Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2017/00064

 

 

Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар шийдвэртэй,

 

Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-118 тоотод оршин суух Дэлгэрийнхэн овогт Нэргүйн Лха-Очир, тус дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33-27 тоотод оршин суух Шарын овогт Донторын Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Элжигэн Даваа овогт Дашзэвэгийн Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Шандны булаг ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Райд харш 24 дүгээр байрны 222 тоотод оршин суух/ Ангууч овогт Дагдангийн Болорчимэг,

тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай /Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-р 60 айлын орон сууцны 18 тоотод оршин суух/ Данжин овогт Дүгэрсүрэнгийн Пүрэвхүү,

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-08 тоотод оршин суух Бөхчулууны Мөнхтөмөр,

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-22 тоотод оршин суух Ангууч овогт Дагдангийн Ганхуяг нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Д.Болорчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Д.Болорчимэг, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Шандны булаг ХХК нь анх Эвлэл ХК-ийн 45900 ширхэг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийгдэж байгуулагдсан болохыг тогтоох,

2. Н.Лха-Очир нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 12000 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоох,

3. Д.Цэцэгдарь нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоох,

4. 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг Шандны булаг ХХК зөрчиж хувьцаа эзэмшигч бидний эрх ашгийг зөрчсөнийг тогтоох,

5. Шандны булаг ХХК-ийг үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг өгч байгаагүй шалтгааныг тогтоолгох,

6. Шандны булаг ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед хариуцагч нар хувьцааны маргаантай байгаа үед 2014 онд компанийн дансанд байсан 23.700.000 төгрөгийг юунд зарцуулсан болохыг тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 1. Шандны булаг ХХК анхны хурлаас сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх Г.Дагдан, Б.Мөнхтөмөр, Ч.Ням-Осор, Б.Доржсүрэн нар анхны хувьцаанд будлиан хийсэн нь анхны хурлын дүрэмд дүрмийн сан 30 сая төгрөг байх бөгөөд энэ нь гишүүдийн УАА-н Эвлэл ХК-аас 45900 ш хувьцаанд оногдох хөрөнгө тасалж авсан тул тус тусын хувьцаанд оногдох мөнгөн хөрөнгөөр үүрэг хариуцлагыг /хавсралт №2 тусгасан/-аар хариуцна, гэсэн боловч уг хавсралтын 49 гишүүний хувьцааны дүн 45900 ш биш, 54545 ш хувьцаа болсон байна. Илүү 8645 ш хувьцааг Г.Дагдан, Б.Мөнхтөмөр, Ч.Ням-Осор, Б.Доржсүрэн нар өөрсдийнхөө хувьцааг нэмэгдүүлсэн, Н,Лха-Очирт 3 сая төгрөгт ноогдох 5454 ш хувьцаатай гэж бидний бодит худалдаж авсан 12000 ш хувьцаанаас 6546 ш хувьцааг дутуу тооцсон. Бид 6546 ш хувьцаагаа хэнээс авах вэ?

2. Лха-Очир би анх Шандны булаг ХХК байгуулагдах үед 45900ш хувьцааны 12000ш хувьцааг эзэмшигч байсныг үнэн зөв тогтоосон бол Шандны булаг ХХК-ны 26,1 хувийг эзэмшигч байх ёстой бөгөөд Г.Дагдан 28,8 хувь, Б.Мөнхтөмөр 12 хувь, Ч.Нямосор 12 хувь эзэмшдэг гэж хуурамч өсгөж бүгд 52,8 хувь эзэмшигч гэж биднийг хуурсан байна. Гэтэл бид 5 хүнээс бусад хувьцаа эзэмшигч нарын хувьцааны дүн 17626 ш буюу 38,5 хувь, манай 12000 ш хувьцаа буюу 26,1 хувь Г.Дагдан, Б.Мөнхтөмөр, Ч.Нямосор, Б.Доржсүрэн нарын хувьцаа нийлээд 16274 ш буюу 35,4 хувийг эзэмшигч байж 52,8 хувийг эзэмшигч болж анхны хурлыг хуурамч хийсэн нь тогтоогдож байгааг шүүх анхааралдаа авч үзнэ үү.

3. Ховд аймаг Шандны булаг ХХК хувьцаа эзэмшигч болох Д.Цэцэгдарь миний 5836840 төгрөгийн нэгж хувьцааг 2000 оны үед 550 төгрөгөөр бодож 10612 ш хувьцаатай, хөрөнгийн баталгаа гэсэн бичиг Ховд аймаг Шандны булаг ХХК удирдах зөвлөлийн дарга Г.Дагдангийн гарын үсэггүй бичиг байдаг. Энэ зээлийн үлдэгдэл 3 сая төгрөгөө аавд төлж өгөхгүй явсаар хүүтэй нь хамт тооцож хийж өгсөн бичиг юм шиг байна. Ингэж би Шандны булаг ХХК-д 10612 ш хувьцаа буюу 5836840 төгрөгийн хөрөнгө эзэмшигч болсон. Лха-Очир миний анх компани байгуулагдахад байсан 5454 ш хуурамч хувьцаа буюу З сая төгрөгийн хөрөнгө эзэмшигч болох хувьцаа алга болсон байна. Энэ бух хувьцаанууд нь анх аав Нэргүйгээс Г.Дагдан, Б.Мөнхтөмөр, Ч.Нямосор, Б.Доржсүрэн нарт 6 сая төгрөг зээлж Эвлэл ХК-ны 12000 ш хувьцааг худалдаж авсан байдаг.Түүний дараа 1998 оны 10 сард Шандны булаг ХХК 45900 ш хувьцаагаар салж байгуулагдсан үед манайд 3 сая төгрөгийн хувьцаа өгсөн. Бид нар Шандны булаг ХХК хувьцаа эзэмшигч гээд явдаг байсан бөгөөд 2008 оны хавар Шандны булаг ХХК ашиг тараасан байсан учир ашиг авах санаатай хувьцаагаа Б.Мөнхтөмөрөөс асуухад байгаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэж өгнө гэдэг байсан энэ нь ямар учиртайг бид мэдэхгүй явсаар 2012 он хүрсэн. 2011 оны 10 сарын 06-ны өдрийн Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын шинэчилсэн найруулгын дагуу 2012 оны 7 сарын 1-ний өдрийн дотор дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлэх журмын 1-дүгээр, 3-дугаар, 5-дугаар зүйлээр миний эрхийг зөрчсөн байна. Иймд бид хувьцаагаа зараагүй тул 22612 ш хувьцаагаа сэргээлгэж авах хүсэлтэй байна.

4. Хариуцагч Б.Мөнхтөмөр болон, Г.Дагдангийн гэр бүл Т.Цэсэнжав, түүний хүүхдүүд болох Д.Ганбаяр, Д.Ганхуяг нар хуйвалдаж бидний хувьцааг 2008 оноос хойш байгаа, хувьцаа эзэмшигчдийн хурлаар сэргээж өгч байна, түүний дараа өөрсдөө шүүхээр маргалдаж байна гэх мэтээр цаг хугацаа алдагдуулж, биднийг хуурсанд маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнхтөмөрийн тайлбарын агуулга: 1. Шандны булаг ХХК-ийг анх 1998 оны 11 сард байгуулахад Б.Мөнхтөмөр миний бие гүйцэтгэх захирлаар сонгогдож Компанийн анхны дүрэм боловсруулж, бичгийн машинаар 4 хувь бичиж татварын албанд 1 хувь өгч байсан. Тухайн үед Дагдан дарга бид хоёр Эвлэл ХК-ны 91800 ш хувьцааг 2 тэнцүү хувааж /Эвлэл ХК хүмүүс бүгд мэдэж байгаа/ 45900 ш хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж 49 гишүүнтэй компани байгуулж байсан нь үнэн. Тухайн үед 8-9 хүн хувьцаагаа зарна гэж байсныг, бид компани байгуулсан хойно нь, компанийн ашгаар хувьцааг нь худалдаж авсан. Би талийгаач Дагдан даргын хүүхдүүдэд Дагдан дарга бид хоёрын хийсэн луйвар илчлэгдэж магадгүй байна гэж 2008 оноос хойш хэлдэг байсан боловч, хүүхдүүд нь намайг өөрөө луйвар хийж хувьцаа авсан юм байлгүй бидний аав ийм зүйл хийгээгүй гэдэг. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын 1-д бичсэн байгаа болон компанийн дүрэм, дүрмийн хавсралтад тодорхой харагдаж байгаа. Хувьцааг тухайн үед хуурамчаар өсгөсөн нь үнэн. Энэ нь дахин бидний хувьцааг хүмүүс мөнгө гаргаад худалдаж авах юм бол бид хамгаалж чадахгүй байсан учир хувьцааг хуурамчаар өсгөж Дагдан даргад хадгалуулсан нь алдаа байсан байна. Лха-Очирын 12000 ш хувьцааг гүйцээж өгөхөд татгалзах зүйлгүй.

2. Биднийг Эвлэл ХК-ны хувьцааг цуглуулахад зарим ажилчид өөрсдийнхөө үр хүүхэд гэр бүлийн хувьцааг өөр өөр дээрээ төвлөрүүлж бидэнд өгч хадгалуулж хамтарч компани байгуулсан. Хувьцаа худалдаж авах үед дарга Дагдан бид 2 мөнгөгүй болоод Нэргүйгээс 6000000 /зургаан сая/ төгрөг зээлж авсныг би өөрөө гэрчилнэ. Үүний 3 сая төгрөгт 10000 ш хувьцаа, нэгж хувьцааг 300 төгрөгөөр бодож өгсөн. Мөн Нямосор 2000 ш хувьцаа Нэргүйд зарсныг би бас мэднэ. Ингээд Нэргүй гэдэг хүн Эвлэл ХК-ийн 12000 ш хувьцаатай болсон. Бид Шандны булаг ХХК байгуулахдаа Эвлэл ХК-ны 91800 ш хувьцааг 2 хувааж 45900 ш хувьцаагаар компани байгуулагдсан. Иймд та нарын хувьцаа мөн 2 дахин багассан гэж 5454 ш хувьцаатай болгосон нь бид хоёрын хийсэн луйвар юм. Энэ нь анхны дүрмийн хавсралтад тодорхой байгааг би хүлээн зөвшөөрч байна. Би анхны хурлын дүрмийн хавсралтыг хуурамч хийснээ хүлээн зөвшөөрч, 2014 оны 5 сарын 09-ний өдөр компанийг үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, Шандны булаг ХХК-ны хувьцааг бодит үнэн байдалд оруулж эдгээр хүмүүсийн 12000 ш хувьцааг сэргээж өгсөн.

3. Д.Цэцэгдарь намайг нэг бүрийн үнэ 550 төг үнэтэй 10612 ш хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өг гэсэн байна. Энэ нь 6 сая төгрөгийн үлдэгдэл 3 сая төгрөгийг дарга Дагдан дарга хувьдаа ашигласан тул өөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй удсан болохоор хүүгийн хамт 5836840 төгрөгийн хөрөнгө эзэмшигч гэсэн бичиг хийж өгсөн юм байна гэж би бодож байна. Би энэ талаар сайн мэдэхгүй компанид хамаагүй. Бодит үнэн юм гэвэл манай компани байгуулагдсан цагаасаа хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг албан ёсоор дүрмийн дагуу хийж үзээгүй юм байна. Дагдан дарга хотоос ирээд маргааш нь ажилчидтайгаа уулзаад хийсэн хурлыг хувьцаа эзэмшигчдийн хурал гээд бичээд явсан материалыг үлдсэн гэр бүлийн хүн нь мөн адил дуурайлгаж хуулж бичээд хувьцаа эзэмшигчдийн хурлын материал гэж үзвэл 2011 он хүртэл хурал хийсэнд тооцож болох юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш компанийн дүрмийн дагуу олон хоногоор зар хүргүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, хувьцаа эзэмшигчдийг бүрэн хамруулсан хурал нэг ч удаа хийгээгүй байдаг. Иймд 2014 оны 05 сарын 09-ний өдөр компанийг үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигч нарын хурлыг хийж хувьцааг бодит үнэн байдалд оруулж хурал хийсэн.

4. Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дарга Дагдан даргын нэр дээр хуурамчаар буюу хууль бусаар 60 хувийг төвлөрүүлсэн байсан учир даргыг амьд байхад нэг ч удаа ашиг өгөөгүй. Харин 2007 оны 10 сард Дагдан дарга нас барснаас хойш хуурамч 60 хувийг өөр дээрээ бичиж авсан Цэсэнжав нь 2008, 2011 онд ашиг өгсөн. 2008 онд ашиг өгснөөс хойш хувьцаагаа сураглах хүн олон болсон.

5. Компани үйл ажиллагаа 2014 оны 05 сарын 09-ний хувьцаа эзэмшигчдийн хийсэн хурлыг зарим хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй 2014 оны 6 сарын 11-нд хувьцаа эзэмшигчдийн хурал албан ёсоор зарлаж хийж байна гэсэн боловч уг хуралд ирсэн хүмүүс хувьцаагаа нэхэж маргаан үүссэн тул Цэсэнжав нь хурлыг уулзалт болгон хувиргаж шүүхээр хувьцааны асуудлыг шийднэ гэсэн цагаас хойш компани үйл ажиллагаа бүрэн зогссон. Компани ТУЗ-ын бүрэн эрхийн хугацаа дууссан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга гэх Болорчимэг нь ямар аргаар 23700000 /хорин гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг компани данснаас авч хувьдаа ашигласан болохыг би хүртэл сайн ойлгохгүй байна.

6. Шандны булаг ХХК-ийн эд хөрөнгө хувьцаа эзэмшигчдийн дунд өмч учир хувьцааны маргаан гарсан цагаас хойш шүүх бидний өмч болох компанийн эд хөрөнгө дансыг битүүмжилсэн гэдэгт би итгэж байгаа. гэжээ.

 

Хариуцагч Д.Болорчимэг, Д.Ганхуяг нарын тайлбарын агуулга: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын нэхэмжлэлтэй танилцаад Д.Ганхуяг, Д.Болорчимэг бид дараах тайлбарыг гаргаж байна.

1. Энэхүү нэхэмжлэлээр хариуцагчаар татагдсан Б.Мөнхтөмөр нь Т.Цэсэнжав, Д.Ганхуяг, Д.Болорчимэг Д.Ганбаяр нар нь 72%-н хувьцаа эзэмшдэг нь маргаантай гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү иргэний хэргийг анхан шат, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр авч хэлэлцсэн. Гурван шатны шүүхээр эдгээр хүмүүс 72%-н хувьцаа эзэмшдэг нь баримт нотолгоогоор тогтоогдож Д.Болорчимэг нь ТУЗ-н дарга, ерөнхий захирлын бүрэн эрхийн хугацаандаа байгаа гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн.

2. Н.Лха-Очир нь 1998 онд 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 10%-н хувьцаа эзэмшдэг байгаад хувьцаагаа зарж тус компанид хувьцаа эзэмшдэггүй болсон. Энэ талаарх баримт нотолгоо Б.Мөнхтөмөрийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хангалттай баримт болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон уг хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэн нь гэрчээр оролцсон болно.

3. Д.Цэцэгдарь нь Шандны булаг ХХК-д хувьцаа эзэмшиж байгаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй болно.

4. Шүүхээс тус компанийн ерөнхий инженер Б.Мөнхтөмөрийг Шандны булаг ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Болорчимэг болон Т.Цэсэнжав, Д.Ганхуяг, Д.Ганбаяр нарын итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн учир Б.Мөнхтөмөр нь компанийг төлөөлж энэ хэрэгт хариуцагчаар татагдах боломжгүй юм. Б.Мөнхтөмөр нь Шандны булаг ХХК-ийн хувьцаа болон эрх мэдлийг далайлган сүрдүүлж авах гэсэн санаа байсан нь түүний нэхэмжлэлтэй гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн шийдвэрүүд болон Ховд аймгийн прокурорын газарт эрүү үүсгэгдэн шалгагдсан Тогтоолуудаар бүрэн дүүрэн нотлогдсон. Иймд Н.Лха-Очир, Д.Цэрэндарь нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно. гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Шандны булаг ХХК нь анх Эвлэл ХХК-аас 49500 ширхэг хувьцаагаар тасарч, уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг, мөн Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Лха-Очир тус Шандны булаг ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг, Д.Цэцэгдарь Шандны булаг ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хариуцагч Д.Болорчимэгийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Лха-Очир, ДЦэцэгдарь нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Болорчимэг, Б.Мөнхтөмөр, Д.Ганхуяг, Д.Пүрэвхүү нарт холбогдох 1) Шандны булаг ХХК нь анх Эвсэл ХК-аас 45900 ширхэг хувьцаагаар тасарч уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг тогтоох, 2) Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Лха-Очирыг Шандны булаг ХХК-ийн 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох, 3) Д.Цэцэгдарийг Шандны булаг* ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоох. 4) 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай шинэчилсэн найруулгын дагуу 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор дүрмээ шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх журмыг Шандны булаг ХХК зөрчиж хувьцаа эзэмшигч бид нарын эрх ашгийг зөрчсөнийг тогтоох, 5) компанийн үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг өгч байгаагүй шалтгааныг тогтоолгох, 6) компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед хариуцагч нар хувьцааны маргаантай байгаа үед 2014 онд компанийн дансанд байсан 23.7 сая төгрөгийг юунд зарцуулсан болохыг тогтоолгох гэх нийт 6 шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 175 дугаартай шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Шандны булаг ХХК нь анх Эвлэл ХХК-иас 45900 ширхэг хувьцаагаар тасарч, уг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан болохыг, мөн Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Лха-Очир тус Шандны булаг ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг, Д.Цэцэгдарь Шандны булаг ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Д.Болорчимэг миний зүгээс дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан процессын зөрчлийн талаар:

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 153\Ш32016\01875 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг шилжүүлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжийг гаргах шүүх хуралдаан дээр миний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүгч Б.Маринагаас татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шийдвэрлүүлэхээр адил шатны шүүх Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шүүгч Б.Марина нь өөрөөс нь татгалзан гаргах хүсэлт хэргийн оролцогчдоос гаргасан буюу уг хүсэлтийг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн гаргасан улсын бүртгэлтэй холбоотой тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай хүсэлтийг хангаж, эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, захирамж гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлэг, 98-114 дүгээр зүйлд Анхан шатны шүүх хуралдааны дэг- нарийвчлан дарааллын дагуу зохицуулж өгсөн. Уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу талуудын эрх, үүргийг тайлбарлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан зохигчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө буюу хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан даргалагчаас татгалзал байгаа эсэхийг тодруулдаг бөгөөд хэрэв зохигчдоос хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан тохиолдолд уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой. Гэтэл Ховд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина нь хэргийн оролцогчдын зүгээс татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад нэхэмжлэгчээс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс дээрх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 29 дугаартай тогтоол гаргаж Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 153\Ш32016\01875 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч мөн л шүүгч Б.Маринаг татгалзах гаргах хүсэлтийг хэлэлцэлгүй орхиж, үндэслэлгүй шийдвэр гарган, хэргийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.

2016 оны 10 дугаар сарын 04-ний Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Марина шүүгчдийн зөвлөгөөний хурлыг ганцаараа хийж дахин 153/ЗТ2016/00120 дугаартай Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай гэх тогтоол гарган миний татгалзан гаргах хүсэлтийг ханган шийдвэрлэж буюу өөрийгөө татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн процессын ноцтой алдааг гаргасан. Уг хууль бус тогтоолдоо үндэслэн тэр өдрөө буюу 2016 оны 10 дугаар сарын 04 өдөр дахин 153/Ш32016/02055 дугаартай Хэрэг шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийг өөрөө гарган хэргийг Ховд аймгийн Булган сум дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг иргэний хэргийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүгчээс татгалзах, хэрэг шилжүүлэх журмуудыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

1. Шандны булаг ХХК нь 1998 онд 30 сая төгрөгийн дүрмийн бүхий 45900 ширхэг хувьцаатай, 49 хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж, 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, улсын бүртгэлийн 1611001110 дугаартай 000052493 дугаартай гэрчилгээ авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...Усны аж ахуйн ХХК-ийн бүх гишүүдийн хурлын 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол болон 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Шандны булаг ХХК-ийн гишүүдийн хооронд байгуулсан гэрээний хавсрал 1-т үүсгэн байгуулагчийн нэр бүхий 49 гишүүний нэг нь 5 дугаарт Н.Лха-Очир. хавсралт 2-т үүсгэн байгуулагчдын нэрийн 5 дугаарт Н.Лха-Очир хувьцааны тоо 5454, дүн мянган.төг 3000,0 ноогдол хувь 10 гэж бичигдсэний ар талд Н.Лха-Очир гэж тус тус гарын үсэг зурсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Лха-Очир нь Шандны булаг' ХХК-нд хөрөнгө оруулалт, оруулсан хувьцаа эзэмшигч болох нь нотлогдож байна гэх дүгнэлтийг хийсэн байна. Гэтэл тогтоох хэсгийн 1-т ...Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Лха-Очир тус Шандны булаг ХХК-д нэг бүрийн үнэ 12000 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоож үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Учир нь нэхэмжлэгч Н.Лха-Очирыг анх Шандны булаг ХХК үүсгэн байгуулагдахад 10% хувьцаа эзэмшигч байсан талаар хариуцагчдын зүгээс маргаагүй бөгөөд харин Н.Лха-Очирын зүгээс хадгаламж зээлийн хоршоо байгуулах зорилгоор 5000000 төгрөг, Шандын булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Цэсэнжаваас 3000000 төгрөг, нийт 8000000 төгрөгийг зээлж авсан бөгөөд уг зээлийн төлбөрт дээрх 3000000 төгрөгийг үнэ бүхий хувьцааг Г.Дагданд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 2002 онд өөрийн хувьцааг шилжүүлсэн болно. Үүнээс хойш Н.Лха-Очир тус компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй ба 2006, 2008 оны хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаагүй зэргээс тус компанид хувьцаа эзэмшдэггүй болох нотлогддог бөгөөд 2008 оны хувьцаа эзэмшигчдийн шинэчилсэн бүртгэлийн талаар огт маргаж байгаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх Н.Лха-Очирыг анхан үүсгэн байгуулагдахад 3000000 төгрөгт ногдох 10 хувь буюу 5454 ширхэг хувьцаатай байсан гэх үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа шийдвэртээ Шандны булаг ХХК-ийн 12000 ширхэг хувьцаа болохыг тогтоож шийдвэрлэсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгүүдэд нэхэмжлэгч Н.Лха-Очир нь 1998 онд 5454 ширхэг хувьцаатай байсан атлаа ямар үндэслэлээр 12000 ширхэг хувьцаатай болж нэмэгдсэн талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд дүгнэлт хийх ч боломжгүй юм. Учир нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь Н.Лха-Очир нь 1998 онд анх компани үүсгэн байгуулагдах 5454 ширхэг хувьцаатай байсан боловч өөрийн эзэмшлийн хувьцааг хувьцаа эзэмшигч Г.Дагданд зээлийн үүрэг шилжүүлсэн бөгөөд хувьцаа Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу Г.Дагданд шилжсэн болно.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ дараах хуулийн зохицуулалтуудын үндэслэсэн байна. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх Үүнд: 34.1.1 Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх о 34.1.2 Ногдол ашиг авах, 34.1.3 Компанийг татан буулгах үед үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ., Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болон хуулийн зохицуулалтуудаас үзвэл анхан шатны шүүх нь Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчийн эрх болон Иргэний хуулийн Эзэмшил үүсэх, Шударга эзэмшигчийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч нь Н.Лха-Очирыг Шандны булаг ХХК-ийн 12000 ширхэг хувьцааны эзэмшигч болохыг тогтоож шийдвэрлэсэн хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн эх хувь болон хуулбар хувь нь хавтаст хэрэгт авагдсан Хөрөнгийн баталгаа Ховд аймгийн Шандны булаг ХХК-нд Донтор овогтой Цэцэгдарь 5836840 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн болно. Ховд аймгийн Шандны булаг ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга Г.Дагдан гэж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан хөрөнгийн баталгааг шүүх хуралдаанд хариуцагч Д.Болорчимэг нь үгүйсгэж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь энэ хөрөнгийн баталгаа гэж баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан үндэслэлийг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нотлох баримтыг үнэлэх нь зүйтэй байна., ...Нэхэмжлэгч Д.Цэцэгдарь нь уг компанид хувьцаа эзэмшдэггүй, хөрөнгө оруулалт хийгээгүй бол удирдах зөвлөлийн дарга Г.Дагдан нь хөрөнгийн баталгаа гэсэн баримтыг Д.Цэцэгдарьд өгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан өгөхгүй байх байсан, Шандны булаг ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн учир баталгаа өгсөн байна гэж үзлээ гэх ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, Д.Цэцэгдарийг Шандны булаг ХХК-д нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсанчлан Шандны булаг ХХК нь нэг бүрийн үнэ нь 9 737 төгрөгийн үнэ бүхий нийт 45 900 ширхэг хувьцаатай компани болно. Нэхэмжлэгч Д.Цэцэгдарь нь анхнаасаа манай компанийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй ба манай компанид хувьцаа эзэмшдэггүй болох нь хүчин төгөлдөр улсын бүртгэлээр нотлогдож байгаагаас гадна манай компанийн хувьцаа эзэмшигчдийн тодорхойлолтуудаар нотлогдож байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2-т Нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ., мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно., 183.3-т Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй. гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус заасны дагуу аливаа этгээд нь улсын бүртгэгд бүртгэгдсэнээр тухайн компанийн хувьцаа эзэмшигч болдог бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан Хөрөнгийн баталгаа гэх удирдах зөвлөлийн даргын гарын үсэг бүхий баримтыг үндэслэн, хэрэв хувьцаа эзэмшигч биш байсан бол ийм бичиг хийж өгөхгүй байсан гэх өөрийн таамгаар нэхэмжлэгч Д.Цэцэгдарийг Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэ бүхий 10612 ширхэг хувьцааг эзэмшдэг болохыг тогтоосон үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Мөн дээр дурдсанчлан Шандны булаг ХХК-ийн нэг хувьцааны 9 737 төгрөг бөгөөд шүүх ямар үндэслэлээр Д.Цэцэгдарийг нэг бүрийн үнэ 550 төгрөгийн үнэ бүхий 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоож шийдвэрлэсэн ойлгомжгүй юм.

3. 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр уг хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөмөр нь хэсэг хүмүүсийг цуглуулан хууль бус хувьцаа эзэмшигчдийн хурал гэгчийг хийж, өөрийгөө Гүйцэтгэх захирлаар томилон, тус компанийн 12%-ийн хувьцаа эзэмшигч мэтээр дүрэм баталсан байсан. Мөн уг хурлаар нэхэмжлэгч Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашзэвэгийн Лхамсүрэнг манай компанийн 12000 ширхэг хувьцаа буюу 38.6%-ийн хувьцаа эзэмшигч мэтээр дүрмийн төсөлд оруулсан байсан. Б.Мөнхтөмөр, Д.Лхамсүрэн нар нь уг хууль бус хурлын тогтоол, өөрсдийгөө гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга томилсон, шийдвэр хувьцаа эзэмшигчдээр оруулсан дүрмийн төсөл зэргийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэхээс татгалзсан байдаг. Б.Мөнхтөмөр нь дээрх татгалзсан шийдвэртэй холбогдуулан Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан, хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөмөрийн хууль ёсны эзэмшлийн 12 хувийн хувьцааг 8.4 хувь болгон бүртгэсэн улсын бүртгэлийн хүчингүй болгуулах, Шандны булаг ХХК-ийн 12 хувийн хувьцааг Б.Мөнхтөмөр эзэмшдэг тухай бүртгэл хийхийг хариуцагчид даалгах, Шандны булаг ХХК-ийн 52.1 хувийн хувьцааг Т.Цэсэнжав, 10 хувийн хувьцааг Д. Ганхуяг, 10 хувийн хувьцааг Д. Ганбаяр эзэмшдэг болохыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Шандны булаг ХХК-ийн ерөнхий захирлаар Д.Болорчимэг, Гүйцэтгэх захирлаар Д.Пүрэвхүү нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурлаар хянан хэлэлцэж 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар хянан хэлэлцэж, 221\МА2016\0221 дугаартай магадлалыг тус тус гаргаж Б.Мөнхтөмөрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Б.Мөнхтөмөр нь өөрийн хууль бусаар зохион байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэх хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, Д.Болорчимэгээс Шандны булаг ХХК-ийн тамга, гэрчилгээг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурлаар хянан хэлэлцэж, 263 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 730 дугаартай тогтоолоор тус тус нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээр дурдсанаас үзвэл Б.Мөнхтөмөр өөрийгөө Шандны булаг ХХК-ийн 12%-ийн хувьцаа эзэмшигч тогтоолгох, гүйцэтгэх захирлаар томилуулах оролдлогыг удаа дараа хийж байсан боловч тухай бүр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болж байсан болно.

Түүнчлэн уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа Д.Лхамсүрэнтэй хамтран 2014 оны 05 сарын 09-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Шандны булаг ХХК-ийн 12000 ширхэг хувьцаа буюу 38.6%-ийн хувьцаа эзэмшигч мэтээр дүрэм боловсруулан, ТУЗ-ийн даргаар томилогдсон мэтээр шийдвэр гаргаж байсан атлаа уг хэрэгт Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө хувьцаа мэтээр тайлбарлаж байсан 12000 ширхэг хувьцааны эзэмшигчээр Н.Лха-Очирыг тогтоолгох шаардлага бүхий үндэслэлгүй, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн нэхэмжлэлийг гаргажээ.

Мөн нэхэмжлэгчид нь нэхэмжлэлээ Б.Мөнхтөмөрийг хамтран хариуцагчаар татан оролцуулж гаргасан байх бөгөөд Б.Мөнхтөмөр нь анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Л.Лха-Очир, Д.Цэцэгдарь нар манай компанийн хувьцаа эзэмшигч байсан мэтээр дурдсан байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Б.Мөнхтөмөрийн удаа дараагийн хууль бус ажиллагаа нь эрүү, иргэн, захиргааны журмаар тогтоогдож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тухай бүр нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болж байсан бөгөөд тэдний дахин боловсруулсан төлөвлөгөө нь өөрийгөө хариуцагчаар татуулж нэхэмжлэл гаргуулаад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн мэтээр шийдвэр гаргуулах сонирхолтой байгаа нь тодорхой байна. Мөн Д.Лхамсүрэн нь Б.Мөнхтөмөртэй хамт өөрийгөө хувьцаа манай компанийн 12000 ширхэг хувьцааг эзэмшдэг мэтээр дүрмийн төсөл хийж улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг явуулж байсан хэр нь өнөөдрийн байдлаар уг 12000 ширхэг хувьцаагаа Н.Лха-Очирын хувьцаа болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаагаас үзвэл дээрх нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, хариуцагч Б.Мөнхтөмөр нэг хүсэл зориг бүхий хүмүүс болох хэн бүхний нүдэн дээр тодорхой харагдаж байна.

4. Нэхэмжлэгч Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нь хариуцагч Б.Мөнхтөмөр, Д.Ганхуяг, Д.Пүрэвхүү, Д.Болорчимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс Шандны булаг ХХК 45900 {Жич: анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 49500 ширхэг хувьцаатай гэж бичсэнийг хариуцагчдын зүгээс тооны алдаа гаргасан гэж үзэж байна.) ширхэг хувьцаатай болохыг тогтоож Н.Лха-Очирыг Шандны булаг ХХК-ийн 12000 хувьцаа, Д.Цэцэгдарийг 10612 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн.

Гэтэл уг шийдвэрээс үзвэл шүүхээс Шандны булаг ХХК анх 1998 онд 45900 ширхэг хувьцаатай байгуулагдсан, одоо ч 45900 ширхэг хувьцаатай гэж үзэж байгаа нь тодорхой байгаа боловч хариуцагч Шандны булаг ХХК-ийн 25 291 ширхэг буюу 55.1 хувийн хувьцаа эзэмшигч Д.Болорчимэг би, 4 865 ширхэг буюу 10.6 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ганхуяг, 780 ширхэг буюу 1.7 хувийн хувьцаа эзэмшигч Д.Пүрэвхүү, 4 085 ширхэг буюу 0.7 хувийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөмөр нарын хэнээс, хэдэн ширхэг хувьцааг гаргуулан өгөхөөр шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нь өөрсдийгөө Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага гаргасан хэрнээ, Шандны булаг ХХК-ийн нийт 17 хувьцаа эзэмшигчээс 4 хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзвэл биелүүлэх боломжгүй шийдвэр болж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 175 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь дүгнээгүй байх бөгөөд 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, маргааныг шийдвэрлэсэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлэн, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн хариуцагч Д.Болорчимэг, Д.Пүрэвхүү, Б.Мөнхтөмөр, Д.Ганхуяг нарт холбогдуулан гаргасан 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар

 

1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийг тус анхан шатны шүүх хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийг хүлээж авсан талаар шүүхийн дардас дарагдаагүй байна. Д.Лхамсүрэнгийн 3 хуудастай, 12 хуудас хавсралт бүхий нэхэмжлэлд[1] Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1003 дугаар шүүгчийн захирамжаар[2] шүүгч Ц.Оюун-Эрдэнэ иргэний хэрэг үүсгэсэн атлаа дараа нь Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нартай төрөл садны холбоотой гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2.-т зааснаар татгалзан гарах тухай хүсэлт гаргажээ.

Гэтэл шүүгчийн татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнгүй буюу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нь ээлжийн амралтаа авсан гэсэн шалтгаанаар, тус шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 358 дугаар захирамж гаргаж[3], хэргийг ижил шатны өөр шүүх рүү буюу Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн[4], Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлтийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаар захирамжаар шийдвэрлэж, шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан хэрэг шилжүүлэх журам, 92 дугаар зүйлийн 92.6.-д заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх журмын тус тус ноцтой зөрчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.

Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийн татгалзан гарах тухай хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, хэрвээ тус шүүхийн Ерөнхий шүүгч томилогдоогүй бол Ерөнхий шүүгчийг орлож буй шүүгч шийдвэрлэх ба Ерөнхий шүүгч дангаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг татгалзах үндэслэл тогтоогдвол хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөний олонхын саналаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, 92.8.-д журамлажээ.

Түүнчлэн шүүгч Ц.Оюун-Эрдэнийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлт[5], тайлбар[6] зэргээс үзвэл, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаар захирамжид дурдсан үндэслэлүүд ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлийн 91.1.2, 91.1.3, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6.-д заасан аль нэг үндэслэлд хамаарах эсэх нь тодорхойгүй тул шүүгчийн гаргасан татгалзан гарах хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.-т нийцсэн гэж үзэхгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор[7] тус хэргийг шүүгч Б.Маринад дахин хуваарилсан бөгөөд мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар[8] хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч Б.Маринаг томилсон шийдвэрийг албажуулж, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Энэ хугацаанд буюу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2016/01531 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан бөгөөд нэхэмжлэгч тал уг захирамжид гомдол гаргасан байна.

Дээрх гомдлыг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцээгүйн улмаас Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар[9] дээрх гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлж[10], Булган сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр шүүхийн тогтоолоор гомдлыг хангаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2016/01531 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. Улмаар хэргийг буцаан хүргүүлснээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас 153/ШЗ2016/01875 дугаар шүүгчийн захирамж[11] гарган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах хүсэлтийг хангаж, хариуцагч нарт Шандны булаг ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан улсын бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байхыг даалгаж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1.-д зааснаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2.-т зааснаар хариуцагч Д.Болорчимэг, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хянан шийдвэрлүүлэхээр хэргийг Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлд Шандны булаг ХХК-ийн хашаа, эд хөрөнгө, дансыг битүүмжлэх тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл шийдвэрлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 69 дүгээр зүйлд заасан эрхийг зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй байна. Харин 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс[12] үзвэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагч Д.Болорчимэгээс шүүгчийг татгалзан гаргах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюунаас компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байх талаар хязгаарлалт тогтоох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах тухай хүсэлтүүдийг тус тус гаргаж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлтэй хамт гаргасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамжтай хамт шийдвэрлэх байтал дээрх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 153/ШЗ2016/01875 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн байна. Учир нь, хариуцагчаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлт шийдвэрлэгдээгүй байхад шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, талуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 153/ШЗ2016/01875 дугаар шүүгчийн захирамжаар шүүгч Б.Маринаг татгалзан гаргах тухай хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн[13] нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан хэрэг шилжүүлэх журам, 92 дугаар зүйлийн 92.6, 92.8.-д заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх журмын тус тус ноцтой зөрчсөн ба энэ тухай Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр шүүхийн тогтоолын[14] үндэслэлд тодорхой тусгажээ.

 

Шүүгчийн дээрх захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хуульд заасан журмаар гомдол[15] гаргасан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнгүй тул хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШЗ2016/01946 дугаар шүүгчийн захирамжаар[16] Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай шүүгч дахин захирамж гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 153/ШЗ2016/01875 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүгч Б.Маринагаас татгалзан гаргах тухай хүсэлтийг хэлэлцээгүйг дурдсан нь хуульд нийцсэн байна.

 

3. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШТ2016/00097 дугаар тогтоолоор[17] тус шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлыг орлохоор шүүгч Б.Марина томилогдож байжээ. Иймээс анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн шүүгч Б.Маринагаас татгалзах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8.-д зааснаар шүүгчийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн боловч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 153/ЗТ2016/00120 дугаар тогтоолд шүүгч Б.Марина дангаараа гарын үсэг зурж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нь ээлжийн амралттай тул гарын үсэг зурах боломжгүй[18] гэсэн утгатай тэмдэглэл хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх, Ерөнхий шүүгчийг татгалзах тухай хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөний олонхын саналаар шийдвэрлэх гэсэн агуулга бүхий зохицуулалтад нийцээгүй байна.

 

Эцэст нь, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШЗ2016/02055 дугаар захирамжаар[19] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3.-т зааснаар тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан гэх үндэслэлээр тус хэргийг адил шатны өөр шүүхэд буюу Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд дахин шилжүүлжээ.[20]

 

4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 621 дүгээр захирамжаар[21] хариуцагч Б.Мөнхтөмөрийн Шандны булаг ХХК-ийн бүх банкин дахь дансыг битүүмжлэх, хариуцагч Д.Пүрэвхүүг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдийн 622 дугаар шүүгчийн захирамжаар[22] нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын Шандны булаг ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан улсын бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай хүсэлтийг, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 623 дугаар шүүгчийн захирамжаар[23] нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын Б.Мөнхтөмөрөөс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг, мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар захирамжаар[24] нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүгч Ц.Энхжаргалыг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

Гэтэл нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нараас нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг тус шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрж байна гэсэн үндэслэлээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн бүх шүүгчдийг татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасныг анхан шатны шүүхийн мөн өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 624 дүгээр шүүгчийн захирамжаар[25] нэхэмжлэгч талын гаргасан тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8.-д заасныг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун нарын тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь илт үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлийн 91.1.-т заасан аль нэг үндэслэлд хамаарахгүй буюу уг хэргийг тухайн шүүх /бүх шүүгчид/ шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байхад Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар захирамжаар хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн[26] нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 93 дугаар зүйлийн 93.2.-т заасан агуулгад нийцээгүй, мөн хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан хэрэг шилжүүлэх журмыг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.

 

5. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдээс дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1.-т заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд тус тус, бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-т заасан үүргээ биелүүлэхдээ хуулийн уг заалтуудад нийцүүлэн хүсэлт гаргаагүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, түүнчлэн хэргийн оролцогчийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.-т Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно. гэж заасныг зөрчиж хүсэлтийг шийдвэрлэснээс мөн хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан хэрэг шилжүүлэх журмыг удаа дараа зөрчиж, хэргийг нэг шүүхээс ижил шатны өөр шүүх рүү хууль зөрчиж 5 удаа шилжүүлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг алдагдуулж, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг зөрчсөн байна.

Шүүгчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр татгалзаж үл болох, шүүгч өөрөө хуульд зааснаас бусад үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзахгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гагцхүү хуульд заасан журмаар явуулах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1.-т заасан Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, Дөчин есдүгээр зүйлийн 1.-т заасан шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үндсэн зарчмуудын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой хуульчилжээ.

 

6. Анхан шатны шүүхүүд шүүгчийн татгалзан гарах тухай болон хэргийн оролцогчийн шүүгч, тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзах тухай удаа дараагийн хүсэлтүүдийг хуульд заасан журмаар шийдвэрлээгүйгээс хэргийг нэг шүүхээс ижил шатны өөр шүүх рүү нийт 5 удаа шилжүүлэх шалтгаан, нөхцөл бүрдэж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2.-т заасан хугацааг[27] 293 хоногоор хэтрүүлж, зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхүүдийн дээрх байдлаар гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн буюу ноцтой боловч дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас, түүнчлэн хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэх замаар нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан байдлыг харгалзаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзэж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Маргааны хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар

 

Иргэн Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэн нь хариуцагч Д.Болорчимэг /Шандны булаг ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай гэх/, Д.Пүрэвхүү /тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай гэх/, Б.Мөнхтөмөр, Д.Ганхуяг нарт холбогдуулан (1) Шандны булаг ХХК нь анх Эвлэл ХК-ийн 45900 ширхэг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийгдэж байгуулагдсан болохыг тогтоох, (2) Н.Лха-Очир нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 12000 ширхэг хувьцааг, (3) Д.Цэцэгдарь нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцаа эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох, (4) 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор дүрмээ шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг Шандны булаг ХХК зөрчиж хувьцаа эзэмшигч бидний эрх ашгийг зөрчсөнийг тогтоох, (5) Шандны булаг ХХК-ийг үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг өгч байгаагүй шалтгааныг тогтоолгох, (6) Шандны булаг ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед буюу 2014 онд компанийн дансанд байсан 23.700.000 төгрөгийг юунд зарцуулсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Мөнхтөмөрөөс бусад нь эс зөвшөөрч маргасан байна. Харин хариуцагч Б.Мөнхтөмөр нь Н.Лха-Очирт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар болон нэхэмжлэлийн бусад шаардлагуудтай холбогдуулан нэхэмжлэгч талын дэвшүүлсэн үндэслэлийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

1. Нэхэмжлэгчээс Шандны булаг ХХК нь анх Эвлэл ХК-ийн 45900 ширхэг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийгдэж байгуулагдсаныг тогтоох тухай шаардлага гаргасан бөгөөд энэ тухай нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Ховд аймгийн Жаргалант сумын УАА-н ХХК-ийн дүрэм гэх баримт бичгийн[28] 1.4.-т ...Компанийн дүрмийн сан 30 сая төгрөг байх бөгөөд энэ нь гишүүдийн УАА-н Эвлэл ХХК-аас 45900 ширхэг хувьцаанд оногдох хөрөнгийг тасалж авсан... гэж тэмдэглэгдсэн, энэ баримт Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1042 дугаар албан бичгээр ирүүлсэн Шандны булаг ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан байна.[29] Гэвч иргэн Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нар нь Шандны булаг ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох нь Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 850 дугаар албан бичгээр ирүүлсэн Шандны булаг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[30] тогтоогдсон, мөн Эвлэл ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь баримтаар тогтоогдоогүй байх тул Шандны булаг ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компани үүсгэн байгуулагдах үед бий болсон хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан Н.Лха-Очир нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 12000 ширхэг хувьцааг, Д.Цэцэгдарь нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэгийг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Ховд аймгийн Жаргалант сумын УАА-н ХХК-ийн дүрэм гэх баримт бичгийн хавсралт №2-ийн[31] 5-д Н.Лха-Очир нь компанийн нийт хөрөнгийн 10 хувьд тэнцэх 3000000 төгрөгийн үнэтэй, 5454 ширхэг хувьцааг, Шандны булаг ХХК-ийн хувьцааны бодит тооцоо[32] гэх баримтад Н.Лха-Очир нь компанийн нийт хөрөнгийн 38.6 хувьтай тэнцэх 12000 ширхэг хувьцааг эзэмшдэг талаар тэмдэглэгдсэн ба дээрх Ховд аймгийн Жаргалант сумын УАА-н ХХК-ийн дүрэм гэх баримт бичгийн 2 дугаар хавсралт нь Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1042 дугаар албан бичгээр ирүүлсэн Шандны булаг ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан байна.[33] Түүнчлэн хөрөнгийн баталгаа[34] гэх баримтад ...Д.Цэцэгдарь нь 5836840 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн болно. гэж тэмдэглэгдсэн боловч энэ талаар хэрэгт өөр нотлох баримт байхгүй байна.

Н.Лха-Очир нь Шандны булаг ХХК-д 5454 ширхэг, 12000 ширхэг хувьцаа эзэмшдэг талаарх дээрх баримтууд нь хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн нотлох баримтаар давхар тогтоогдоогүй тул тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар бусад нотлох баримтуудтай харьцуулах замаар үнэлж, дүгнэх боломжгүй байна. 1998 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмийн 2 дахь хавсралтад Н.Лха-Очир нь компанийн нийт хөрөнгийн 10 хувьд тэнцэх 3000000 төгрөгийн үнэтэй, 5454 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж тэмдэглэгдсэн боловч улсын бүртгэлийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн[35], 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаа[36], Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1042 дугаар албан бичгээр ирүүлсэн Шандны булаг ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан тус компанийн хувьцааны тооцоо[37], үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэл[38], 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл[39], 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн компанийн бүх гишүүдийн хурлаар тогтоосон хөрөнгө оруулалт хийсэн гишүүдийн нэрсийн жагсаалт[40], 2014 он 5 дугаарс сарын 09-ний өдрийн компанийн ээлжит хурлын материал[41], хариуцагч Д.Болорчимэгээс гаргаж өгсөн Шандны булаг ХХК-ийн 2006, 2008, 2011 оны бүх гишүүдийн хурлаас гаргасан тогтоол, тэмдэглэл, хөрөнгө оруулсан гишүүдийн нэр, хөрөнгийн хэмжээ, эзлэх хувь, хуваарилсан ашиг зэргийг харуулсан хавсралт[42] зэргээс дүгнэвэл Н.Лха-Очир нь Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Д.Цэцэгдарьт олгосон гэх хөрөнгийн баталгаа гэсэн баримт нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, тэрээр Шандны булаг ХХК-д 5836840 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь компанийн санхүүгийн болон улсын бүртгэлийн анхан шатны баримт бичгээр тогтоогдохгүй байх тул дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, бусад баримтуудтай харьцуулан дүгнэж, үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь үндэслэлгүй буюу Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нар нь Шандны булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэх нь Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 850 дугаар албан бичгээр ирүүлсэн Шандны булаг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тус газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1042 дугаар албан бичгээр ирүүлсэн Шандны булаг ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгджээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх зарчим үйлчлэх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.4.9.-т хуулийн этгээдийн улсын бүртгэл нь хэрвээ компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг, эхийн нэр, нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн талаар бүртгэх гэсэн төрөлтэй байхаар хуульчилжээ.

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т зааснаар компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болох боловч Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нар нь хууль болон хэлцлийн үндсэн дээр, эсхүл хөрөнгө оруулалт хийх замаар Шандны булаг ХХК-ийн хувьцааг эзэмшдэг эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлоогүй байна.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т зааснаар компанийн хувьцаа нь (1) компанид хөрөнгө оруулсан, (2) түүнийг үндэслэн санал өгөх, (3) ноогдол ашиг авах, (4) компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчлэх ба хэрэгт цугларсан баримтаар иргэн Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нар нь дээрх 4 төрлийн эрхийг эдлэх хувьцаа эзэмшигч мөн болох нь тогтоогдоогүй байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4.-т зааснаар хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх бөгөөд Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нар нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй хувьцааг эзэмшдэг эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. Иймээс тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нар нь Шандны булаг ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй болох нь тогтоогдсон тул тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн (4) Шандны булаг ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлээгүй нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөнийг тогтоолгох, (5) Шандны булаг ХХК-ийг үүсгэн байгуулагдсан үеэс хойш нэг ч удаа ашиг хуваарилж байгаагүй шалтгааныг тогтоолгох, (6) Шандны булаг ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон үед буюу 2014 онд компанийн дансанд байсан 23.700.000 төгрөгийг юунд зарцуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын ямар эрх зөрчигдсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй. 2014 онд Шандны булаг ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон эсэх, тухайн үед компанийн дансанд 23.700.000 төгрөг байсан эсэх талаар хэрэгт нотлох баримт байхгүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

4. Хариуцагч Б.Мөнхтөмөр нь Шандны булаг ХХК-ийн нийт хувьцааны 8.4 хувийг эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон бусад баримтаар тогтоогдож байгаа боловч тэрээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш учраас түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг дэмжсэн агуулгатай тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Хариуцагч Б.Мөнхтөмөрийн шүүхэд гаргаж өгсөн Эвлэл ХХК-ийн хувьцааны тархалтын судалгаа[43], Шандны булаг ХХК-ийн ээлжит хурлын материал[44] зэрэг баримтууд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн бусад баримтуудтай тохирохгүй байх тул тус баримтуудыг шүүхээс хуульд зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.

5. Хэрэгт авагдсан бусад баримтууд, тухайлбал гэрч Б.Бадамханд, Т.Цэсэнжав[45], Н.Ганхуяг, С.Мягмаржав, А.Пүрэвдорж, Ч.Ням-Осор нарын мэдүүлэг[46], иргэдийн тодорхойлолтууд[47], үзлэг хийсэн тухай тэмдэглэл[48], батламж[49], Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 5/1478 дугаар албан бичгээр ирүүлсэн Эвлэл ХХК болон Шандны булаг ХХК-ийн санхүүгийн тайлан[50], хэргийн 1 дүгээр хавтасны 232-242, 247-250 дугаар тал, 3 дагаар хавтасны 140, 190-196, 198 дугаар талд авагдсан бичмэл баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Анхан шатны шүүхүүд маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, маргааныг шийдвэрлэсэн шүүх хэрэгт цугларсан нотлох баримт тус бүрийн хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч Д.Болорчимэгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1.-т заасныг баримтлан Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн хариуцагч Д.Болорчимэг, Д.Пүрэвхүү, Б.Мөнхтөмөр, Д.Ганхуяг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгосон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Болорчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1.-т заасныг баримтлан Н.Лха-Очир, Д.Цэцэгдарь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамсүрэнгийн хариуцагч Д.Болорчимэг, Д.Пүрэвхүү, Б.Мөнхтөмөр, Д.Ганхуяг нарт холбогдуулан гаргасан (1) Шандны булаг ХХК нь анх Эвлэл ХК-ийн 45900 ширхэг хувьцаагаар хөрөнгө оруулалт хийгдэж байгуулагдсан болохыг тогтоох, (2) Н.Лха-Очир нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 12000 ширхэг хувьцааг, (3) Д.Цэцэгдарь нь Шандны булаг ХХК-ийн нэг бүрийн 550 төгрөгийн үнэтэй 10612 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэгийг тогтоолгох, (4) Шандны булаг ХХК-ийн дүрмийг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь хувьцаа эзэмшигч бидний эрх ашгийг зөрчсөнийг тогтоох, (5) Шандны булаг ХХК-ийг үүсгэн байгуулагдсан үеэс хойш хувьцаа эзэмшигчдэд ашиг хуваарилж байгаагүй шалтгааныг тогтоолгох, (6) Шандны булаг ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон 2014 онд компанийн дансанд байсан 23.700.000 төгрөгийг юунд зарцуулсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Болорчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 1-15 дугаар тал.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 16-17 дугаар тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 19 дүгээр тал.

[4] Хэргийг эхний удаа нэг шүүхээс ижил шатны өөр шүүх рүү шилжүүлсэн.

[5] Хэргийн 1 хавтасны 18 дугаар тал.

[6] Хэргийн 1 хавтасны 21 дүгээр тал.

[7] Хэргийн 1 хавтасны 95 дугаар тал.

[8] Хэргийн 1 хавтасны 100 дугаар тал.

[9] Хэргийн 1 хавтасны 144 дүгээр тал.

[10] Хэргийг 2 дахь удаа нэг шүүхээс ижил шатны өөр шүүх рүү шилжүүлсэн.

[11] Хэргийн 2 дугаар хавтасны 227 дугаар тал.

[12] Хэргийн 2 дугаар хавтасны 224 дүгээр тал.

[13] Хэргийг 3 дахь удаа нэг шүүхээс ижил шатны өөр шүүх рүү шилжүүлсэн.

[14] Хэргийн 3 дугаар хавтасны 11 дүгээр тал.

[15] Хэргийн 2 дугаар хавтасны 233 дугаар тал.

[16] Хэргийн 2 дугаар хавтасны 234 дүгээр тал.

[17] Хэргийн 3 дугаар хавтасны 17 дугаар тал.

[18] Хэргийн 3 дугаар хавтасны 20 дугаар тал.

[19] Хэргийн 3 дугаар хавтасны 21 дүгээр тал.

[20] Хэргийг 4 дэх удаа нэг шүүхээс ижил шатны өөр шүүх рүү шилжүүлсэн.

[21] Хэргийн 3 дугаар хавтасны 70 дугаар тал.

[22] Хэргийн 3 дугаар хавтасны 75 дугаар тал.

[23] Хэргийн 3 дугаар хавтасны 79 дүгээр тал.

[24] Хэргийн 3 дугаар хавтасны 83 дугаар тал.

[25] Хэргийн 3 дугаар хавтасны 93 дугаар тал.

[26] Хэргийг 5 дахь удаа нэг шүүхээс ижил шатны өөр шүүх рүү шилжүүлсэн.

[27] 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, хэрэг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэгдсэн.

[28] Хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар тал.

[29] Хэргийн 2 дугаар хавтасны 197 дугаар тал.

[30] Хэргийн 1 дүгээр хавтасны 125-127 дугаар тал.

[31] Хэргийн 1 дүгээр хавтасны 7, 13 дугаар тал.

[32] Хэргийн 3 дугаар хавтасны 168 дугаар тал.

[33] Хэргийн 2 дугаар хавтасны 195-199 дүгээр тал.

[34] Хэргийн 1 дүгээр хавтасны 6 дугаар тал, 3 дугаар хавтасны 157 дугаар тал.

[35] Хэргийн 1 дүгээр хавтасны 182-186 дугаар тал.

[36] Хэргийн 1 дүгээр хавтасны 127 дугаар тал.

[37] Хэргийн 2 дугаар хавтасны 127 дугаар тал.

[38] Хэргийн 2 дугаар хавтасны 128 дугаар хуудасны ар тал.

[39] Хэргийн 2 дугаар хавтасны 133 дугаар тал.

[40] Хэргийн 2 дугаар хавтасны 166 дугаар хуудас, ар тал. /178-179 дүгээр тал./

[41] Хэргийн 3 дугаар хавтасны53-57 дугаар тал.

[42] Хэргийн 1 дүгээр хавтасны 170-180 дугаар тал.

[43] Хэргийн 1 дүгээр хавтасны 37 дугаар тал.

[44] Хэргийн 3 дугаар хавтасны 159-174 дүгээр тал.

[45] Хэргийн 1 хавтасны 92, 93 дугаар тал.

[46] Хэргийн 1 дүгээр хавтасны 116, 118, 120, 131 дугаар тал.

[47] Хэргийн 1 дүгээр хавтасны 187-203 дугаар тал, 3 дугаар хавтасны 142-147 дугаар тал.

[48] Хэргийн 3 дугаар хавтасны 186 дугаар тал.

[49] Хэргийн 1 дүгээр хавтасны 245-246 дугаар тал.

[50] Хэрэгт хавсаргаж ирүүлсэн. 1 хавтас, 239 хуудастай.