| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00013/И |
| Дугаар | 137/ШШ2026/00028 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2026/00028
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.М-т холбогдох зээлийн 4,650,002.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг.. төвд байрлах, Г банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД:.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3Г1915109738 тоот зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийн зээлийг Э.М (..) нь 2018 оны 04 сарын 02-ны өдөр Г банктай зээлийг жилийн 22,8% хүүтэй 48 сарын хугацаатай, 2018 оны 08 сарын 07-ны өдөр ЗГ1915109738-1 тоот зээлийн гэрээ байгуулж 1,300,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8% хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, 2018 оны 11 сарын 07-ний өдөр ЗГ1915109738-2 тоот зээлийн гэрээ байгуулж 2,200,000 төгрөгийн зээлийг 14,4% хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, 2022 оны 03 сарын 25-ний өдөр ЗГ1915109738-4 тоот зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2023 оны 12 сарын 08-ний өдөр ЗГ1915109738-5 тоот зээлийн гэрээ байгуулаж 14,000,000 төгрөгийн зээлийг 12% хувийн хүүтэй 30 (Гуч) сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Э.М нь ЗГ1915109738 тоот зээлийн гэрээний хавсралт-1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 94 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 4,650,002.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Э-ы М /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э-ы М нь Г банкнаас зээл авсан нь үнэн. Ажлаасаа гараад орлогогүй байсан болохоор зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,650,002.01 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Э.М-т холбогдуулан зээлийн 4,650,002.01 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь зээлийн 4,650,002.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Замын-Үүд салбар нэхэмжлэлтэй хариуцагч Э.М-т холбогдох зээлийн 4,650,002.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 44,675 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 44,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б