Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 316/ШШ2026/00097

 

 

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 316/ШШ2026/00097

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би

Нэхэмжлэгч: Х******* ******* ХК /РД:2*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э******* О******* /Е******* сум, * дугаар баг, Б*******, энхтал * гудамж, 4* тоот, РД:М*******, ут*******-9*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,009,362.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00155/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХК нь хариуцагч Э.О*******д холбогдуулан 12,009,362.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.О******* нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хугацаа хэтэрсэн зөрчил болох 2,503,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өд*******с зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөлтөө үргэлжлүүлэн төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд за*******ан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 751, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ******* ХК-ийн хариуцагч Э.О*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,009,362.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Э.О******* нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хугацаа хэтэрсэн зөрчил болох 2,503,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өд*******с зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөлтөө үргэлжлүүлэн төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн төсвийн орлого /данс:100130000941/-оос 103,550 төгрөг, хариуцагч Э.О*******а******* 103,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ******* ХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт за*******наар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт за*******наар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ