Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С- овогт Э-ын Б-д холбогдох эрүүгийн 1810013940476 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо ……….. тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ……….. тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- овогт Э-ын Б- /РД:…………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 дугаар хороололд иргэн Ч.Г-той маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810013940476 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Б-ыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 дугаар хороололд хохирогч Ч.Г-той маргалдан улмаар зодож биед нь “…хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дээд үүдэн нэг шүдний эмтрэл, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, уруулын салстад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ч.Г-ийн “…Би 2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө найз Мөнх-Эрдэний гэрийн гадаа буюу Буянт-Ухаа 2 хороололд Мөнх-Эрдэнэ, Чинзориг, Б- нарын хамт 2 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж ууж дуусаад Мөнх-Эрдэнэ гэртээ орсон. Би гэр рүүгээ харих гэж байгаад Б-тай маргалдаж зодуулсан. Би Б-ыг “болиоч” гэж гуйсан боловч миний үгийг тоохгүй намайг зодсон. Б- миний нүүр рүү 4-5 удаа гараараа цохисон. Миний хамар хугарч, зүүн талын нүд хавдаж, зүүн талын шанаа шалбарсан байсан. Өөр ямар нэг гэмтэл, шарх учраагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

Гэрч Г.Ч-ийн “… 2018 оны 06 дугаар сарын 03-ны орой Ганзориг, Мөнх-Эрдэнэ, Б- бид дөрөв Зайсангийн ойролцоо уулзаад Нисэхэд Мөнх-Эрдэний гэрийн ойролцоо ирээд хоёр шил 0,75 литрийн “Хараа” архи уусан. Ганзориг машинтай явж байсан. Ганзориг машинаа бариад “дэлгүүр орж дахин архи авна” гээд хөдлөхөөр нь би машинаас буугаад түлхүүрийг булааж автал Ганзориг “чи цаашаа бай, миний түлхүүрийг өгөөдөх” гээд түлхүүрээ авсан. Б- Ганзоригийг “машинаа барьж яах гээд байгаа юм, дуудлагын жолооч дуудаад явъя” гэхээр нь би хашааны буланд очоод бие засаад ирэхэд Б- Ганзориг хоёр маргалдаж байхаар нь салгасан. … Б- Ганзоригийг 2-3 удаа цохисон. Хаашаа цохисныг нь мэдэхгүй байна. Ганзоригийн хамарнаас нь цус гарсан байсан. Ганзориг шүдний булан эмтэрчихлээ гээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7103 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ч.Г-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дээд үүдэн нэг шүдний эмтрэл, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, уруулын салстад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/,

Шүүгдэгч Э.Б-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр багын найз Чинзориг, Ганзориг, Мөнх-Эрдэнэ нартай Зайсанд уулзаад Мөнх-Эрдэний гэр болох Буянт-Ухаа 2 хорооллын гадаа очиж жаахан ууж сууя гэж ярилцаад Ганзоригийн машинаар Нисэхэд очсон. Дэлгүүрээс 0,75л савлагаатай “Хараа” архи аваад Ганзоригийн машинд хувааж уусан ба Мөнх- Эрдэнэ тасраад суудал дээрээ унтчихсан. Ганзориг архи уучихсан байж машинаа барина гээд байхаар нь Чинзориг бид хоёр түүнийг болиулах гээд маргалдаж байхдаа нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ч.Г-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Б-ы цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Э.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Ч.Г- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь илэрхийлснээр /хх-ийн 45-46-р хуудас/ 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 81 дугаартай прокурорын саналаар Э.Б-д холбогдох эрүүгийн 1810013940476 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Э.Б-ы хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Ч.Г- нь “...шүүгдэгч Э.Б-д гомдолгүй” гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгч Э.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.