| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00348/И |
| Дугаар | 141/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00325
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00325 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар **************** баг хаягаар оршин суудаг З овогт М.Г ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие М.Гэ нь 1965 онд төрсөн, одоо Завхан аймгийн ********* сумын ************ багт мал маллан амьдарч байна. Би 1988 онд ********* сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд уурын зуухны машинистаар ажилд томилогдон 1992 оны 07 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд манай байгууллага 1990 онд *************ийн харьяанд очиж би ажилтай хамт тус байгууллагад шилжин ажилласан. Аймгийн архиваас ажиллаж байсан талаараа лавлагаа авахад зарим тушаал цалин гарч ирэхгүй байна. Иймд намайг 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ********* сумын ************** машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл *************** үйлдвэрийн ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ************* УҮГ-ын ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Гэ нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын ************** машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл *************** үйлдвэрийн ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ********************** ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч З овогт М.Г нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын ************** машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл *************** үйлдвэрийн ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ************* УҮГ-ын ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-З овогт М.Г ************ дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Завхан аймгийн ************** сумын ************ багийн засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/493 дугаартай: Д овогтой Э /**************/ ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/1071 дугаартай: ...1990-1992 онд ********* сумын Эрчим хүчний салбарт ажиллаж байсан М.Г цалингийн тодорхойлолтыг олгов.
| Он Сар | 1990 | 1991 | 1992 |
| 1 сар | байхгүй | 642,36 | байхгүй |
| 2 сар | байхгүй | 788,48 | байхгүй |
| 3 сар | байхгүй | 1132,33 | байхгүй |
| 4 сар | байхгүй | 950,36 | 1415,73 |
| 5 сар | байхгүй | 932,64 | 1000,0 |
| 6 сар | 406,20 | 925,60 | 1015,90 |
| 7 сар | 481,50 | байхгүй | байхгүй |
| 8 сар | 325,0 | байхгүй | байхгүй |
| 9 сар | байхгүй | 663,52 | байхгүй |
| 10 сар | байхгүй | 1082,0 | байхгүй |
| 11 сар | байхгүй | байхгүй | байхгүй |
| 12 сар | 744,10 | байхгүй | байхгүй |
Жич: 1990-1992 оны Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаалд ********* сумын Эрчим хүчний салбарт томилсон, чөлөөлсөн тухай тушаал олдохгүй, 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 сар хүртэл ********* сумын НАААҮ-ний төвийн даргын тушаал цалингийн цэс архивд шилжигдэн ирээгүй байна.
ЗАТАФ№ 116 Хн № цалингийн цэс... гэсэн лавлагаа,
-М.Г 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ********* сумын НАААҮ-ний төвөөс нээж олгосон: ...1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ********* сумын НАААҮ-ний төвд уурын зуухны машинистаар томилон ажиллуулав, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр БНМАУ-ын СНЗ-ийн 1990 оны 142-р тогтоолын дагуу НАААҮ-ний төвийн машинистын ажлаас чөлөөлж, сумын ЭХҮ-ийн мэдэлд шилжүүлэв, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ...шилжиж ирсэн тул дулаацуулгын зуухны машинистаар ажиллуулав, 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс дулаацуулгын зуухны ажиллагаа хаагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Түлш Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа ****** аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай: ...Мэргэжлийн шалгалт авахаар томилогдсон комиссын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: НЭГ. Сум ТАА-н нам даралтын, усан халаалтын зуухны слесарь, машинист, зөөврийн дизель станцын дизельчин засварчнаар мэргэжил, мэргэжлийн зэрэг олгосон жагсаалтыг сумдын нэрээр хавсралтаар баталсугай.
Хавсралт. ********* сумын эрчим хүч дулааны ажилчдаас шалгалт авсан жагсаалт. Жагсаалтын 3 дугаарт. М.Г, мэргэжил-слесарь, мэргэжлийн зэрэг-2... гэсэн мэргэжил, мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хуулбар,
-Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа ********* аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай: ...Цалин нэмэгдлийн тухай, Эрчим хүчний сайдын 1991 оны 07-р тушаал ЭХНҮ-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: 2. Сумдын эрчим хүчний салбарын ажилчин, албан хаагчдын сарын цалин, нэмэгдлийг 2-р хавсралтаар...
2 дугаар хавсралт. ********* сумын ЭХ-ний салбарын ажилчин албан хаагчдын сарын цалингийн жишиг, зэргийн цалин, удаан жилийн нэмэгдэл, жагсаалтын 11 дүгээрт. М.Гэ, зуух слесарь, 2, 4,64... гэсэн цалин, нэмэгдэл тогтоох тухай тушаалын хуулбар, хавсралтын хуулбар,
-Улсын бүртгэлийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 25090002004669 дугаартай: ************* УҮГ нь ********* регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдэж, 1996 онд шинэчлэн бүртгэгдэж байсан байна гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,
- М.Г нь 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-********* сумын НААҮ төв, эрхэлдэг ажил-машинист... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-М.Г нь 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Эрчим хүч, эрхэлдэг ажил-слесарль... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-Гэрч Г.Б: ...Намайг 1990 онд цэргээс ирэхэд сумын ахуй үйлчилгээнд гачегариар ажиллаж байсан. Бид нэг сумын хүн, манай сум цөөхөн хүн амтай учраас бид бие биенийгээ танина. 1992 он хүртэл ажилласан. 1992 онд хөдөө гарч мал малласан. Манай хоёрын зуслан нэг газарт байдаг... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Г.С: ...М.Г ээж, аавыг таньдаг байсан. Манай нутгийн хүн учраас танина. Завхан аймгийн ********* сумын ахуй үйлчилгээний уурын зууханд машинистаар ажиллаж байсан. 1989 оноос 1990 онд ажиллаж байсныг сайн мэдэж байна. Миний бие тухайн үед бага эмчээр ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З овогт М.Г нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын ************** машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл *************** үйлдвэрийн ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ************* УҮГ-ын ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Г ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З овогт М.Г нь 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын ************** машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл *************** үйлдвэрийн ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ************* УҮГ-ын ********* сумын салбарт дулаацуулгын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН