| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10553/И |
| Дугаар | 191/ШШ2025/11420 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/11420
2025 ******* 09 191/ШШ2025/11420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, Дайдаа овогт -н нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамжны ******* тоотод оршин суух, Монгол овогт *******-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М /ӨҮ- ӨҮ-/,
Хариуцагч ,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б /ӨҮ- /,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр бид зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд заасны дагуу хариуцагч нь 15,000,000 төгрөгийг авч, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сар 6 хоног хугацаатайгаар олгосон боловч заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй, өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 282.1, 288.1, 290.1 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч нь авсан зээлийг гэрээний дагуу хугацаанд нь эргэн төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн өр, алданги, нэмэлт нөхцөлийг төлөх ёстой тул үндсэн зээлд 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, алдангид 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөг гаргуулах гэжээ /хх-1-2/.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт шинжлэн судалснаар хариуцагч нь үндсэн зээлд 3 сая төгрөг төлсөн баримт тогтоогдож байна, үлдэгдэл зээлээс 2 сарын хүү тооцож 1,500,000 төгрөг, үүнээс алданги тооцоход 6,600,000 төгрөг, нийт 19,800,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Талуудын байгуулсан гэрээ, хариуцагчаас мөнгө төлж байсан баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Зээлийн гэрээгээр тогтсон хугацаанд тохирсон хүүг төлөх үүрэгтэй тул Иргэний хуульд зааснаар анз төлөхөөр тохирсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэхдээ хариуцагч 19,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан хамтарч ажилласан гэх байдал талуудын байгуулсан зээлийн гэрээгээр үгүйсгэгдэж байгаа тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа гэв.
3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ОХУлсаас 200 ширхэг вагон оруулж ирэхээр ярилцаад тохирсон байтал ОХУлс, Украйн улстай дайнтай байсан тул Монгол улсын банкууд зээл олгох зөвшөөрөл өгөөгүй учраас 2017 оноос хойш таних нь манай гэрийн хажуу талын дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан тул 2022 онд манай нөхөр бид хоёр той уулзаж, 200 вагон оруулж ирэхээр болсон талаараа хөрөнгө оруулах шаардлагатай байгаа талаараа хэлж ярьж байса. Гэтэл нь хөрөнгө оруулж, мөнгө олж өгье, харин манай компаний ашгаас 1 хувийн ашиг хүртэхээр болж бид тохиролцож, би компаний нэрээр тушаал гаргаж байсан. нь өөрийн таньдаг нотариатч дээр очно гээд дуудахад нь нотариат ч дээр очиж зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Тухайн үед ажил эхэлсний дараа ашгийн хувь өгөхөөр тохирсон байсан тул зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, үүний дараа миний данс руу 15 сая төгрөгийг 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн, манай компаний гүйцэтгэх захирал Төгс бид хоёрт Оросын тал Монгол улсад явах вагоны дугаараа авчих гэсэн тул эхний 200 вагоны дугаар авсан байсан боловч дайнтай байгаа шалтгаан нөхцлийн улмаас ажил удааширч байсан, тухайн үед 150 тэрбум төгрөгийн хөрөнгө босгох шаардлагатай байсан, гэрээ байгуулах, хөрөнгө оруулагч нартай уулзаж ярилцах бүрт бидний бизнесийн нууц задарч байсан тул ажил удааширч байгаа талаараа т хэлж, би өөрийн боломжоороо мөнгө шилжүүлж, т хийж байгаа ажлын талаарх зургаа дарж явуулдаг байсан. Гэтэл нь бидний ажлын талаарх мэдээ мэдээллийг цааш нь тарааж шалгалт хийгээд явдаг байдал нь эргээд бидэнд мэдэгдэж мэдээлэл нь ирдэг байсан.
Бид т боломжоороо мөнгө шилжүүлж байсан, 2,250,000 төгрөгийг шилжүүлсэн, манай нөхөр 80 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай боловч оюун санаа зүгээр хэвийн тул бид шууд оросын талтай харилцаж байсан, хөрөнгө оруулалтыг хувь компанитай хийхээр тохиролцох бодолтой байсан боловч бизнесийн нууцлал алдагдаж эхэлсэн, Монгол улсын банкууд европ эзэнтэй тул дайныг дэмжихгүй гэдэг байдлаар хандаж зээлийн асуудал шийдэгдэхгүй байсан, нь бидний бүх ажилд оролцох байдлаар хандаж байсан, Зам тээврийн сайд солигдсон зэрэг шалтгаан нөхцлийн улмаас манай компанид олгосон байсан 200 ширхэг вагоны дугааарыг хүчингүй болгосон боловч бид дахин материалаа бүрдүүлж хөөцөлдсөнөөр 200 вагоны дугаарыг дахин олгосон байгаа.
нь миний талаар зээл аваад мөнгөө төлөөгүй гэдэг байдлаар дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүст ярьж хэлснээр нэр төрд минь халддаг болсон. Мөн нь танил талаараа дамжуулан ажилд оруулж өг, хүүхдийг тэр сургуульд оруулж өг гэдэг байдлаар сэтгэл зүйн дарамтууд их гаргадаг байсан боловч саяхан 7 хоногийн өмнө намайг хэл амаар доромжилсон. Өнгөрсөн 7 хоногт Оросын талын хүмүүс ирж уулзаад явсан, хөрөнгө оруулж хамтарч ажиллах л санал тавьсан байгаа, хөрөнгө оруулалт жигдээрээд ирэхэд т мөнгийг нь буцаан төлнө л гэж байгаа, 6,750,000 төгрөгийг боломжоороо төлсөн, үлдэгдэл 8,250,000 төгрөгийг төлье гэж байгаа. Би өөрөө Монгол банкинд 37 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан, орон нутгийн хэмжээнд миний шавь нар ажилладаг, банкны салбарт 41 дэх жилдээ ажиллаад, уран бүтээлээ туурвиж яваа. Гэтэл нь дуртй үедээ залгаж ярьдаг, манайхаар орж гардаг намайг тоглолтой байхад залгахад нь утасны спикер дээр тавиад ярихад л цагдаагаас дуудаж байгаа талаар мэдэгдэж байсан. Миний аав төмөр замд машинистаар ажиллаж байсан хүн, гэтэл энэ бүх байдлаар олон нийтийн сүлжээнд тавина гэж сэтгэл зүйгээр дарамталж, аавын минь нэр хүндэд халдаж байгаа байдлыг зөвшөөрөөгүй тул би өмгөөлөгчид хандсан байгаа.
таньдаг нотариатч дээрээ өөрөө намайг дагуулж очиж гэрээ байгуулсан, өөрөө надад мөнгө шилжүүлэхдээ ашиг авч хамтарч ажиллана, танай компанид ажилд орж ашиг олох зорилготой талаараа хэлж ярьж байсан, бид ыг ятгаагүй, иймэрхүү ажил эхэлж байгаа талаараа л ярьсан, нь өөрөө сонирхож ирснээр ийм асуудал үүссэн, бидний утасгы дугаарыг өөр бусдад өгч, танихгүй дугаараас залгаж дарамт шахалт учруулж байгаа гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэч нь 2022 оны 01-р сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа буюу 8,250,000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Хариуцагч д анхнаасаа зээлийн гэрээ байгуулах сонирхол байгаагүй, хөрөнгө оруулж хамтарч ажиллах сонирхол байсан талаараа тайлбарлаж байгаа, ашиг 1 хувийг нэхэмжлэгч авахаар тохиролцож гэрээ бичгээр байгуулаагүй боловч компаний зүгээс тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцсон бол олон зүйлийг асууж тодруулахаар байлаа. Талууд амаар хамтран ажиллах хүсэл сонирхолоо илэрхийлсэн боловч мөнгө шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулсан байдаг.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан байдлын талаарх баримт гаргуулах хүсэлтийг манай тал гаргасан, хариуцагч нь цагдаагийн байгууллагад дуудагдаж очоод мэдүүлэг өгөхдөө хөтөлсөн асуултад хариулж мэдүүлэг өгсөн байгаа, хариуцагчийн яриад байгаа ажил тухайн үед байсан эсэхийг нотлох үүднээс холбогдох баримтыг хэрэгт өгсөн байгаа, хариуцагч нь вагон оруулж ирэхээр хөөцөлдөж байсан талаарх баримтуудаа ч хэрэгт өгсөн. Талууд хөрөнгө оруулж компаний ашгийн 1 хувь авахаар тохиролцсон байдал нь хамтран ажиллах гэрээ гэж үзэхээр байгаа. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлан хийж байгаа тул хүү алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, цуцлагдсан тохиолдолд өгсөн авснаа харилцан буцаах тул хариуцагч нь үлдэгдэл төлбөр 8,250,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хариуцагчийн гаргасан баримтууд байхгүй, төмөр замтай холбоотой вагоны дугаар авсан талаарх баримтууд байхгүй, 1 хувь ашиг хүртээх тушаал байхгүй бол энэ харилцаа үнэхээр зээлийн гэрээ байж гэж үзэхээр байгаа гэдгийг анхаар үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр бол хүү, тооцоолол зөрүүтэй байгаа. Зээлийн хүүд 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа бол хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцож шаардлагаа тодорхойлж оруулж ирээгүй, бодит байдалд нийцэхгүй байдлаар өндөр тоо тавьсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал эцэслэн шийдэгдсэн болох нь тодорхойгүй байгаа. Цагдаагийн байгууллага хэрхэн шийдсэн, ажиллагаа дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байгаа, бидний хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн ойлголттой байгаа гэв.
5. Нотлох баримтын тухайд
5а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, төлөөлөгчөөр Ч.Дийг томилсон итгэмжлэл /хх-4/, Ш.ын иргэний үнэмлэх хуулбар /хх-5/, О.Ө, Ш. нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6, 9/, 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ /хх-7-8/ зэрэг баримтуудыг гаргасан.
5б. Хариуцагчаас хариу тайлбар /хх-20-21/, ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-22-25/, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн 2023-8-22-ны өдрийн 353 дугаартай албан бичиг /хх-35-36/, мөн төвийн ХХК-д хаягласан 2025-01-02-ны өдри йн 1 дугаартай албан бичиг /хх-37-38/, 2023-01-15 тодорхойлолт 1 гэж орчуулагдсан баримт /хх-42-44, 39-41/, 2023-5-01 тодорхойлолт 1 гэж орчуулагдсан баримт /хх-48-49/, орос хэл дээрх бичвэр /хх-45-47/, 2025-4-7 хамтын ажиллагааны санамж бичиг гэж орчуулагдсан баримт /хх-52-53/, орос хэл дээрх бичвэр /хх-50-51/, фото зураг тайлбар /хх-55-56/, нэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхний хуулбар /хх-57/, -н нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-58/, ХХК-ний захиралын 2022-11-4-ний өдрийн 03 дугаартай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-79/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.
5в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Ш.ын 2025-5-26-ны өдөр гаргасан өргөдөл /хх-71/, ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-72-73/, Ш.ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-74-75/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш. нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,500,000 төгрөг, алдангийн төлбөрт 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ ...2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч буцаан төлөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нь Ш.той хамтран ажилахаар тохирсон, ОХУлсаас 200 ширхэг вагон оруулж ирэхээр ярилцаж тохирсон байсан боловч ОХУлс, Украйн улсын дайнтай холбоотой Монгол улсын банкууд зээл олгоогүй тул танил т хийх ажлын талаараа ярьж хэлснээр Ш. нь хөрөнгө оруулалт хийж, манай компаний ашгаас 1 хувийн ашиг хүртэхээр тохиролцсон боловч өөрийн таньдаг нотариатч дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед ажил эхэлсний дараа ашгийн хувь өгөхөөр тохирсон байсан тул зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. нь хөрөнгө оруулж хамтарч ажиллах л санал тавьсан боловч би өөрийн боломжоороо 6,750,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8,250,000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Нэхэмжлэгч Ш., хариуцагч нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг 2 сар, 6 хоногийн хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлийн хүүг сарын 5 хувь байх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна /хх-7/.
4б. О.Ө, Ш. нарын Хаан банкинд хамтран эзэмшдэг 504*******28262 тоот данснаас 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 22:16 цагт 5,000,000 төгрөгийг тоот данс руу гүйлгээний утга “ d zeel” гэх утгаар, мөн өдрийн 22:20 цагт 1,100,000 төгрөгийг тоот данс руу гүйлгээний утга нь “Batbolor s Yanjindulam d zeel 15” гэх утгаар тус тус шилжүүлсэн байна /хх-6/.
Мөн О.Ө, А.П нарын Хаан банкинд хамтран эзэмшдэг тоот данснаас 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 22:17 цагт 5,000,000 төгрөгийг тоот данс руу гүйлгээний утга “Batbolor s Yanjindulam d zeel” гэх утгаар, мөн өдрийн 22:19 цагт 3,900,000 төгрөгийг тоот данс руу гүйлгээний утга “Batbolor s Yanjindulam d zeel 15” гэх утгаар тус тус шилжүүлсэн байна /хх-9/.
4в. Хариуцагч ын Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг тоот данснад 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 5,000,000 төгрөгөөр, 5,000,000 төгрөгөөр, 3,900,000 төгрөгөөр, 1,100,000 төгрөгөөр тус тус орлогын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга хэсэгт “Batbolor s Yanjindulam d zeel” гэж бичигдсэн байна /хх-22/.
4г. ын Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг тоот данснаас 2023 оны 02-р сарын 15-ны өдөр 2,250,000 төгрөгийн зарлагын гүйлгээ Хаан банкны тоот данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт “zeeliin huu. 11 sariin 5 naas 2 sariin 5 hurtelh.s:” гэх утгаар /хх-23/, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мөн тоот данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт 3, 4 sariin zeeliin huu. s” гэх утгаар /хх-24/, 2024 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Хаан банкны 5301820255 тоот данс 1,500,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт “үндсэн зээл төлөв янжидаас:” гэж, мөн дахин 1,500,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт “үндсэн зээл төлөв янжидаас:” гэж /хх-25/ тус тус шилжүүлсэн байна.
4д. Нэхэмжлэгч Ш. нь 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ******* дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөлдөө ..., жаргал нарт 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж 2023 оны 01-р сарын 10-ны өдөр хүүгийн хамт эргүүлж авахаар тохирсон боловч тухайн ажил нь хойшилсон гэх шалтгаанаар 2024-4 сар хүртэл хүүг төлж энэ хугацаанаас хойш одоог хүртэл мөнгө өгөөгүй бөгөөд гэрээгээр халхавчилж залилан мэхэлсэн тул хуулийн дагуу шалгаж өгнө үү гэж дурдсан байна /хх-71/.
4е. Ш. нь 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ..., жаргал нар манай дэлгүүрт орж ирээд ОХУ-аас зээлээр ачааны 50 вагон Монгол улс руу оруулж ирэх гэж байгаа, тэр 50 вагоныг УБТЗ-тай гэрээ хийгээд ачаа тээвэрт 7 жил явуулаад УБТЗ-д өгөх гэрээ хийх гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр вагонуудыг оруулж ирэхийн тулд вагонуудын улсын дугаар авахын тулд 30,000,000 төгрөг хэрэгтэй байна зээлэх боломжтой юу гэж асуугаад би 15,000,000 төгрөг хүнээс 5 хувийн хүүтэй зээлж өгөхөөр болоод зээсэн мөнгөө буцааж 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр гэрээ хийгээд 15,000,000 төгрөгийг зээлсэн. Тэгээд тухайн ажил нь хойшлоод байна гэх шалтгаан хэлээд одоо хүртэл 15,000,000 төгрөг буцааж төлөөгүй байна. Зээлсэн мөнгөнөөс хүүний мөнгө болох 6,000,000 төгрөг буцааж авсан гэжээ /хх-74-75/.
4ё. Хариуцагч цагдаагийн байгууллагад 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...би 2022 онд хувийн компанид хөрөнгө оруулж ажил эхлүүлэхээр мөнгөний хэрэг гараад 2022 оны 11-р сарын 4-ний өдөр танил болох ын ******* дүүрэгт байрлах дэлгүүр дээр нь очоод ямар шалтгаанаас мөнгө зээлэх гэж байгаа талаараа хэлээд 15,000,000 төгрөгийг оос зээлхээр болоод нотариатын газар ороод зээлийн гэрээ хийгээд 15,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот дугаарын данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн төлөвлөсөн ажил эхлээд хөрөнгө оруулалт орж ирэхээр ын мөнгийг хуваагаад төлөхөөр тохирсон боловч Зам тээвэр хөгжлийн яамны сайдын тушаалаар өмнө бүрдүүлсэн материалыг хүчингүй болгож шинээр бүрдүүлэхээр болж төлөвлөсөн ажил цагтаа бүтэхгүй тодорхой шалтгааны улмаас хойшилсон тул зээлсэн бүх мөнгийг буцааж өгч чадаагүй. 2023 оны 02-р сарын 15-ныөдөр 2,250,000 төгрөг, 2023 оны 4-р сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны *******-р сарын *******-ны өдөр 000.000 төгрөг тус тус ын эзэмшдэг Хаан банкны тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Би болон манай нөхөр Төгсжаргал бид хоёр өдөр бүр холбогдож ажлын талаар бүх зүйлээ ярьж хэлдэг. Би зээлсэн мөнгөө буцааж өгөхөө удаа дараа илэрхийлсэн. Би т нийт 6,750,000 төгрөг шилжүүлсэн, үндсэн 15,000,000 төгрөгнөөс хасагдах талаар сайн мэдэхгүй байна гэжээ /хх-72-73/.
4ж. “” ХХК-ний захиралын 2022 оны 11-р сарын 4-ний өдрийн 03 дугаартай тушаалд ...тус компанийн хэрэгжүүлж буй төмөр замын ачаа тээвэрлэлтийн төсөлөөс орох цэвэр ашгийн 1%-г Монгол Улсын иргэн Дайдаа овгийн Шагдарсүрэнгийн -т 2022 оны 11-р сарын 5-ны өдрөөс эхлэн эзэмшүүлсүгэй, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг гүйцэтгэх захирал -д даалгасугай гэжээ /хх-79/.
4з. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн 2023-8-22-ны өдрийн 353 дугаартай албан бичигт ХХК-д гэж хаягласан, тус компаний албан бичгийг үндэслэн хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалт стандартын дагуу ачааны 200 хагас вагонд урьдчилан бүртгэлийн дугаар олгож байна гэж /хх-35/, мөн нэгдсэн төвийн 2025-01-02-ны өдрийн 1 дугаартай албан бичиг Ла Маккина Плаза ХХК-д гэж хаягласан, ...ОХУ-ын Оренбург хот дахь компанит ай байгуулсан 2024-10-01-ний өдрийн 01 тоот гэрээний хавсралт, худалдах худалдан авах гэрээ, албан бичиг зэргийг үндэслэн 4 сарын хугацаатай 200 хагас вагонд дугаарыг урьдчилан олгосон талаар дурдсан байна /хх-37/.
4и. Орос хэлнээс орчуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт1 дугаартай бичвэрт ХХК худалдан авагчаар оролцсон, төлөөлөгч ерөнхий захирал К.Янжиндулам, гүйцэтгэх захирал гэж, 200 ширхэг буулгах тагтай *******-9853 загварын ачааны хагас вагон худалдан авах, төлбөрийг нэхэмжлэл гаргаж өгснөө хойш ажлын 3 хоногт төлөх талаар тусгагдсан /хх-42-43/,
орос хэлнээс орчуулагдсан 2023 оны 5-р сарын 01-ний өдрийн тодорхойлолт 1 дугаартай бичвэрт la macchina plaza- худалдан авагчийг төлөөлөн ерөнхий захирал , гүйцэтгэх захирал гэж, 200 ширхэг буулгах тагтай *******-9853 загварын ачааны хагас вагон худалдан авах, төлбөрийг нэхэмжлэх гаргаж өгснөөс хойш ажлын 3 хоног байна гэж /хх-48/,
орос хэлнээс орчуулагдсан 2025 оны 4-р сарын 7-ны өдрийн ба ХХК-ний хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт хариуцагч нь ХХК-г төлөөлөн оролцсон талаар дурдсан байна /хх-52-53/.
5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6. Зохигч талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр бүртгэлийн 4328 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сар 6 хоногийн хугацаатай хариуцагчид зээлдүүлэх, хариуцагчаас 2023-01-10-ны өдөр 15,000,000 төгрөгийг зохих хүүгийн хамт бөөнд нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
7. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго, агуулга зэргээс үзэхэд нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул гэрээнд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.
9. Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан шаардлагад нийцсэн, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
10. Нэхэмжлэгч Ш. нь зээлийн гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг хариуцагч ын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч аас хамтран ажиллах зорилгоор Ш. нь хөрөнгө оруулж ашиг хүртэх зорилгоор 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хөрөнгө оруулалтын ажил удааширсан тул шилжүүлсэн төлбөрөөс 2023-02-15-ны өдөр 2,250,000 төгрөг, 2023-4-20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024-*******-*******-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024-*******-*******-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 6,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн уг төлбөрийг хасаж тооцуулах, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
11. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зохицуулсан бөгөөд талуудын 2022 оны 11-р сарын 4-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохиросон хугацаанд буцаан өгөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулах, гэрээний зүйл нь 15,000,000 төгрөг, гэрээний хугацаа 2022-11-4-ний өдрөөс 2023-01-10 өдрийг хүртэл 2 сар 6 хоног гэж, зээлийн хүүг нэг сарын 5 хувь гэж, зээлийг Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд 2022-11-4-ний өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж дурджээ.
*******. Дээрх хэлцлийн үгийн утга, агуулга, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн гүйлгээний утга буюу 2023-02-15-ны өдөр, 2023-4-20-ны өдөр, 2024-*******-*******-ны өдөр, 2024-*******-*******-ны өдрүүдэд нийт 6,750,000 төгрөгийг шилжүүлэхдээ “зээлийн хүү”, “үндсэн зээлийн төлбөрт” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, нэхэмжлэгч Ш.ын цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэг, хариуцагч -н цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Ш.той зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт тогтоогдож байна.
13. Харин, хариуцагч талын гаргасан хөрөнгө оруулж хамтран ажиллах, төмөр замын ачаа тээвэрлэлтийн төслөөс орох цэвэр ашгийн 1 хувийг нэхэмжлэгч Ш. эзэмшихээр тохиролцсон гэх тайлбар нь хэргийн үйл баримтаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.
Учир нь, хариуцагч талаас зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргасан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн тодорхойлолт, орос хэлнээс монгол хэлэнд орчуулсан тодорхойлолт1 нэртэй, хамтын ажиллагааны санамж бичиг нэртэй баримт бичвэрт хариуцагч нь ХХК-г төлөөлөн оролцсон, 200 ширхэг хагас вагон худалдан авах, төлбөр төлөхтэй холбоотой, тухайн 200 ширхэг вагоныг төмөр замын ачааны вагоны хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалтыг 4 сарын хугацаатай олгох талаар дурдсан, цаг хугацааны хувьд 2023-8-22, 2023-01-15, 2023-5-01, 2025-01-02, 2025-4-7-ны өдрийн огноотой буюу хамтран ажиллах хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон гэх цаг хугацаанд хамаарахгүй байх бөгөөд ХХК-ний захиралын 2022-11-4-ний өдрийн 03 дугаартай хувь эзэмшүүлэх тухай тушаал нь тус компаний хэрэгжүүлж буй төмөр замын ачаа тээвэрлэлтийн төслийн талаар дурдсан байна /хх-35, 37, 42, 48, 52-53, 79/.
Тодруулбал, ОХУлсаас 200 ширхэг хагас вагон худалдан авагчаар оролцож байгаа хуулийн этгээд нь “” ХХК байх бөгөөд тухайн компаний худалдан авахыг зорьж буй вагоныг хувь эзэмшүүлэх тушаал гаргаж байгаа “” ХХК-ний хэрэгжүүлж буюу төмөр замын ачаа тээвэрлэлтийн төсөлд хамааралтай гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
14. Иймд хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар зээл түүний хүү төлөх үүргийг хүлээсэн тул хэрэгт авагдсан ын Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн 6,750,000 төгрөгнөөс 2 сар 6 хоногийн хүү 1,650,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,100,000 төгрөгийг үндсэн зээлийн үүрэг болох 15,000,000 төгрөгөөс хасаж тооцсоноор нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрт 9,900,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
15. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 8,250,00 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
16. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зохицуулсан.
Тодруулбал, зээлийн гэрээний мөнгө болон гэрээгээр тохиролцсон хүү төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
17. Талуудын хооронд 2022 оны 11-р сарын 4-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцсон байна.
18. Хариуцагч тал дээрх гэрээний үүрэгт 2024 оны ******* дугаар сарын *******-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй болохыг зохигчид тайлбарлаж, маргаагүй бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон байна.
19. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйд зохигчид маргаагүй.
20. Иймд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь зохигчийн хувьд хариуцлагын шинжтэй бөгөөд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа төлөх нэмэлт үүрэг байдаг онцлогтой. Тиймээс гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, буруутай тал болох хариуцагч нь алдангийн төлбөрийг төлөх үүрэгтэй, уг үүрэг нь гүйцэтгээгүй үүрэг болох 9,900,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 4,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
21. Дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 9,900,000 төгрөг, алдангийн төлбөрт 4,950,000 төгрөг, нийт 14,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.т олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус зохицуулсан.
Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 232,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Монгол овогт ******* /РД-ЧЛ/-с 14,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дайдаа овогт /РД-ЧЗ/-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 232,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ