| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00596/И |
| Дугаар | 315/ШШ2025/00515 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2025/00515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, утас *******, *******, *******гийн *******ын,
*******тэй хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь *******тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие өөрийн нөхөр болох *******тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас хойш хамт амьдарч 3 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдий хүрсэн. Малчнаар тэтгэвэрт гарах гэхээр малын А данс нөхрийн нэр дээр байдаг тул Д.******* намайг *******тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоож өгнө үү.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн ийн *******, 1996 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ийн , 2006 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн ийн нарын төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6391 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны хуулбар, дугаартай Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь *******тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. овогт *******гийн ******* нь овогт тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн “...Миний бие өөрийн нөхөр болох *******тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч 3 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдий хүрсэн” гэх тайлбар, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн ийн *******, 1996 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ийн , 2006 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн ийн нарын төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай (*******гийн ******* нь нөхөр Сандаг овогтой тэй эхнэр нөхөр мөн болохыг тодорхойлолв) гэх тодорхойлолт, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6403 дугаартай (Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 144 дүгээр хуудсанд: Сүхбаатар аймгийн сумын Баянцагаан, 2 дугаар багийн Улаан-Өндөрт оршин суугч: өрхийн тэргүүн ургийн овогт Сандаг овогтой , эрэгтэй, 1974 оны 06 сард төрсөн, 36 настай, малчин, эхнэр ургийн Овогт *******гийн *******, 1975 онд төрсөн, 35 настай, хүү ийн , 1996 онд төрсөн, 14 настай, хүү ийн , 2006 онд төрсөн, 04 настай, бусад төрөл Гонгор ургийн овогт Далайбаярын Энхжаргал, эрэгтэй, 1985 онд төрсөн, 25 настай гэж бүртгэгдсэн байна) гэх бичилт бүхий Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6391 дугаартай (Өрхийн тэргүүлэгч Сандаг овогтой , эхнэр ******* овогтой *******, хүү овогтой ) гэх бичилт бүхий Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагааны хуулбар, дугаартай (өрхийн тэргүүлэгч Гонгорын хон овогт , эхнэр Цэндийхэн овогт *******гийн *******, хүү овогт ийн , овогт ийн *******) гэх бичилт бүхий Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх 6-12х),
5. Гэрч гийн шүүхэд өгсөн: “Миний төрсөн дүү Д.******* нь *******тэй 1995 онд гэр бүл болж тусдаа гарсан. Тэдний дундаас , Н., Н.******* гэдэг гурван хүү төрсөн. Ам бүл тавуулаа Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг, ******* гэх газарт амьдарч байгаа. Д.*******, ******* нар нь 1995 оноос хойш одоог хүртэл хөдөө мал маллаж хамт амьдарч байгаа. Гэрлэлтээ ямар учраас батлуулаагүй талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хх-18х),
6. Гэрч ийн шүүхэд өгсөн: “Миний бие эхээс наймуулаа, ******* нь миний төрсөн дүү юм. Д.******* нь хуучнаар суманд төрж өссөн. Д.******* нь *******тэй 1995 онд гэр бүл болж тусдаа гарсан. Тэдний дундаас Н., Н., Н.******* гэдэг гурван хүү төрсөн. Н. нь одоо аав ээжийнхээ хамт Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг, ******* гэх газарт мал маллаж амьдарч байгаа. Тэднийх сум, аймгийн сайн малчин, хөдөлмөрч, ажилсаг хүмүүс” гэх мэдүүлэг (хх-19х) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Д.*******ыг *******тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******гийн ******* нь овогт тэй 1995 оны 11 дүгээр сарын 15-аас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА