| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/11537/И |
| Дугаар | 191/ШШ2025/11421 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/11421
2025 12 09 191/ШШ2025/11421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ******* дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоотод түр оршин суух, Халиун овогт *******-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ******* дүүрэг, хороо, байрны тоотод түр оршин суух, Боржигон овогт -д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би той 23 жил хамт амьдраад 2009 онд хүү төрсөн, бид одоо тусдаа амьдраад 3 жил болж байна. Хүү бид хоёр хамт амьдардаг, одоо 11-р ангид сурдаг. Би өөрөө цайны газар ажилладаг. Бид тусдаа амьдрсан хугацаанд нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх нь ховор байсан, саяхан хүү 11 сард эх нялхаст хагалгаанд ороод өчигдөр эмнэлгээс гарсан боловч хүүхдээ эргэж тойрч нэг ч ирээгүйд нь маш их гомдолтой байна. Би хүүхэд эмнэлэгт хэвтсэн хагалгаанд орсон талаар нь хэлсэн. Одоо оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамт амьдраад 23 жил болсон. Тухайн үед энэ хүн хүү, охин хоёр байсан боловч бид хамт амьдарч байх хугацаанд 2009 онд миний хүү төрсөн. Би амьдралын төлөө зүтгэж явсан, байнга машин угааж таксинд явж хэдэн төгрөг олоод энэ хүний хоёр хүүхдийг өөрийн хүүхэд шиг тэжээн тэтгэж өсгөж ирсэн, хүү над руу залгаад ийм тийм мөнгө хэрэгтэй гэхэд нь бүгдийг нь өгөөд явдаг байсан. Сая эмнэлэгт хэвтсэн талаар хэлсэн үед архи уусан байгаад сайн ойлгоогүй, урьд нь эмнэлэгт хэвтэхэд би хоол цайг нь зөөдөг байсан. Энэ хүн намайг буруутгаж байгаа шалтгаан бол намайг гудамжинд гаргаад архинд орсон байсан бол намайг хэзээ ч ойртуулахгүй, холбоо ч барихгүй байх байсан. Би түрээсийн машин авч, түрээсийн байранд амьдардаг. Би бүр гайхаад л байна, би хүүгийнхээ нэхсэн болгоныг өгдөг, уурласан ч байсан зохицуулаад хүүдээ мөнгө төгрөг өгдөг, өдөрт хоолны мөнгө гээд өдөр бүр 5000, 10,000 төгрөг өгдөг, ойрын 1 сарын хугцаанд хүү надтай утсаар яриагүй тул би ч залгаагүй. Би энэ хүнтэй хамт амьдрах хугацаанд их юм үзсэн, хүүхдийнхээ тэтгэлэг төлнө гэв.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс М.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, М. эрүүл өсөн бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-4/, М. 11-р ангид суралцдаг тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургуулийн тодорхойлолт /хх-5/, ******* дүүргийн ******* хорооны засаг даргын , М. нар бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй тухай тодорхойлолт /хх-6-7/, ******* дүүргийн ******* хорооны засаг даргын М., нар ******* байрны ******* тоотод түр оршин суудаг тухай тодорхойлолт /хх-8-9/ зэрэг баримтыг гаргасан.
3б. Хариуцагчаас хариу тайлбар /хх-16-17/ гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, хүү М.-г 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Боржигон овогт /РД-НА/-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх /РД-ШЖ/-д даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэхээр хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч , хариуцагч нарт үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгч -н гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохтухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч -с улсын тэмдэгтийн хураамжид 62,508 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ