Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00324

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00324

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************* баг хаягаар оршин суудаг С овогт Ө.Мс ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ө.М нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ө овогтой М миний бие Улаанбаатар хот дахь ********* төгсөөд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт *********аар 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Миний бие өндөр насны тэтгэвэрт орох болсон тул Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан 4 жилийн хугацааг тухайн үед ажиллаж байсан Завхан нэгдсэн эмнэлгийн даргын ажилд орсон, гарсан тушаалын архивын лавлагааг үндэслэн тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.М нь 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт *********аар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С овогт Ө.М нь 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт *********аар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-С овогт Ө.Мын ************* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-2001012383 дугаартай, С овогт Ө.М /***********/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 7 жил, 5 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай: ...11. Ө овогтой Мыг 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс *********аар ажиллуулж 380 төгрөгөөр цалинжуулсугай... гэсэн ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Улиастай хотын нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай: ...20. ********* Ө овогтой М дээд сургуульд суралцах болсон тул 08 сарын 10-ны өдрөөс эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

- Ө овогтой М нь 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-***********ь, эрхэлдэг ажил-оюутан... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-Гэрч С.Н: ...Бид 2 багын найзууд. 1 дүгээр ангиас 8 дугаар анги хүртэл хамт сурсан. Би 8 дугаар ангиа 1985 онд төгсөөд Улаанбаатар хотын ******** суралцахаар явсан. Дараа нь Ө.М 10 дугаар ангиа төгсөж ирээд ************ шүдний техникчийн ангид орсон. Бид 2 1989 онд ***********ийг төгссөн. Ө.М ******* төгссөн. Тухайн үеийн тушаал өөр өөр гардаг байсан. Би 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн *********** сувилагчаар ажилд ороход Ө.М нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн *********аар ажиллаж байсан. Тухайн үед ********* 4 хүн ажиллаж байсан. ********* тасагт 14-15 хүн ажиллаж байсан. Тэр үед Нэгдсэн эмнэлгийн даргаар А ажиллаж байсан. Ө.М нь 1993 оны намар хүртэл ажиллаж байсан санагдаж байна. 1993 оноос Улаанбаатар хот руу сургуульд сурахаар явсан. Бид нэг газар ажиллаж байсан учраас түүнтэй өдөр бүр таардаг, уулздаг байсан. Миний мэдэхийн 1989 оны намраас 1993 оны намар хүртэл хамт ажиллаж байснаа санаж байна... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С овогт Ө.М нь 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт *********аар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ө.М ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт Ө.М нь 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт *********аар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН