| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00020/И |
| Дугаар | 137/ШШ2026/00027 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2026/00027
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 5,757,026.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ..-р хороо, .. давхарт байрлах, Т ББСБ ХХК /ХХД: .., РД:.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Б.Д нь 2025 оны 02 сарын 26-ны өдөр ЗГ2025022655040 тоот зээлийн гэрээний дагуу Iphone-16 Pro 128GB маркийн гар уттас чихэвчийг 5,088,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээл 4,802,220.56 төгрөг, үндсэн хүү 924,873.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,931.54 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 5,757,026.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Ш овогт Б-ы Д /РД: .., утас:../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б-ы Д нь Т ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 5,757,026.07 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 5,757,026.07 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 5,757,026.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 5,757,026.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,062.41 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 53,531.2 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 53,531.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Д нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б