| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10012/И |
| Дугаар | 191/ШШ2025/09978 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09978
| 2025 о 11 с 17ө | Дугаар 191/ШШ2025/09978 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, 14 дугаар хороо,*******,******* тоот хаягт оршин суух, Харчин овогт*******-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, гэрч Р.***, М.*******, нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*** онд сувилагчийн сургууль төгсөөд******* аймгийн суманд *** оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс *** он хүртэл эмнэлэгт ээлжийн сувилагчаар тасралтгүй ажилласан. *** оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс **** оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилд томилогдсон талаарх бичиг баримтууд олдохгүй байгаа. Тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил дутсан учраас ажилласан жилээ бүрэн гүйцэт тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд *** оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс *** оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд******* аймгийн Жаргалан сумын эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 2-13-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Жаргалан сумын эмнэлгийн 1989-1994 оны эрхлэгчийн тушаалууд, Б.*******ын хүн амын регистрийн карт буюу маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл маягт,
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал Архивд байхгүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Б. тодорхойлолт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Нэхэмжлэгч Б.************** аймгийн Жаргалан сумын эмнэлэгт *** оны 10 дугаар сараас *** оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар,******* аймаг, Жаргалан сумын засаг даргын тамгын газрын *** оны 11 сарын 15-ны өдрийн дугаартай Б.*******ын цалингийн лавлагаа, Жаргалан сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн сануулга өгөх тухай тушаал, Жаргалан сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн *** оны 06 сарын 26-ны өдрийн №6 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1991 оны 06 сарын 01-ний өдрийн №8 дугаартай эмч ажиллуулах тухай тушаал, *** оны 09 сарын 20-ны өдрийн дугаартай ажилд түр томилох тухай тушаал, Жаргалан сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн №21 дугаартай комисс томилох тухай тушаал, дугаартай 7 сарын цалинг олгох тухай тушаал, *** оны 10 сарын 01-ний өдрийн №22 дугаартай эмч ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, 1994 оны 10 сарын 11 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, Б.Нямбарын хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл маягт дахь ажиллаж байсан талаарх тэмдэглэгээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан М.*******, Р.*** нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч М.*******гийн ... Говь-Алтай аймгийн сумын эмнэлэгт намайг их эмчээр сургуулиа төгсөөд ирэхэд Б.******* нь 1990 онд сувилагчаар ажиллаж байсан. 1990 оноос хойш эмнэлгээс Б.*******ыг гартал хамт ажиллаж байсан, миний бие салбарын эрхлэгчээр ажиллаж байсан, хамт ажиллаж байсан нь үнэн...гэх мэдүүлэг, гэрч Р. ...Б.******* нь******* аймгийн сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. 1989 оноос 2001 он хүртэл хамт ажилласан. Би сумын эмнэлэг ахлах сувилагчаар ажилладаг байсан, хамт ажиллаж байсан нь үнэн, салбарын эрхлэгчээр М.******* ажиллаж байсан гэх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан Жаргалан сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1991 оны 09 сарын 20-ны өдрийн дугаартай ажилд түр томилох тухай тушаал, дугаартай 7 сарын цалинг олгох тухай тушаал зэргээр тогтоогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.*******ын******* аймгийн Жаргалан сумын эмнэлэгт *** оны 10 дугаар сараас *** оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын******* аймгийн Жаргалан сумын эмнэлэгт *** оны 10 дугаар сараас *** оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ