| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10359/И |
| Дугаар | 191/ШШ2025/09979 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09979
| 2025 о 11 с 17ө | Дугаар 191/ШШ2025/09979 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, гэрч Б.*******, нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие *** онд Худалдааны техник мэргэжлийн дунд сургуульд элсэн орж суралцсан. Би *** оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харьяа 36 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилласан. *** онд 36 дугаар дэлгүүр компани болгож нэрээ өөрчилсөн. Ажиллаж байсан талаарх баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Миний бие тэтгэвэрт гарах болсон тул миний *** оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс *** оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аж үйлдвэрийн 36 дугаар дэлгүүр,******* ХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 2-26-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: П.*******ын хүн амын регистрийн карт буюу маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл маягт,
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал Архивд байхгүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Н. тодорхойлолт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Нэхэмжлэгч П.******* Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн 36-р дэлгүүрт *** оны 07 сарын 01-ний өдрөөс *** оны 02 дугаар сарыг дуустал худалдагчаар,******* ББХК-д *** оны 03 сарын 01-ний өдрөөс *** оны 12 сарыг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, П.*******т Худалдааны Техник мэргэжлийн дунд сургуулиас *** оны 09 сарын 01-ний өдөр олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын******* ББХК ***-*** онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх тодорхойлолт, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн даргын *** оны 07 сарын 10-ны өдрийн *** дугаартай ажилд шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт, *** оны 07 сары 03-ны өдрийн *** дугаартай сургууль төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, П.*******ын хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл маягт дахь ажиллаж байсан талаарх тэмдэглэгээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Б.*******гийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч Б.*******гийн ... *** онд Худалдааны техник мэргэжлийн дунд сургуульд хамт сурч байх үеэсээ эхлэн П.*******ыг таньдаг болсон. Сургуулиа төгсөөд *** оноос эхлэн худалдаа үйлдвэрлэлийн харьяа 36 дугаар дэлгүүрт хамт ажилласан. 36 дугаар дэлгүүрт л ажиллаж байсан бөгөөд компани болж нэр нь өөрчлөгдсөн, хамт ажиллаж байсан нь үнэн...гэх мэдүүлэг нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн даргын *** оны 07 сарын 10-ны өдрийн 154 дугаартай ажилд шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт, *** оны 07 сары 03-ны өдрийн 147 дугаартай сургууль төгсгөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралтаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч П.*******ын Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн 36-р дэлгүүрт *** оны 07 сарын 01-ний өдрөөс *** оны 02 дугаар сарыг дуустал худалдагчаар,******* ББХК-д *** оны 03 сарын 01-ний өдрөөс *** оны 12 сарыг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ын Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн 36-р дэлгүүрт *** оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал худалдагчаар,******* ББХК-д *** оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарыг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ