| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10472/И |
| Дугаар | 191/ШШ2025/10163 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10163
| 2025 о 11 с 19 | Дугаар 191/ШШ2025/10163 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,******* байранд байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,, тоотод оршин суух, /рд:/-д холбогдох,
25,657,977 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч нь *******тай 2025 оны3 сарын өдөр *** дугаартай зээлийн гэрээг байгуулан 30,000,000 жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориуааар олгосон.
Банк нь 2025 оны3 сарын 11-ний өдөр зээлдэгч Ц. дахь тоот дансанд 30,000,00 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч нь үндсэн зээлд 4,863,741.00 төгрөг, зээлийн хүүнд 1,577,368.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,447.41 төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны8 сарын 12-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног:57, Зээлийн үлдэгдэл:25,136,259.00, хүү: 519,088.37, Нэмэгдүүлсэн хүү: 2,629.73, Төлбөрийн нийт үлдэгдэл: 25,657,977.10 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул Ц. зээлийн гэрээний үүрэгт 2025.10.08-ны байдлаар нийт 25,657,977 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... *** ХК-ийн гаргасан 25,657,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны1 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны2 сарын 28-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны3 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны4 сарын 30-ны өдрийн дотор 4,307,977 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлд 25,136,259 төгрөг, хүүд 519,088.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,629.73 төгрөг, нийт 25,657,977 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны1 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны2 сарын 28-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны3 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны4 сарын 30-ны өдрийн дотор 4,307,977 төгрөг, нийт 25,657,977 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны1 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны2 сарын 28-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны3 сарын 30-ны өдрийн дотор 4,270,000 төгрөг, 2026 оны4 сарын 30-ны өдрийн дотор 4,307,977 төгрөг, нийт 25,657,977 /хорин таван сая зургаан зуун тавин долоон мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг нэхэмжлэгч ХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,240 төгрөгөөс 143,120 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ХК-д буцаан олгож, үлдэх 143,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ