маргасан.
10. Хариуцагч Ren Yichen нь нийлүүлэх тоног төхөөрөмжөө нийлүүлээгүй, холбогдох боломжгүй болсон шалтгаан нөхцөлийн улмаас нэхэмжлэгч Б.Н цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3813 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэснээр худалдан авагч “” ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ren Yichen-д холбогдуулан гаргасныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16833 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна.
11. Харин нэхэмжлэгч Б.Н нь дээрх худалдах-худалдан авах гэрээнээс ХХК татгалзсанаар өөрийн данснаас шилжүүлсэн төлбөрийг хариуцагч Ren Yichen-с буцаан шаардаж байх боловч нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ren Yichen нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
12. Түүнчлэн, хариуцагч Ren Yichen нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Нээс 34,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон боловч энэхүү төлбөрийг ХХК-ний худалдан авах тоног төхөөрөмжийн гэрээний төлбөрт шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан байх тул ХХК-ний гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээгээр төлсөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй бөгөөд тэрээр тухайн гэрээний оролцогч биш тул нэхэмжлэгчид тухайн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцагч Ren Yichen хүлээхгүй.
13. Иймд хариуцагч Ren Yichen-с 34,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Хариуцагч З.ээс өмгөөллийн зардал болон шүүхэд хандахад гарсан зардал, хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
14а. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагч З.ээр дамжуулж хариуцагч-тэй холбогдож байсан, хариуцагч нь нэхэмжлэгч Нт тоног төхөөрөмж хотод ирсэн байдлаар мэдээлэл өгч байсан, тоног төхөөрөмжөө авья гэхээр нэмэлт төлбөр нэхэж байгаад сүүлдээ утас нь холбогдох боломжгүй болснаар цагдаа, шүүхэд хандсанаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэж тодорхойлсон.
14б. Хариуцагч З. тухайн харилцаанд оролцоогүй, шүүхэд хандснаар нэхэмжлэгчээс зардал гарсан талааарх баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь тодорхойүй, өмгөөлөгч авах нь сайн дурын асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус зохицуулсан.
16. Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Жи Мэнг бо тиан” ХХК, хариуцагч Ren Yichen нарын хооронд зуурмагны Туунк тоног төхөөрөмжийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тул хариуцагч З.ээс нь дээрх гэрээний оролцогч биш байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, гэрээнээс татгалзснаар учирсан хохирол гэж шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй.
17. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч оролцсон ба хариуцагч З. нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн зөрчсөн, нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийн хохирол бодитоор учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч уг шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.
18. Иймд З.ээс гэрээнээс татгалзснаар учирсан хохирголд 2,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбарын үндэслэлд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зохицуулсан нь нэхэмжлэгч нь эрх зүйн чадамжтай иргэн бөгөөд түүнийг өөр этгээд төлөөлж нэхэмжлэл гаргасан боловч төлөөлөгчийн бүрэн эрхээ баталсан баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй бол нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл болно.
Харин нэхэмжлэгч Б.Н нь өөрийн данснаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах, уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар цагдаа болон шүүхийн байгууллагад хандснаар зардал гарч хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсноор шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбар нь үндэслэлгүй байна.
20. Дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Б.Н нь ХХК, хариуцагч Ren Yichen нарын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний оролцогч биш байх тул уг гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээгээр төлсөн төлбөрийг хариуцагч Ren Yichen-с шаардах эрхгүй байх бөгөөд хариуцгч З. нь дээрх гэрээний оролцогч биш байх бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн болох нь, нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч БНХАУлсын иргэн Ren Yichen, хариуцагч Монгол Улсын иргэн Хаад боржигон овогт Зундуй-н нараас 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хонгоржав овогт -н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч,й хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ