| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00350/И |
| Дугаар | 315/ШШ2025/00315 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2025/00315
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах утас 91113788, ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, утас *******,******* *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9,142,977.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөрт хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* тооцооны төвөөс онлайнаар дараах зээлүүдийг тус тус авсан. Үүнд:
1. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/49937037 тоот Зээлийн эрх нээх гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 8,960,000 /Найман сая есөн зуун жаран мянга/ төгрөгийн онлайн цалингийн зээлийн эрх тоолгон хувийн хэрэглээд зориулан,
2. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/230602930075 тоот Зээлийн гэрээ, БГХ/230602930075 тоот Барьцааны гэрээ байгуулан 1,709,200 /Нэг сая долоон зуун есөн мянга хоёр зуун/ төгрөгийн Онлайн хэрэглээний лизингийн зээлийг жилийн 16.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Іphono 12 pro rap угас худалдан авах зориулалтаар тус тус зээлж авсан.
Зээлдэгч Б.Тамир нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөхийг удаа дараа утсаар холбогдон шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 593 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Банкны зүгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөн зээл хугацаа хэтэрсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч ******* зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг зээл авах үеийн хаягийн дагуу харьяа шүүхэд гаргасан. Харъяа шүүх буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 144/LLI32025/00236 тоот захирамжаар "Хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ албан ёсны бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тодорхойлолтоор тогтоогдсон. Хуулийн дагуу Шүүхийн санаачлагчаар албан ёсны бүртгэлтэй хаягийг "ХУР" төрийн мэдээлэл солилцооны системээс гаргуулахад тэрээр , тоот хаягт оршин суух бүртгэлтэй лавлагаа гарсан" гэж дурдсан. Иймд банк шүүгчийн захирамжид дурдсан хаягийн дагуу харьяа шүүхэд хариуцагч ******* 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон онлайн цалингийн зээлийн төлбөр болон онлайн хэрэглээний лизингийн зээлийн төлбөр, нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 9,142,977.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Тамир нь нэхэмжлэлийн шаардлага 9,142,977.26 төгрөгийг 6 сарын хугацаанд 3-4 хувааж төлөх саналтай байна. 2025 оны 09 дүгээр сард 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,142,977.26 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбар нь холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 9,142,977.26 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б.Тамир нь нэхэмжлэлийн шаардлага 9,142,977.26 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сард 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,142,977.26 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,238 төгрөгийн тал хувь 80,619 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 80,619 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Тамир нь нэхэмжлэлийн шаардлага 9,142,977.26 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сард 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,142,977.26 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,238 төгрөгийн тал хувь 80,619 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 80,619 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН