Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар  315/ШШ2025/00531

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,******* холбогдох

 

“зээлийн гэрээний үүрэгт 1,226,317 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч,  2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь "Мобифинанс ББСБ" ХХК-тай 2023 оны 03 сарын 07-ны өдөр Зах зээлийн гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. нь уг гэрээний үндсэн дээр 2024.06.24-ний өдөр 2 удаагийн хүсэлтээр нийт 1,180,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд нь нийт 450,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 306,660 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 124,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 18,892 төгрөг тус бүр хасагдсан ба түүнээс хойш огт төлөлт хийгээгүй тул зүгээр зээлийн гэрээний үүргийг шаардахаар зээлийн гэрээнд заасан утасны дугааруудаар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар нь үндсэн зээлийн үлдэгдэл 873,340 төгрөг, зээлийн хүү 296,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,311 төгрөг, нийт 1,226,317 төгрөг байна. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "Мобифинанс ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,226,317 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,226,317 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. 300,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 926,317 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр "Мобифинанс ББСБ" ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,226,317 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,226,317 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. 300,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 926,317 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр "Мобифинанс ББСБ" ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,982 төгрөгийн тал хувь 16,991 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,991 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,226,317 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. 300,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 926,317 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр "Мобифинанс ББСБ" ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,982 төгрөгийн тал хувь 16,991 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,991 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН