| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00025/И |
| Дугаар | 316/ШШ2026/00109 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 316/ШШ2026/00109
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 316/ШШ2026/00109 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би
Нэхэмжлэгч Т******* Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Э******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,184,223.35 төгрөг гаргуулах тухай, 316/2026/00025/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т******* Б******* ХХК нь хариуцагч Б.Э******* холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9,184,223.35 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,936,560 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 6,247,633 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,247,633 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,897.56 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан 6,247,633 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 114,912 төгрөгийн тал хувь болох 57,456 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 57,456 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т******* Б******* ХХК-ийн хариуцагч Б.Э******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,247,633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,897.56 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 57,456 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 57,456 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ