2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар  191/ШШ2025/11258

 

  20*******         12           02                                   191/ШШ20*******/11*******8

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоотод оршин суух, Боржигон овогт *******-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт -д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр хамт амьдраад 10 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд бүхий л зүйлийг туулж ирсэн боловч таарч тохирохгүй байсан тул 2018 оны 6-р сараас тусдаа амьдарсан. тусдаа амьдрахдаа цалингийн картаа үлдээсэн боловч цалингийн зээлээ тултал нь авдаг байсан тул тухайн картанд нь эхлээд 380,000 төгрөг үлддэг байсан боловч сүүлдээ 1 сая төгрөг үлддэг болсон. Өнгөрсөн хугацаанд нь эцгийн үүргээ гүйцэтгэж байсан, үүнд маргахгүй. нь 2024 оны 10-р сараас эхлэн өөр хүүхдэд тэтгэлэг төлдөг байгаад тэрийгээ төлөөгүйтэй холбоотой бүх данс нь хаагдсан байдаг. Хүүхдүүд одоо 16 нас хүрсэн, бүгд утастай, фэйсбүүкээр аавтайгаа найзууд учраас өөр хоорондоо харилцах боломжтой. Хүүхдүүд насанд хүрч байгаа учраас миний зүгээс тэг ингэ гэж хэлж чадахгүй байна., , нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. гаар эцэг хүний үүргийг нь биелүүлэх хүсэлттэй байна. 2024 оны 10-р сараас хойш н цалингийн картнаас мөнгө аваагүй. 

Би өөр хүнтэй хамтран амьдраад 3 жилийн хугацаа өнгөрч байна. Одоо би 5 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа, манай 3 хүү зөвшөөрсөн тул одоо амьдарч байгаа хүнтэйгээ суусан байгаа. Бид нар энэ хашаа байшинд амьдарч байгаа шалтгаан нь гэвэл манай хоёр том хүүхэд сургууль төгсөх хүртэл гүрийгээд эндээ амьдарья гэж гуйсан учраас энэ хашаа байшинд бид амьдарч байгаа. Өөр тийшээ нүүхээр хүүхдүүдийн сургууль холдох гээд хүүхдүүд найз нөхдөөсөө холдмооргүй, сургуулиа сольмооргүй байна гэсэн учраас ахлах анги төгсөх хүртэл нь эндээ амьдрахаар шийдсэн байгаа. Чиний юмыг өгөхгүй дээ биш, хэцүү байгааг ойлгож байна, хүүхдээ 12-р анги төгсөх хүртэл нь эндээ байлгах саналтай байна гэв. 

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2008 онд нийлж хамт амьдраад 3 хүүхэдтэй болсон ч 2018 оноос салж тусдаа амьдарсан. Танай манай гэж хэрэлдээд таарч тохирохгүй байсан тул салсан, тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд ээжтэйгээ хамт үлдсэн. Би цалингийн зээл аваад том тэрэг авч мөнгө төгрөг олох санаатай байсан боловч ажиллуулж чадаагүй. Миний цалингийн карт 20******* оны 2-р сар хүртэл д байсан. 

Гэтэл жил бүрийн цагаан сараар хүүхдүүдийг авчирж золгуулдаг байсан боловч энэ жилийн цагаан сараар хүүхдүүдийг ирж золгуулаагүй, би энэ хүнд хамаг юмаа үлдээгээд гарсан байхад надад ингэж хандсан тул би цалингийн картаа өөрөө хаалгасан. Данс бариулсан асуудал байхгүй, эхний хүүхэд гээд байгаа нь одоо 19 нас хүрчихсан тэтгэлэг төлөөд дуусчихсан байгаа. Би хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд асуудалгүй. Гагцхүү баяр ёслолоор ч уулзуулахгүй байгаа нь хэцүү байна, намайг муулаад байгаа нь хэцүү байна, 2 ихэр хүүг урагшаа авч яваад хувцаслаад ирж байсан, хүүхдүүдтэйгээ харилцаатай байдаг байсан ч 20******* оны цагааан сараас хойш хүүхдүүдтэйгээ уулзаагүй холбоогүй байга. Намайг тэтгэлэг төлөхөөс чөлөөлсөн зүйл байхгүй. Миний хувьд байраа залилуулсан, ээж бас залилагчтай таараад залилуулсан, нөхөр нь өвчтэй байгаад байгаа учраас шууд тэтгэлэг төлөх боломжгүй хүнд цаг үе байна гэв. 

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс, нар 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар /хх-10/, 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар /хх-11/,, , нар эрүүл өсөн бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-3-5/, , нар 11-р ангид, 7-р ангид суралцдаг тухай Нийслэлийн ерөнхий боловсролын 72-р сургуулийн тодорхойлолт /хх-7-9/, гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн /хх-12-13/, ******* дүүргийн ******* хорооны засаг даргын оршин суудаг тухай тодорхойлолт /хх-6/, *******, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20******* оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 191/ШШ20*******/05131 дугаартай г эрэн сурвалжлах тухай шийдвэр /хх-14-16/, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн н хаягийг олж тогтоосон тухай 20*******-10-7-ны өдрийн 30ж-13/8707 дугаартай албан бичиг /хх-2/ зэрэг баримтыг гаргасан. 

 

3б. Хариуцагчаас хариу тайлбар /хх-30/ гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн хүү, , 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн хүү нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Боржигон овогт /ШЗ/-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх /РД-ТИ8810*******01/-д даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэхээр хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч , хариуцагч нарт үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч /РД-ТИ8810*******01/-н гаргасан хүүхдэд тэтгэлэг тогтоолгохтухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,508 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ