Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 315/ШШ2026/00005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, ******* хорооллын ******* тоотод оршин суух, утас *******, *******ийн *******ын,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Пионерийн байгууллагын зөвлөлд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн ажилд томилсон тушаал, шийдвэр архиваас гарахгүй байгаа тул тухайн ажиллаж байх үеийн ээлжийн амралт олгосон Хүүхдийн байгууллагын зөвлөлийн шийдвэр, Пионерийн байгууллагын зөвлөлийн даргын тушаал, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа зэрэг нотлох баримтад үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид *******0,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 91 тоот цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлийн 1991 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай шийдвэрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Пионерийн зөвлөлийн даргын 1990 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай ээлжийн амралт олгосон тушаалын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Н.******* нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Пионерийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Н.******* нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Пионерийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Миний бие 1988 оноос 1992 оныг дуустал хүүхдийн байгууллагад ажилласан. Хүүхдийн байгууллага нь энэ хугацаанд Пионерийн байгууллагын зөвлөл, Хүүхдийн байгууллагын зөвлөл, Хүүхдийн төлөө төв гэж нэр нь өөрчлөгдөж байсан. Иймд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал зохион байгуулагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 91 тоот Н.*******ын Пионерийн байгууллагын зөвлөлд 1990 онд, Хүүхдийн байгууллагын зөвлөлд 1991-1992 онуудад зохион байгуулагчаар тус тус ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий лавлагаа, Сүхбаатар аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлийн 1991 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн Н.*******д ээлжийн амралт олгох тухай шийдвэрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Пионерийн зөвлөлийн даргын 1990 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай Ээлжийн амралт олгосон тушаалын хуулбар (хх 1-*******х),  

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Н.******* нь 1990-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Пионерийн байгууллагад зохион байгуулагчаар ажиллаж байгаад Пионерийн байгууллага нь Хүүхдийн төлөө төв болж үйл ажиллагаа, чиглэл нь өөрчлөгдөж тус байгууллагад зохион байгуулагчаараа ажиллаж байсан. 1992 оны хэдэн сард гэдгийг сайн санахгүй байна. Хүүхдийн төлөө төвийн даргаар 1992 оныг дуустал ажилласан гэх мэдүүлэг (хх-13х),

6. Гэрч *******ы шүүхэд өгсөн: Хүүхдийн төлөө төв нь анх Пионерийн зөвлөл нэртэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Н.******* нь 1990 онд Сүхбаатар аймгийн Пионерийн зөвлөлийн байгууллагад зохион байгуулагчаар, 1991 онд Хүүхдийн зөвлөлийн байгууллага болж өөрчлөгдөхөд зохион байгуулагчаараа ажиллаж байсан. 1992 оны 03 дугаар сараас 1992 оныг дуустал Хүүхдийн төлөө төвийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-14х) 

*******. Иймд Н.*******ын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Пионерийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Пионерийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Хүүхдийн байгууллагын зөвлөлд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА