| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00301/И |
| Дугаар | 315/ШШ2025/00303 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2025/00303
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, Махатма Гандангийн ******* ******* тауэр ******* давхарт байрлах, утас: *******, *******, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн сумын 8 дугаар баг, гэх газарт нутаглах, утас , , Адъяагийн Солонгод холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 391,849.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******25 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, *******25 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хэрэглэгч нь *******23 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "******* Пэй аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зорилгоор үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. *******23 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 547,193 төгрөгийн 790743 дугаартай худалдан авалтыг хийж, төлбөрөө 4 хувааж ******* хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 285,960 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа *******23 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусаж байсан боловч гэрээний үүргээ зөрчиж худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна. Худалдан авалтын үлдэгдэл 261,233 төгрөг, торгууль *******,000 төгрөг, алданги 110,616.5 төгрөг, нийт 391,849.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 391,849.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 391,849.5 төгрөгийг ******* ББСБ ХХК-д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,405 төгрөгийн тал хувь 6,*******2.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,*******2.5 төгрөгийг хариуцагч ос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт нийт 391,849.5 (гурван зуун ерөн нэгэн мянга найман зуун дөчин есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч нь төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,405 төгрөгийн тал хувь 6,*******2.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6,*******2.5 төгрөгийг хариуцагч ос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН