2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10164

 

 

 

 

2025 о 11 19 03ө

Дугаар 191/ШШ2025/10164

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

Нэхэмжлэгч: *******,*******,********************* байранд байрлах, Нийслэлийн ерөнхий боловсролын *** *** сургууль БСБ /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,, тоот хаягт оршин суух,,/рд:/,

Хариуцагч:*******,*******,, тоот хаягт оршин суух,,/рд:/-д холбогдох

29,008,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Нэхэмжлэгч нь суралцагч А. эцэг, эх Э.а, Р. нартай 2021 оны 10 сарын 18-ны өдөр дугаар сургалтын гэрээ /бага анги/-г байгуулсан. Дээрх сургалтын гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 12,000,000 төгрөг, 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 14,000,000 төгрөг тус тус төлөөгүй үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 8,500 төгрөг болсон болно. Иймд хариуцагчаас 29,008,500 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Э.а, Р. нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн ерөнхий боловсролын *** *** *** БСБ-ын нэхэмжлэлтэй, 29,008,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ. 

 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *** *** сургууль БСБ хариуцагч Э.а, Р. нарт холбогдуулан сургалтын төлбөрт 29,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд 8,500 төгрөг, нийт 29,008,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, нийт 29,008,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Э.а, Р. нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.а, Р. нар 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 5,801,700 төгрөг, нийт 29,008,500 /хорин есөн сая найман мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *** *** сургууль БСБ-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,993 төгрөгөөс 151,496 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *** *** сургууль БСБ-д буцаан олгож, үлдэх 151,497 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 151,497 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ