| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00283/И |
| Дугаар | 315/ШШ2025/00331 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 315/ШШ2025/00331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Зуслан гэх газарт нутаглах, утас *******, *******, ******* *******,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1986-1990 онуудад Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд тухайн үед ажиллаж байх үеийн хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн цалингийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн даргын тушаалын хуулбар, тус нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар зэрэг нотлох баримтад үндэслэн 1986-1990 оныг дуустал Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11/236 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11/235 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд 1986-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...миний бие 1986-1990 онуудад Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11/235 дугаартай У.******* нэртэй 1986-1988 оны цалингийн бичиглэл бүхий лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, мөн нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хуулбар, (хх-1,11-14-р хуудас),
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ******* нь 8 дугаар ангиа төгсөж хөдөө илгээлтээр Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэл Дөхөм бригадад малчнаар томилогдон эцэг, эхийн хамт малчнаар 1986-1990 оныг дуустал ажилласан. Бригадын даргыг нь Цэрэндорж гэдэг хүн байсан. Төрсөн аав Ухнай нь тус бригадад тоо бүртгэгчийн ажил хийдэг байсан. Тус нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа бог мал, эм хонь голцуу маллаж байсан. Олон жил У.*******хтай хөрш, саахалт айл нутаглаж байсан болохоор тус онуудад ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна гэх мэдүүлэг, (хх-21-р хуудас)
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: 1984 онд 8 дугаар анги төгсөж хөдөө илгээлтээр Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд томилогдон малчнаар ажилласан. ******* нь эцэг эхийн хамт тус нэгдэлд мал малладаг байсан. Эх орны төлөө нэгдэлд 1984-1990 он хүртэл мал малласан. 1990 онд Эх орны төлөө нэгдэл тарж хувьчлагдан Эх орны төлөө ХК болж өөрчлөгдсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-20-р хуудас)
7. Иймд *******ыг Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, дан ганц гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН