| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00537/И |
| Дугаар | 315/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00438
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, ******* сум, 6 дугаар баг, ******* 105 тоотод оршин суух, утас *******, *******, *******ийн *******гийн,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, ******* дугаар баг, ******* *******- тоотод оршин суух, утас 9951505*******, , ын д холбогдох,
679,600 (зургаан зуун далан есөн мянга зургаан зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.ы буруутай үйлдлээс үүдсэн ослын улмаас нурууны Th*******, L1, L2 нугалмын хугарал, гэмтэлтэй болсон. Шүүхийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцагч Б.аар гаргуулахаар шийдвэрлэсэн. Эмч рашаан, сувилалд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсний дагуу Өвөрхангай аймгийн сумын хужирт рашаан сувилалд 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Сувилалд хэвтэн эмчлүүлсний 600,000 төгрөг, замын зардал Улаанбаатар- *******9,800 төгрөг, -Улаанбаатар *******9,800 төгрөг, нийт 679,600 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 679,600 (зургаан зуун далан есөн мянга зургаан зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 680,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******гийн *******1052107*******8 тоот Голомт банкны дансанд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, ************** дугаар зүйлийн **************.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 679,600 (зургаан зуун далан есөн мянга зургаан зуу) төгрөгийг хариуцагч Б. нь төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,861 төгрөгийн тал хувь 10,4*******0.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,4*******0.5 төгрөгийг хариуцагч Б.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА