Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

 

   2018           8           10                                     655   

              

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

хохирогч: З.Дорж, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар, /1514/

шүүгдэгч: Б.Баяраа, түүний өмгөөлөгч Д.Отгонбат /0936/                                     нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Халх боржигон овогт Батаагийн Баяраад холбогдох эрүүгийн 1705 0035 10489 дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэр хаан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн хамба ламын нарийн бичгийн дарга ажилтай, сард 480 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, Баяраа.

 

Шүүгдэгч Б.Баяраа нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчэлэн хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт иргэн З.Доржтой “хэрүүл маргаан үүсгэлээ” гэж маргалдан, зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учуулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Баяраа мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 04-ны өдөр З.Дорж гуай Даншиг наадмын талаар асуухаар ирсэн байсан ба тэр хүн энэ талаар 3 хоногийн өмнө асууж байсан. Энэ үед би хамба ламын Даншиг наадам дээр хэлэх үгийг нь авахаар Давааийн өрөө рүү орох үед З.Дорж гуай тэнд байсан хүмүүсийг хэл амаар доромжлоод, хашгираад байсан. Тэгээд миний нүүр рүү 2 удаа цохиж, дараа нь нарны хаалтаараа /зонтик/ нүүр, цээж рүү 2 удаа цохисон. Би Доржийн цохилтоос хамгаалж, түүнтэй гараараа барилцаж аваад гадагшаа хамт үүд рүү гарсан. Тэр өрөөнд хорооны цагдаа Очирбат, лам Даваа, Даш, Идэрцогт нарын зургаан хүн байсан. Бид хоёр барилцаатай чигээрээ үүд рүү гарсан. Энэ талаар камерын бичлэг байгаа. Дорж гуай бид хоёр нарны хаалтын 2 талаас гараараа татахад нарны хаалт нь хоёр хэсэг болсон. Дорж намайг цохисноос миний хиймэл 2 шүд буйл руу чихэгдэж орж, аманд цус амтагдаад байхаар нь би усаар амаа зайлсан. Гэтэл Дорж лам над руу дайрахаар нь би айгаад ам зайлсан усаараа түүн рүү ном уншаад цацсан. Тэгээд цагдаа дуудсан. Хоёр цагдаа ирж, биднийг цагдаагийн хэлтэс рүү авч явна гэхэд Дорж гуай явахгүй гээд цүнхнээсээ хөөрөг, эд зүйл гаргаж тавиад, телевиз дуудна гээд байсан. Бас биднийг хэл амаар доромжилсон. Цагдаа ирэхэд Дорж гуай би телевиз дуудсан гээд цагдаа руу яваагүй,  харин би цагдаагийн машинд суугаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн. Би Доржийг цохиогүй, түүнд гэмтэл учруулаагүй. Тэр миний нүүрэнд 2 удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалж, түүнтэй барьцалдаж авсан. Коридорт гараад ч түүнийг цохиогүй  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-З.Дорж мэдүүлэхдээ:

Би 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед даншиг наадмын тусгай хөтөлбөр авахаар “Гандантэгчэнлэн” хийд  дээр 15 дугаар хорооны цагдаа Очирбатын хамт очсон. Намайг даншиг наадмын хөтөлбөр авах гэхэд байхгүй гэж хэлсэн. Харин Очирбатыг асуухад түүнд өгсөн байсан. Тэгээд бид хоёр даншиг наадмын тусгай хөтөлбөрийг нь уншаад зогсож байхад Б.Баяраа лам ууртай орж ирээд намайг “чи энд юу хийж байгаа юм, зайл” гэсэн. Тэр өдөр бороотой байсан тул би нарны хаалттай явж байсан юм. Би Баяраагээс өөрийгөө хамгаалах зорилгоор нарны хаалтаа биеийнхээ урд барихад тэр үзүүрээс нь, би ишнээс нь татахад нарны хаалт маань хоёр хэсэг болж, газар унасан. Тэгээд Б.Баяраа миний нүүрэн тус газар цохиход би ухаан балартаад газар хэсэг суусан.  Хэн нэг нь намайг татаж босгосон.  Миний шанаа руу нойтон зүйл урсахаар нь би гараараа арчихад цус гарсан. Тэгээд би “та нар намайг яаж байгаа юм бэ” гэхэд Б.Баяраа “яасан ч яадаг юм” гээд дайраад байсан. Би өрөөнөөс гарах гэтэл Баяраа миний араас өшиглөсөн. Очирбат цагдаа намайг аваад гарах гэхэд Б.Баяраа надаас зуураад миний гарнаас барьсан чигээрээ миний нүүрний хэсэг рүү цохисон. Коридорт гарахад миний малгай унах гэхээр нь малгайгаа засах хооронд намайг дахин цохисон. Б.Баяраа намайг 2 удаа цохисон. Тэр эхлээд өрөөнд цохиход миний ухаан балартсан, дараа нь коридорт цохиход, савалтаас миний толгой доргисон. Баяраа ном уншаад, над руу шингэн зүйл цацаад байсан. Цагдаа ирэхэд би болсон зүйлийг хэлэхэд цагдаа Б.Баярааг аваад явсан. Баяраа коридорт гараад намайг цохисон хоёр дахь цохилтод надад тархи доргилт бүхий гэмтэл учирсан. Би залуу хүнийг дийлэхгүй. Намайг зодуулахыг тэр өрөөнд байсан хүмүүс бүгд харсан. Тэд “Б.Баяраа намайг цохиогүй” гэж мэдүүлж байгаа нь нэг байгууллагын хүмүүс бие биенийгээ хамгаалж байна гэж үзэж байна. Би оюун санааны ажил хийдэг хүн. Баяраад зодуулснаас хойш миний толгой байнга  өвддөг болсон. Би “Интермэд” эмнэлэгт хэвтэж эмчлүүлхэд 1 216 200 төгрөг төлсөн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, томографийн оношлогоо хийлгэхэд 120 000 төгрөг төлсөн. Миний өмсөж явсан цамц, футболка руу муухай үнэртэй юм цацсанаас түүнийг дахин өмсөхийн аргагүй  болсон. Футболка, цамцыг цагдаагийн байгууллага хураан авсан тул би дахин өмсөхгүй. Цамцны үнэ 70 000 төгрөг, футболканы үнэ 180 000 төгрөг, нийт 1 612 200 төгрөгийг Баяраагээр төлүүлнэ. Би их гомдолтой байна. “Б.Баяраа намайг цохиогүй” гэж мэдүүлж байгаа гэрчүүдийн мэдүүлэг нь нэг байгууллагын хүмүүс тул бие биенийгээ хамгаалж худал мэдүүлэг өгсөн байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Очир мэдүүлэхдээ:

 ...би хөтөлбөртэй танилцан ширээний урд хэсэгт зогсож байсан чинь гаднаас Дорж лам орж ирэн миний хажууд зогсоод “Очирбатаа энэ Гандангийнхан намайг Даншиг наадамд оролцуулахгүй гэнээ, чи шийдэж өг” гэж хэлсэн. Надад Даншигийн хөтөлбөр танилцуулан өгч байсан ламаас Дорж “хороон цагдаа байна, миний асуудлыг шийдэж өг” гэж хэлэхээр нь би түүнд “та хүлээж бай, би хөтөлбөр аваад дуусчихаад тантай уулзъя” гэж хэлсэн. Дорж Гандангийн талаар яриад үглээд байсан. Тэгтэл Баяраа лам гаднаас орж ирэн “чи юу хийж байгаа юм бэ, эндээс гар” гэж Доржид хандан хэлээд Баяраа Доржийг заамдан авч арагш түлхсэн. Тэгтэл Дорж өөдөөс нь заамдан авч, барьж явсан нарны хаалтаараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь Дорж, Баяраа лам 2 зууралдсан чигээрээ газар унасан. Хэн нь доор орж унасныг сайн санахгүй байна. Би Дорж, Баяраа нарыг газраас босгон, 2 тийш салгасан. Тэгтэл Доржийн гартаа барьсан байсан цүнхтэй эд зүйл газар унасан. Би Доржийг эд зүйлээ ав гэсэн боловч авахгүй “хэвлэл мэдээллийнхнийг болон эрүүгийн цагдааг дууд” гэж хэлсэн. Энэ үед би өөрийн 99849091 дугаартай утсаараа хэлтсийн 94945406 дугаартай утас руу залган, зодоон болоод байгаа талаар хэлэн дуудсан. Энэ үед Баяраа лам Дорж нар  бие биенийхээ хувцаснаас зууралдан өрөөнөөс түлхэн гарсан. Тэр үед би коридорт Дорж болон Баяраа нарыг салгасан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 201 дүгээр хуудас)

 

 Мөрдөн байцаалтад гэрч-С.Даваа мэдүүлэхдээ:

...энэ үед манай өрөөнд Баяраа лам орж ирэхэд Дорж гуай үгийн солиогүй Баяраа рүү дайраад “энэ муу намайг дандаа хөөдөг, дээрэлхдэг” гээд гартаа байсан нарны хаалтаараа цохих үед Баяраа баруун гараараа хаахад нарны хаалт нь Баяраа ламын баруун гар дээр цохигдоод пивор иш сугараад голын төмөр хэсэг нь ил гараад ирсэн байсан. Бид нар цаашаа зодоон гарч магадгүй гээд Дорж гуайг тал талаас нь тэвэрч авсан. Дорж гуай их хүчтэй тул дийлэхгүй байсан ба бид нар Дорж гуайг тал талаас нь тэврээстэй чигээр нь манай өрөөнөөс гаргасан.

Баяраа лам түүний зүүн нүд рүү цохисон гэдэг худлаа. Учир нь тэр үед   Дорж гуайн баруун болон зүүн нүдэнд ямар ч цохилтын ул мөр байгаагүй. Харин зүүн талын шанаа орчим нарийхан зам татсан ором гараад зүсэгдсэн байсан. Энэ ором нь Дорж гуай гартаа барьж явсан нарны хаалтаараа  Баяраа ламыг цохих үед нарны хаалтны пивор бариул гарт нь үлдээд голын төмөр хэсэг нь мултраад гарчихсан, тэр бариул шалдан төмөр нь хурц үзүүртэй байсан болохоор тэр төмөрт зүүн шанаагаа өөрөө урсан байх боломжтой. Түүнээс биш хэн нэгэн хүний үйлдлийн улмаас Дорж гуайн биед гэмтэл учирсан юм биш. Энэ асуудал болоход Идэрцогт, Даш, Энх, 16 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч нар байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 15-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Энх мэдүүлэхдээ:

...тэгж байтал Баяраа лам өрөөнд орж ирсэн чинь Дорж гуай  Баяраа ламыг харангуутаа “чи муу” гээд уурласан. Баяраа лам “ажилтай хүмүүсийн ажлыг хийлгэ, юм ярих гээд байгаа бол гарч ярь” гэхэд Дорж гуай гартаа байсан нарны хаалтаараа Баяраа лам руу савахад нарны хаалт нь үсрээд явчихсан. Бид нар хажуугаас нь Дорж гуайг болиулаад Баяраа ламыг холдуулсан. Гэтэл Дорж гуай “та нар намайг зодох гэлээ” гэж орилоод,  тэнд байсан хорооны цагдааг чи намайг хамгаалсангүй гэж уурласан.

Баяраа лам тэр үед уурласан боловч Дорж гуайд гар хүрээгүй.  Дорж гуайн нүд тэр үед хэвийн зүгээр байсан. Харин Дорж гуай өөрөө Баяраа ламыг нарны хаалтаараа цохиж савахад нарны хаалтны бариул нь салаад голын төмөр нь их биетэйгээ үсрээд явчихсан. Тэр төмөрт Дорж гуай нүүрээ урсан байх гэж бодож байна. Түүнийг л Дорж гуай өөрийг нь зодчихлоо гэж яриад байгаа юм. Өөрөөр Баяраа лам Дорж гуайн зүүн нүд болон нүүр лүү гараа болон ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Дорж гуайн зүүн шанаа орчим нь нарийн ором гараад урагдсан мэт болчихсон байснаас өөр яагаа ч үгүй, мөн 2 нүд нь зүгээр байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Даш мэдүүлэхдээ:

...Удалгүй Баяраа өрөөнд орж ирээд Дорж гуайг “та гар” гэхэд Дорж гуай гарахгүй уурлаад Баяраа ламын өөдөөс гартаа барьж байсан нарны хаалтаараа толгой руу нь чиглэлтэй цохих үед Баяраа лам гараараа хаасан чинь нарны хаалт нь иш хавираа хугараад дотор төмөр Дорж гуайн нүүрийг урчихсан байсан. Гэтэл Дорж гуай орилоод “та нар намайг нийлж зодлоо, цагдаа намайг хамгаалсангүй, худалдагдсан цагдаа” гэх зэргээр хашгираад гартаа барьж явсан даавуун цүнхээ тал тал тийш шидлээд бөөн юм болсон.

...“энэ хүнийг гарга, яагаад гаргахгүй байгаа юм” гээд ойртож очиход Дорж гуай Баяраа ламын өөдөөс нарны хаалтаа далайгаад цохиход Баяраа лам гараараа хаасан чинь нарны хаалт нь бариул хавиараа хугараад доторх ишний төмөр нь ил гараад тэр төмөрт өөрийнхөө нүүрийг урчихсан юм. Түүнээс биш Баяраа лам Дорж гуайн нүүр, нүд рүү цохиогүй, түүнд гар хүрээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Амгаа мэдүүлэхдээ:

..намайг дотогшоогоо ороход коридорт буюу манай захиргааны боловсон хүчний өрөөний үүдэнд Дорж лам Баяраа ламтай маргаад харилцан түлхэлцээд Дорж нь мөн Даваа, Даш лам нар луу үсчиж дайраад байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 25 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 9979 тоот дүгнэлтэд:

1. 3. Доржийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хэргийн 1 дүгээр хавтас, 31 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 180 тоот нэмэлт дүгнэлтэд:

1. Хэвлийн хананы эмгэг, /хэвлийн ханын согог/ хэвлийн хананы гэмтэл, илүүдэл жин, биеийн хүчний ачаалал, хүнд юм өргөх, архаг ханиалгалт, байн байн илэрдэг найтаалгалт, өтгөнөөр бие засах болон шээх /байнгын дүлэлт/ гэх мэт шалтгаануудаар цавины ивэрхий үүсэх ба дахиж болдог.

2. Доржийн биед учирсан гэмтлийн улмаас цавины ивэрхий өвчин үүсэх боломжгүй ба төмсөг рүү өшиглүүлэх үед үүсэхгүй.

3. Доржийн биед учирсан зүүн нүдний дээд шанааг хамарсан 9.0x0.4 см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд 4.2 x 2.0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн хөмсөгний хэсэгт 2.0 х 2.0 см хүрэн улаан өнгийн зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс удаагийн шүргэгдэх, нидрэгдэх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 147 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-М.Золжаргал мэдүүлэхдээ:

..Доржийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлээс тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шанааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл нь тархи доргилттой бүрдэл болж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шанааны зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь унах болон түлхэлт, цохилтын аль алинд нь үүсгэгдэх гэмтэл гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 203-204 дүгээр хуудас)

 

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Үзлэгээр Surguul DVR_Camera 15_Surguul8 DVR_20170804 гэсэн файл хэлбэрээр хадгалсан дуугүй, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 09:40:50 цагаас 09:48:52 цагийн хооронд бичигдсэн бичлэгүүдийг тус тус гүйлгэж шалгахад 09:41:52 цагт Гандантэгчэнлэн хийдийн захиргааны өрөө /тамгын газар/ байрлаж байгаа Шашны дээд сургуулийн байрны коридорын хэсэг уужим чөлөөтэй харагдаж байх ба 09:41:50-д захиргааны өрөөнөөс наашаа байрлах хаалга нь онгорхой байгаа өрөөнөөс З.Дорж лам /шаргал өнгийн ханцуйтай лам цамц, цээжээрээ улаан хүрэн өнгийн орхимжтой урт хүрэн өнгийн хормойтой хувцас, лам малгайтай/ гарч ирээд зүүн гартаа цүнхээ үүрч, баруун гартаа нарны шүхэр барьсан байдалтай алхсаар 09:42:00-д захиргааны өрөө рүү орж байна.

09:42:23-д З.Дорж лам захиргааны өрөөнөөс буцаж гарч ирээд коридороор наашаа алхаж өнгөрөв. 09:43:24-д З.Дорж лам цагдаагийн дүрэмт хувцастай, цагдаагийн дэслэгч Э.Очирбатын хамт цаашаа харсан байдалтай коридороор алхаад явж байх ба 09:43:35-д захиргааны өрөө рүү хоёулаа ар араасаа цуварч орж байна. 09:46:42-д Б.Баяраа шаргал өнгийн лам дээл, лам малгайтай цаашаа харсан байдалтай коридороор алхаж явсаар 09:46:55-д захиргааны өрөө рүү орж байна. 09:47:55-д Гандантэгчэнлэн хийдийн захиргааны /тамгын газар/ өрөө  байрлаж байгаа коридорын цаад булангаас наашаа зэргэлдээ байрлалтай хүрэн болон бүдэг цэнхэр өнгийн модон хаалгатай өрөөний үүд онгорхой, 09:48:28-д захиргааны гэх хүрэн өнгийн хаалга нь онгорхой өрөөнөөс хөх цэнхэр өнгийн өмд, цамцтай, гартаа цүнх сугавчилсан эмэгтэй гарч явахад өрөөний үүдэнд шар өнгийн лам дээлтэй, харааны шил зүүсэн эрэгтэй хүн цаашаа хараад хагас далдлагдсан байдалтай зогсож байснаа наашаа алхахад 09:48:28-д тамгын газрын буюу захиргааны гэх хаалга нь онгорхой байгаа өрөөнөөс Б.Баяраа лам З.Дорж ламын зүүн гараас барьж хойш нь түлэхсэн байдалтай хоорондоо зууралдсан гарч ирж байх ба З.Дорж лам цонхны тийшээ тулж зүүн гараа тавиулахаар дээш өргөхөд Б.Баяраа лам зүүн гарыг нь өргөөстэй хэвээр түлхэх үед цагдаагийн дүрэмт хувцастай хүн /хороо хариуцсан хэсгийн байцаагч д/ч Очирбат/ хажууд нь очиж салгахад Дорж Баярааг гараараа нэг удаа цохиж байна. 09:48:29-д Б.Баяраа наашаа харж алхахад өрөөнөөс лам хувцастай эрэгтэй хүн гарч ирээд З.Дорж, Э.Очирбат нарын хажууд очиж зогсоход тамгын газрын өрөөний хүрэн өнгийн онгорхой байгаа хаалганы цаанаас нэг эрэгтэй хагас цухуйснаа З.Дорж руу лам орхимж шидэхэд шалан дээр унах ба өрөөнөөс хэн нь мэдэгдэхгүй хүний хөл хагас цухуйгаад шалан дээр байгаа орхимжийг өшиглөсний дараа З.Дорж тонгойгоод шалан дээрээс орхимжийг гараараа авч байна. Коридорт өөр З.Дорж, Б.Баяраа нар болон бусад хүмүүсийн хооронд зодоон болсон зүйлгүй болно гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 50-51 дүгээр хуудас)

 

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Үзлэгээр: Тусгай ажиллагааны өрөөний тасалгааны гэрэлд “цагаан өнгийн хайрцагтай, 2017.8.4 Гандан гэж цэнхэр бэхээр дармалаар бичсэн СИДИ-г тусгай ажиллагааны өрөөний албаны АСЕР загварын комьпютерийн процессорт уншуулахад Сиди open гэсэн бичиг гарахад курсорыг байрлуулан маус 2 товчийг дарахад Гандан гэсэн файл гарч ирэх бөгөөд Гандан гэсэн файл дээр аваачиж маус 2 товчийг дарахад олон хаалгатай коридор байх бөгөөд камерт харагдаж байгаа хамгийн наад талын хаалга хаасан. Харин дараагийн хаалга нээлттэй, дундаа хоёр хаалга хаалттай байх бөгөөд камерийн бичлэг дээр харагдаж байгаагаар хамгийн наад талын хаалга нээлттэй байх бөгөөд хаалгыг шар дээлтэй нүдний шилтэй, өндөр эрэгтэй лам хаалганаас барин өрөөнд болж байгаа зүйлийг харсан байдалтай зогсож байна. Камерийн дэлгэцийн баруун дээд өнцөгт 08-04-2017, 09:40:25 цаг, он сар, өдөр, цагийг зааж байх бөгөөд зүүн доод буланд камер 15 гэсэн бичиг харагдаж байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 09:40:27 секундэд хаалга барьж байсан лам нааш эргэж харин өрөөнөөс хохирогч Дорж улаан хүрэн өнгийн орхимж, лам малгайтай, зүүн гараа шулуун, баруун гараа хагас нугалсан байдалтай яллагдагч Б.Баяраа шар өнгийн лам дээл өмссөн, улаан хүрэн өнгийн коршокон малгайтай хохирогч Доржийг баруун гараараа дээлийн энгэр хэсгээс харин зүүн гараараа Доржийн зүүн гарыг барьчихсан цонх руу шахаж түлхэсэн байдалтай гарч ирэх бөгөөд яллагдагч Б.Баяраа хохирогч З.Доржийн зүүн гарыг зүүн гараараа барьсан байдалтай дээш өргөн хохирогч З.Доржийн нүүрэн тус газар нь удаа цохиж байв. Энэ үед Доржийн толгой аргаш савагдах бөгөөд хэсэг бие биенийгээ тулан зогсож байна. Энэ үед камерийн цаг 09:40:36 секундыг зааж байв. Энэ үед улаан хүрэн дээлтэй лам цагдаагийн дэслэгч Э.Очирбат нар дундуур нь орж салгахад яллагдагч Баяраа аргаш эргэн явснаа буцаж эргэн очин маргалдаж байлаа. Маргаан болсон өрөөнөөс лам орхимжийг нэг эрэгтэй хүн хохирогч Дорж руу шидсэн нь газар унасан байдалтай байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд дээрх үйл явдалууд давтан бичигдсэн байгаа тул оролцогч нарт ажиллагааны тэмдэглэлийг танилцуулан санал хүсэлт байгаа эсэх талаар асуухад санал хүсэлтгүй болохыг тусгаад үзлэгийг 11 цаг 00 минутанд дуусгав гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 233-234 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Баяраа нь ял шийтгүүлээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 73 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Баярааг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчэнлэн хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт иргэн З.Доржтой “хэрүүл маргаан үүсгэлээ” гэж маргалдан, зодож, эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

З.Дорж нь мөрдөн байцаалтад 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр      ...Баяраа над руу дайраад миний гарт байсан нарны хаалтыг булааж аваад түлхүүртэй гараараа над руу зүүн шанаа орчим чичилж байснаа түлхүүртэй гараараа зүүн нүд рүү цохихоор нь би хойшоо гэдийгээд тэнцвэрээ алдаж, унах шахаад зогссон. Гэтэл Баяраа дахин миний зүүн нүд рүү гараараа цохиход Очирбат цагдаа бидний дундуур орж, гараараа хаагаад зогсоосон. Тэгээд би Очирбат цагдаатай хамт өрөөнөөс нь гарах гэж байхад Баяраа лам миний ар талаас миний эмзэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн. Би арай гэж хөлөө зөөгөөд коридорт гарахад Баяраа миний /тэр өрөөнд Давааийн ширээн дээр үлдээсэн байсан/ даавуун цүнхнээс миний хөөрөг, хэтэвч, орхимж зэргийг нэг нэгээр нь гаргаж, чулуун шалан дээр араас шидчихээд өрөөнөөс гарч ирэх үед миний туслах Бямбажав цаанаас ирээд “та яагаа вэ, нүүр амыг чинь хэн ийм болгочихвоо” гэж асуухаар би туслахдаа Баяраа лам зодчихлоо гэж хэлсэн,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ...Би хаалгаар оронгуутаа Давааийн ширээний хажуу хэсэгт зогсож хөтөлбөрийг асуухад байхгүй гэж хэлэхээр нь би шууд гарсан чинь өөдөөс хороон цагдаа Очирбат гараад ирэхээр нь би Очирбатыг дагуулан Давааийн өрөөнд ороод надад Даншиг наадмын хөтөлбөр өгөхгүй байгаа талаар хэлэхэд Даваа өөрийн цүнхнээсээ хөтөлбөр гарган ирээд цагдаа Очирбатад танилцуулсан. Тухайн үед би Давааийн ширээний урд зогсож байсан. Тухайн өдөр бороотой байсан учраас би эвхэгддэг нарны хаалт баруун гартаа барин, газар тулан зогсож байсан. Тэгтэл гаднаас Баяраа лам ууртай орж ирээд намайг хараад “энэ юу хийж байгаа юм, эндээс зайл” гээд хөөхөөр нь би урьд нь намайг зодож байсан болохоор тулж байсан нарны хаалтаа өөртөө Баяраа ламыг ойртуулахгүйн тулд хагас өргөн, цээж хэсгийн харалдаа барьсан. Тэгтэл Баяраа лам миний өргөсөн нарны хаалтын урд хэсгээс барин өөр лүүгээ надаас булаан авахын тулд татсан чинь нарны хаалт бариул хэсгээрээ сугаран миний гарт бариул, харин Баяраа ламын гарт нарны хаалт үлдсэн. Баяраа лам нарны хаалтыг хаяад шууд ямар нэгэн үгийн зөрүүгүй нүдний зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Миний ухаан хэсэг зуур балартан арагш унасан. Тэгтэл хэн нь мэдэгдэхгүй нэг хүн миний баруун гарын бугалага хэсгээс татан босгосон бөгөөд би хагас суусан. Тэгтэл миний зүүн хацар хэсэг рүү шингэн зүйл урсахаар нь би нулимс байна гэж бодон зүүн гараараа хацраа арчсан чинь цус гараад ирсэн. Би цусаа хараад “яаж байнаа” гэж хэлсэн чинь Очирбат цагдаа 2 гараа тэлэн миний урд орон намайг хамгаалсан. Би цагдаад хөтлөгдөн коридор руу гарахад Баяраа дахин намайг заамдан цээж хэсэг лүү түлхэн хэд хэдэн удаа сэгсэрсэн. Миний өмсөж явсан малгай толгой дээрээс унах гэхээр нь би малгайгаа аван коридорын цонхны тавцан дээр тавих хооронд миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед би арагш тэнцвэрээ алдан унах шахсан гэж мэдүүлсэн ба     өнөөдрийн шүүх хуралдаанд

...Тэгээд бид хоёр Даншиг наадмын тусгай хөтөлбөрийг нь уншаад зогсож байхад Б.Баяраа лам ууртай орж ирээд “чи энд юу хийж байгаа юм, зайл” гэж надад хэлсэн. Тухайн өдөр бороотой өдөр байсан тул би нарны хаалттай явж байсан юм. Би өөрийгөө хамгаалах зорилгоор нарны хаалтаа биеийнхээ урд барьж байхад Баяраа лам үзүүрээс нь татаж, би ишнээс нь татахад сугараад хоёр хэсэг болоод газар унасан. Тэгээд Б.Баяраа миний нүүрэн тус газар цохиход би ухаан балартаад газар унасан. Хэн нэг нь намайг татаж босгосон. Миний ухаан балартаад газар хэсэг хагас суусан. Миний шанаа руу нойтон зүйл урсахаар нь би гараараа арчиж үзэхэд цус байсан. Би “та нар намайг яаж байгаа юм бэ” гэхэд Б.Баяраа “яасан ч яадаг юм” гээд дайраад байсан. Би өрөөнөөс гарах гэж байтал Баяраа миний араас өшиглөсөн. Очирбат цагдаа аваад гаргах гэхэд Б.Баяраа надаас зуураад миний гарнаас барьсан чигээрээ миний нүүрний хэсэг рүү цохисон. Коридорт гарахад миний малгай унах гэхээр нь засах хооронд дахин намайг цохисон. Б.Баяраа намайг 2 удаа цохисон. Баяраа намайг эхлээд өрөөнд цохиход миний ухаан балартсан, дараа нь коридорт цохиход, савалтаас миний толгой доргисон гэж мэдүүлж байна.

Түүний дээрх мэдүүлэг нь гэрч Э.Очирбатын   ...Тэгтэл Баяраа лам гаднаас орж ирэн “чи юу хийж байгаа юм бэ, эндээс гар” гэж Доржид хандан хэлээд Баяраа түүнийг заамдан авч арагш түлхсэн. Тэгтэл Дорж өөдөөс нь заамдан авч, барьж явсан нарны хаалтаараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь нөгөө Дорж, Баяраа лам зууралдсан чигээрээ газар унасан. Хэн нь доор орж унасныг сайн санахгүй байна. Би Дорж, Баяраа нарыг газраас босгон, 2 тийш салгасан. Тэгтэл Доржийн гартаа барьсан байсан цүнхтэй эд зүйл газар унасан. Би Доржийг эд зүйлээ ав гэсэн боловч авахгүй “хэвлэл мэдээллийнхнийг болон эрүүгийн цагдааг дууд” гэж хэлсэн. Энэ үед Баяраа лам Доржийг бие биенийхээ хувцаснаас зууралдан өрөөнөөс түлхэн гарсан. Тэр үед би коридорт Дорж болон Баяраа нарыг салгасан,

 

гэрч С.Давааийн ...энэ үед манай өрөөнд Баяраа лам орж ирэхэд Дорж гуай үгийн солиогүй Баяраа рүү дайраад “энэ муу намайг дандаа хөөдөг, дээрэлхдэг” гээд гартаа байсан нарны хаалтаараа цохих үед Баяраа баруун гараараа хаахад нарны хаалт нь Баяраа ламын баруун гар дээр цохигдоод пивор иш нь сугараад голын төмөр хэсэг нь ил гараад ирсэн байсан. Бид нар цаашаа зодоон гарч магадгүй гээд Дорж гуайг тал талаас нь тэвэрч авсан. Дорж гуай их хүчтэй тул дийлэхгүй байсан ба бид нар Дорж гуайг тал талаас нь тэврээстэй чигээр нь манай өрөөнөөс гаргасан.

Баяраа лам түүний зүүн нүд рүү цохисон гэдэг худлаа. Учир нь тэр үед   Дорж гуайн баруун болон зүүн нүдэнд ямар ч цохилтын ул мөр байгаагүй. Харин зүүн талын шанаа орчим нарийхан зам татсан ором гараад зүсэгдсэн байсан. Энэ ором нь Дорж гуай гартаа барьж явсан нарны хаалтаараа Баяраа ламыг цохих үед нарны хаалтны пивор бариул гарт нь үлдээд голын төмөр хэсэг нь мултраад гарчихсан, тэр бариул шалдан төмөр нь хурц үзүүртэй төмөр байсан болохоор тэр төмөрт зүүн шанаагаа өөрөө урсан байх боломжтой. Түүнээс биш хэн нэгэн хүний үйлдлийн улмаас Дорж гуайн биед гэмтэл учирсан юм биш,

 

гэрч Д.Энхгийн  ...тэгж байтал Баяраа лам өрөөнд орж ирсэн чинь Дорж гуай  Баяраа ламыг харангуутаа “чи муу” гээд уурласан. Баяраа лам “ажилтай хүмүүсийн ажлыг хийлгэ, юм ярих гээд байгаа бол гарч ярь” гэхэд Дорж гуай гартаа байсан нарны хаалтаараа Баяраа лам руу савахад нарны хаалт нь үсрээд явчихсан. Бид нар хажуугаас нь Дорж гуайг болиулаад Баяраа ламыг холдуулсан. Гэтэл Дорж гуай “та нар намайг зодох гэлээ” гэж орилоод,  тэнд байсан хорооны цагдааг чи намайг хамгаалсангүй гэж уурласан. Баяраа лам тэр үед уурласан боловч Дорж гуайд гар хүрээгүй.  Дорж гуайн нүд тэр үед хэвийн зүгээр байсан. Харин Дорж гуай өөрөө Баяраа ламыг нарны хаалтаараа цохиж савахад нарны хаалтны бариул нь салаад голын төмөр нь их биетэйгээ үсрээд явчихсан тэр төмөрт Дорж гуай нүүрээ урсан байх гэж бодож байна. Түүнийг л Дорж гуай өөрийг нь зодчихлоо гэж яриад байгаа юм. Өөрөөр Баяраа лам Дорж гуайн зүүн нүд болон нүүр лүү гараа болон ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Дорж гуайн зүүн шанаа орчим нь нарийн ором гараад урагдсан мэт болчихсон байснаас өөр яагаа ч үгүй, мөн 2 нүд нь зүгээр байсан,

 

гэрч Б.Дашийн  ...Удалгүй Баяраа өрөөнд орж ирээд Дорж гуайг “та гар” гэхэд Дорж гуай гарахгүй уурлаад Баяраа ламын өөдөөс гартаа барьж байсан нарны хаалтаараа толгой руу нь чиглэлтэй цохих үед Баяраа лам гараараа хаасан чинь нарны хаалт нь иш хавираа хугараад дотор төмөр нь Дорж гуайн нүүрийг урчихсан байсан. Гэтэл Дорж гуай орилоод “та нар намайг нийлж зодлоо, цагдаа намайг хамгаалсангүй, худалдагдсан цагдаа” гэх зэргээр хашгираад гартаа барьж явсан даавуун цүнхээ тал тал тийш шидлээд бөөн юм болсон.

...“энэ хүнийг гарга, яагаад гаргахгүй байгаа юм” гээд ойртож очиход Дорж гуай Баяраа ламын өөдөөс нарны хаалтаа далайгаад цохиход Баяраа лам гараараа хаасан чинь нарны хаалт нь бариул хавиараа хугараад доторх ишний төмөр нь ил гараад тэр төмөрт л өөрийнхөө нүүрийг урчихсан юм. Түүнээс биш Баяраа лам Дорж гуайн нүүр, нүд рүү цохиогүй, түүнд гар хүрээгүй,

 

гэрч Д.Амгааийн   ...намайг дотогшоогоо ороход коридорт буюу манай захиргааны боловсон хүчний өрөөний үүдэнд Дорж лам Баяраа ламтай маргаад харилцан түлхэлцээд, Дорж нь мөн Даваа, Даш лам нар луу үсчиж дайраад байсан гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, Баяраа нь З.Доржийн зүүн нүд рүү гараараа цохисон, эмзэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн, коридорт гарахад заамдан, цээж хэсэг лүү түлхэн хэд хэдэн удаа сэгсэрсэн, толгой хэсэг рүү нэг удаа цохисон зэрэг нь нотлогдохгүй байна.

З.Доржийн биед тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон гэж Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 9979 тоот дүгнэлт гарсан боловч З.Доржийн зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлийг Б.Баяраа учруулсан болох нь тогтоогдохгүй гэж Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

Мөрдөн байцаалтад гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, тэдэнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахыг сануулж мэдүүлэг авсан нь хуульд нийцсэн тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт З.Дорж нь ... Очирбат цагдаа намайг гаргах гэхэд Б.Баяраа надаас зуураад миний гарнаас барьсан чигээрээ миний нүүрний хэсэг рүү цохисон. Коридорт гарахад миний малгай унах гэхээр нь засах хооронд дахин намайг цохисон. Дараа нь коридорт цохиход савалтаас толгой доргисон гэж мэдүүлж байх боловч 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдохгүй байна.

 

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ...яллагдагч Б.Баяраа хохирогч З.Доржийн зүүн гарыг зүүн гараараа барьсан байдалтай дээш өргөн хохирогч З.Доржийн нүүрэн тус газар нь удаа цохиж байв. Энэ үед Доржийн толгой аргаш савагдах бөгөөд хэсэг бие биенийгээ тулан зогсож байна гэж бичсэн боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Си ди бичлэгээр тогтоогдохгүй байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтад Б.Баяраа нь З.Доржийг ямар байдлаар, яаж зодсон үйлдлээс түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учуулсан үйл баримт тогтоогдохгүй байна.  

Өөрөөл хэлбэл Б.Баяраагийн үйлдлээс З.Доржид тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдоогүй байна.

 

            Иймд Б.Баярааг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчэнлэн хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт иргэн З.Доржтой “хэрүүл маргаан үүсгэлээ” гэж маргалдан, зодож, эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг Си ди бичлэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй.

З.Доржийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 1 612 200 төгрөгийг Б.Баяраагээс гаргуулах үндэслэлгүй болно.

 

  Үйл баримт 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр болсон байхад прокурорын 518 тоот яллах дүгнэлтэд гэмт хэрэг 8 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэж, гэрч Э.Очирбатын мэдүүлэгт Доржийн нэрийг Сангидорж гэж, нарны хаалтыг зонтик гэж гадаад нэрээр бичсэнийг шүүх тогтоолд залруулан бичсэнийг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Баяраад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

   2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Баяраа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэг 5 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

            4. Шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН